| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/02043/И |
| Дугаар | 191/ШШ2025/01376 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01376
2025 02 13 191/ШШ2025/01376
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХХК-ийн захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал Н.******* даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний аав нь ******* Тур ХХК-ийн үүсгэн байгуулагч 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
******* Тур XXК нь Д., Н. гэдэг 2 хувьцаа эзэмшигчтэй хувьцааг 50, 50 хувиар тэнцүү хэмжээгээр эзэмшдэг байсан. /Компанийн дүрмээр тогтоосон/
Аав маань 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан.
Д.******* албан ёсны өв залгамжлагчаар ******* ******* миний бие болж ******* Тур ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр томилогдон улсын бүртгэлд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Х.******* би ******* Тур ХХК-ийн 50 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болно.
Миний аав Д. эмнэлэг-т 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмх замбараагүй хөдөлгөөнтэй, ухаан санаа орон гаран, бодит байдлыг дүгнэх чадваргүй, өөрийгөө хариуцах чадваргүй байсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэж үр хүүхэд бид нар нь сахиж байх хугацаанд нь ******* Тур ХХК-ийн Гүйцэтгэх захирал 50 хувийн хувьцаа эзэмшигч Н. нь гарын үсгийг хууль бусаар зурж зээл авсан болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Энэхүү асуудал нь эрүүгийн маргаан бөгөөд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах нэхэмжлэлтэй Иргэний маргаанд ямар ч холбоогүй асуудал болно. Өнөөдрийн байдлаар Н. нь ******* Тур ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Улсын бүртгэлд бүртгэгдэн ажиллаж байгаа.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж тус тус заасны дагуу болон ******* Тур ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг ******* Тур ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.******* 2022 оны 10 дугаар сарын 21, 2023 оны 2 дугаар сарын 18, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрүүдэд бичгээр гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх захирал Н. нь Компанийн тухай хууль болон ******* Тур ХХК-ийн дүрэмд заасны дагуу ээлжит хурлыг огт зарлан хуралдуулаагүй болно.
Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шаардах эрхийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.Үүнд: ******* Тур ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал Н.******* даалгах, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасны дагуу Гүйцэтгэх захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... ******* Тур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* би хариуцагч талаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг гүйцэтгэх захирал Н.******* даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр дахь шаардлага болох ******* Тур ХХК-ийн захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул талууд энэ хүрээнд эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар тогтов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал Н.******* даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь ******* Тур ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нүх ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь талуудын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* Тур ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн захирал Н.******* хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нүх ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 70,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ