Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогч Б.Т

Шүүгдэгч Э.Тнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  холбогдох 1705004300190 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...........тоотод орших, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Э.Т/РД:............../

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Тнь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг 9 дүгээр байрны гадна Э.Тиргэн Б.Т нүүр рүү цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа сагс тоглож байгаад Т- тэй маргалдаад түүний нүүрэнд гараараа цохьсон” гэв.

 

Хохирогч Э.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр найз нартайгаа сагс тоглож байтал Э.Т ах ирж тоглож байсан. Би Э.Т ахыг хүндэлдэг тул “аятайхан тоглоорой” гэхээр нь “за” гэсэн. Тэгээд хажууд ирээд духанд цохихоор нь би “та яагаад цохиж байгаа юм” гэхэд “чи тэгээд яах юм 5000 төгрөгөндөө цохиж байна” гэсэн. Би “5000 төгрөгөө өгье” гэхэд шууд мөргөсөн. Дахиж цохих гээд над руу дайрахаар нь манай найз “ахаа боль” гээд салгасан. 2017 оны 7 дугаар сарын 04-нд шүдний эмнэлэгт үзүүлэхэд шүд доргилт өгөөд ёзоороороо хугарсан байсан. 3 сар курс эмчилгээ хийж байж солино гэсэн. 3 сая төгрөгийн эмчилгээний төлбөр нэхэмжилж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Т: “...тэгээд тоглож байснаа гэнэт уурласнаа чи муу аятайхан тоглоорой чамайг алчихна шүү гэхээр нь за агаа гээд чимээгүй зогсож байсан. Тэгээд зогсож байтал Э.Т анх миний хажууд ирснээ гараараа нэг удаа миний тухан дээр саваад цохичихсон. Тэгээд би яагаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь яасан чи тэгээд намайг зодох юм уу гэхээр нь үгүй үгүй зүгээр байхад яагаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь чамайг 5000 төгрөгөндөө зодож байна гэсэн. Агаа би тэр 5000 төгрөгийг чинь өгье одоо авах уу гэсэн чинь шууд миний нүүр рүү нэг удаа мөргөсөн...” гэжээ. /хх 10-11 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8729 дугаартай дүгнэлтэнд: 1. Э.Тийн биед дээд эрүүний зүүн хажуугийн 1-р шүдний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. /хх 31 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Тнь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг 9 дүгээр байрны гадна Э.Тиргэн Э.Тийн нүүр рүү цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Т/хх 10-11/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8729 дугаартай дүгнэлт /хх 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Тнь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тхохирлоо төлөхөө илэрхийлсэн, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.