| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00064/И |
| Дугаар | 148/ШШ2018/00095 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2018/00095
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2018/00095
Сэлэнгэ аймаг
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ш******* 1 дүгээр баг 10 дугаар хэсэгт оршин суух, Ч*******л овогт Р******* Т*******/-ийн нэхэмжлэлтэй:
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох болон Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Р.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Р.Т******* миний бие 1958 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г******* аймгийн Ч******* суманд Р******* хүү болон төрж мэндэлсэн. Одоо 59 настай. Улсад 1976 оноос хойш 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйд ногоочин, цэцэрлэгчин, өвс ачигч, моторчин, тракторчин зэрэг ажлыг хийж байгаад ажлаас чөлөөлөгдөн хувиараа хөдөлмөр эрхэлж байсан.
Би бага наснаасаа ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Би мэдээ орсон цагаасаа Нгэдэг хүнийг хараа ч үгүй мэдэх ч үгүй өссөн. Одоо ч хэн гэдэг хүн хэзээ хаана төрсөн, ямар хүн байдаг талаар ч ямар ч мэдээлээл байхгүй.
Миний төрсний гэрчилгээ болон иргэний цахим үнэмлэх дээр Рэгзэдмаа овогтой Т*******аар овоглосон байгаа. Тухайн үед улсад ажиллаж байхдаа ч нээлгэсэн хөдөлмөрийн 339129 дугаарын дэвтэрт Рэгзэдмаа овгоор овоглож бичсэн байгаа.
Ер нь миний бүх баримт нотолгоо болох цэргийн батлах, хуучин улаан паспорт, олон хүүхэдтэй эхийн дэвтэр гэр бүлийн баталгаа зэрэгт Рэгзэдмаа овгоор буюу ээжийнхээ нэрээр овоглож бичигддэг. Одоо миний улсад ажилласан жил, өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн чинь ажилд томилсон тушаал байхгүй.
Иймд 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйн даргын тушаал дээр Н Т******* гэснийг Р******* Т******* болгон зөвтгөж, дээрх хугацаанд улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Т******* нь ...1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 33912 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болох, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ногоочноор ажилласан байдлыг тогтоолгох тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 33912 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болох хэрэгт авагдсан 33323 дугаартай цэргийн батлах, 339129 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, улаан паспорт, гэрлэлтийн гэрчилгээ зэргийн хуулбарууд, гэрч Д.Баатарцоож, Ц.Даваасамбуу нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн Шаамарын Тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйн даргын 1976 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 1976 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 164 дугаартай Тэтгэвэр олгох тухай тушаал, 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай Ажилд өөрчлөн томилох тухай тушаал, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байх тул 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 33912 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч нь Ч*******л овогт Р******* Т******* мөн болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамарын Тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар 1992 оны 03 дугаар сарын 28-ний өдөр нээлгэсэн 33912 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч Ч*******л овогт Р******* Т******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ч*******л овогт Р******* Т*******ийг Сэлэнгэ аймгийн Шаамарын тэжээлийн аж ахуйд 1976 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ногоочиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ