Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00070

 

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 149/ШШ2025/00070 Мандал сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, Шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 9 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг *******ын №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******6/ Баянтогоот овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1995 онд төрсөн, 0 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг н № тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Боржигин овогт

 

Хариуцагч: 197 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг -- тоотод оршин суух, /РД:МА7012515, Утас:9909950/ Сартуул овогт Сангаагийн нарт холбогдох

 

9,0,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч С.ын 0,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Амарсанаа, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., Хариуцагч С., Г., Хариуцагч нарын өмгөөлөгч Ц., Иргэдийн төлөөлөгч Б., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоо толгойн урд иргэн С.ын адуун сүрэг хатуу хучилттай төв асфальтан зам дээр гэнэт гарч ирж 2 тооны адуу 60-0 УБН Сонота-8 маркийн авто машины урдуур орж мөргүүлсний улмаас уг тээврийн хэрэгсэлд томоохон хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан. Тухайн осол гарсан газар дээр Замын цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний бие бүрэлдэхүүн ирж ажиллаж дүгнэлт гаргасан. Иргэн С. нь малчин гэх оор учирсан хохирлыг төлж барагдуулна гээд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр тооцоог барагдуулаагүй бөгөөд осол гарсны дараа мэдүүлэгтээ манай буруутай нь тогтоогдвол хохирлыг 100% төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо хийгээгүй байна. Миний бие нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сахрын шижин өвчний хэв шинж 1-р хэлбэртэй, 70%-ийн Хөдөлмөрийн чадвар алдалттай эмчийн байнгийн хяналтад байдаг. Уг авто машиныг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч сар бүр 7,000 төгрөгийн төлбөр төлдөг. Осол гаргаснаас хойших хугацаанд зээлийн төлбөрийг ах, дүү хамаатан садангаасаа зээлж төлж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 26.4, 26.5, 27.2-т заасан дүрмийг зөрчиж адуугаа хараа хяналтгүй орхисны улмаас адуу нь төв зам руу гүйн орж ирж зам тээврийн осол гаргах үндэс болсон тул дараах хохирлыг нэхэмжилж байна. Авто машины эвдрэл 6,615,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ гаргуулах 528,000 төгрөг, Улсын Тэмдэгтийн Хураамж 129,28 төгрөг, Банкны зээлийн төлбөр х7,000 төгрөг нийт 1,*******1,000 төгрөг бүгд 9,0,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Амарсанаа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 21 цаг 0 минутын орчимд Улаанбаатараас Зүүнхараа чиглэлд явж байгаад үзэгдэх орчин муу, харанхуй байсан. Холбоо толгойд замын хажууд хоёр тортой хэсэгт явж байхад маш олон тооны адуу гараад ирсэн. Яаралтай машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч хоёр адуу дайрагдсан. Тэгээд зогсоод цагдаад дуудлага өгөөд ослын гурвалжин тавьсан. Хажуугаар нь гарах тойрох ямар ч боломжгүй газар байсан. Ослын улмаас замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчиж мал, тэжээвэр амьтад оруулж миний эд хөрөнгөд хохирол учирсан тул хохирлоо нэхэмжилж байна. ... Sonota-8 авто машинд маань үнэлгээний газраас үнэлгээ тогтоосон. 5,615,000 төгрөгийн үнэлгээ хийлгэхэд 528,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 129,28 төгрөг, сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шалтгаан нь би машинаа банк бусаар авсан. Банк бусын төлбөрөө төлж чадахгүй байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч С. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн С. би Э.Амарсанаагаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Э.Амарсанаа нь Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ өөрийн болгоомжгүй үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйн улмаас осол гаргаж замд таарсан адуун сүргээс 4 тооны адуу дайрч 2 тооны адуу гэмтэж, 2 тооны адуу газар дээрээ үхсэн болно. Нэхэмжлэгч ослын улмаас бий болсон гэх 9,0,28 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч надад үүнээс ч илүү хохирол учирсан. Миний олон жилийн Хөдөлмөрийг нэг л өдөр үгүй хийсэнд их гомдолтой байна. Дайрагдаж үхсэн гэх 2 адуу хурдан удмын улс аймаг, сум, бүсийн уралдаанаас олон айраг түрүү авч байсан үнэлгээ өндөртэй адууны үр төлүүд юм. Төллөх эх адуу нь цаг хугацаа, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Мөн тухайн үед дайрагдаж бэртсэн 2 адуу нь бас л удам угсаа сайтай бөгөөд бэртлээсээ болоод уралдах нь бүү хэл онд орох нь эргэлзээтэй байна. Би нэхэмжлэгчид хохирол учирсныг үгүйсгээгүй гэхдээ ослын байдал, машины эвдрэл болон адуунууд дайрагдаад тийм их бэртэл, гэмтэлтэй өөрөөр хэлбэл хамаг бие хаа нь цөмөрч задарч шууд тэр дороо зам дээр хоёр нь үхсэн зэргээс харахад зүгээр нэг адуу таараад мөргөөд зогссон асуудал биш юм. Адуу өөрөө их хурдтай, маш мэдрэг учраас дайруулахад зогсож байна гэж байдаггүй. Эндээс харахад тухайн үед зам дээр өөр зүйл, хүн амьтан, хөдөлшгүй саад байсан бол яах вэ ?, бас л дайрах байсан уу ? гэх асуулт гарна. Малын хариулга гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд адууг хоньчлон хариулах тухай ойлголт манай уламжлалт мал аж ахуйд байдаггүй. Миний тухайд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж хохирол учирсан тул түүний шаардлагыг хүлээн авах боломжгүй харин түүнээс миний 2 адууны хохиролд 0,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... ******* гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр тор байгаа хэсгээр адуу гарч явсан. Өмнөх мэдүүлэгтээ ч бас өөдөөс машин ирж гялбасан гэсэн. Тэр бүгдээс харахад суурьшлын бүсэд бараг км ойртоод ирсэн. Манай нутгийн онцлог нь газар тариалангийн бүс нутаг гэж явдаг учраас бэлчээрийн мал аж ахуйд гарах гарц нь хомс байдаг. Холбоо толгойн цаад талын хэсэг бол манай сумын наадмын морь уралдааны газар яг тэр хэсгээр л бэлчээрийн мал аж ахуй дамжиж гардаг. Амарсанаа бөөн адуу гарч ирсэн гэж байна. Энэ нь үнэн. Манайх адуугаа услаад гарахдаа нэг азарга адуу гарсан. 20-иод тооны адуу. Хажуу талын малчдын олон тооны адуу давхар гарсан юм байна лээ. Энэ дээр хоёр адуу дайрсан гэж байгаа боловч үндсэндээ дөрвөн адуу дайрсан. Газар дээрээ үхсэн хоёрыг нь л яриад байгаа боловч дайрагдаад гэмтсэн хоёр адууг ярихгүй байна. Хоёр адуу газар дээрээ үхэж яс үс нь гэмтээд арьс үсээ цөмлөөд гараад ирснийг үзэхэд асар хурдтай явж байсан нь тогтоогдож байна. Би Амарсанааг буруутгах, хэн нэгнийг буруутгахаасаа илүү Амарсанаа залуу хүн. Машинаа зогсоох самбаачлах хурд бид хэдээс хамаагүй чадварлаг байх. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсныг өөрөө хэлчихлээ. Тийм үед жолооч замын хөдөлгөөний дүрмээ баримтлах ёстой. Зогсох, хурдаа мэдэх ёстой. Энэ бүгдээс харахад Амарсанаа нь Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй хурд хэтрүүлсэн нь батлагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмээ баримталсан бол энэ бүгд гарахгүй байх боломжтой байсан. Гарсан ч ийм хэмжээний хохирол учрахгүй байх байсан. Энэ бүгдээс үзэхэд Амарсанаа нь машин жолоодож явсан ганц хүн нь. Өөр хүн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй. Миний хувьд 18 жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь хэсэгхэн хугацаанд үгүй болгосон. Амарсанаад хэлэхэд энэ талаас бодолцож үзээч мөн шүүгч нараасаа малчин хүний хөлс хөдөлмөрийг харгалзан үзээч гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Тэр өдөр худаг дээр манай адуу өөрсдөө ирчихсэн байсан. Би 21 цагийн үед дүүтэйгээ услаад манай тэнд байдаг торны баруун талд тавьчихсан байсан. Тэгээд гэрээс хоолоо ид гэхээр нь идчихээд иртэл Цагдаагаас дуудаад холбоо толгой дээр танай хоёр адуу дайруулчихсан байна гээд дуудсан. Маргааш өглөө нь адуугаа хураахад хоёр адуу хөл нь гэмтээд нэг нь явж чадахаа больчихсон байсан гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Амарсанаа нь хариуцагч С., Г. нараас гэм хорын хохиролд 9,0,28 төгрөг гаргуулах тухай, хариуцагч С. нь нэхэмжлэгч Э.Амарсанаагаас 0,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоо толгойн урд төв асфальтан зам дээр 60-0 УБН улсын дугаартай Sonota-8 маркийн авто машинд 2 тооны адуу мөргүүлж зам тээврийн осол гарсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх ба энэ асуудалд зохигч нар маргаагүй болно.

 

Ослын улмаас нэхэмжлэгч Э.******* тээврийн хэрэгсэлд Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар 6,615,000 төгрөгийн шууд хохирол /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Үнэлгээний төлбөрт 528,000 төгрөг /ХХ-ийн 1 дүгээр хуудас/ нийт 7,1,000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Э.Амарсанаа нь 9,0,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Улсын тэмдэгтийн хураамж 129,28 төгрөг, Банкны зээлийн төлбөр 1,*******1,000 төгрөг буюу нийт 1,890,28 төгрөгт холбогдох хэсгээс сайн дураар татгалзсан болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Мөнхдэлгэрийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны Магадалгаа-нд ... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ:  з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.ы буруутай нөхцөл байдал тогтоогдож байна гэжээ. /ХХ-29 дугаар хуудас/

 

Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Мөнхдэлгэр нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №00277 дугаартай Шийтгэлийн хуудас-аар нэхэмжлэгч Э.Амарсанааг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн зохицуулалтыг баримтлан 50,000 төгрөгөөр торгожээ. /ХХ-ийн 28 дугаар хуудас/

Хариуцагч Г.ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалтыг баримтлан 20,000 төгрөгөөр торгожээ. /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

 

Уг Шийтгэлийг хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Дээрх үйл баримт, нотлох баримтуудыг сайтар нягтлахад зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Э.Амарсанаа, хариуцагч Г. нар хэн аль нь гэм буруутай байна. /ХХ-2-27 хуудас/

 

Мөн нэхэмжлэгч Э.Амарсанаа нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасан. ... Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн нь ослын улмаас гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь хохирлын хэмжээ нэмэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар 6,615,000 төгрөгийн шууд хохирол /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Үнэлгээний төлбөрт 528,000 төгрөг /ХХ-ийн 1 дүгээр хуудас/ нийт 7,1,000 төгрөгийн хохирлын хэмжээг багасган ,571,500 төгрөгийг хариуцагч нараас гаргаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийн хангах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч С. нь хурдан адууны үр төл үрэгдэж алдагдсаны хохирол 0,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Амарсанаагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хурдан адууны үр төл байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч Г. /малчин/ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн буруутай нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн, машинд дайрагдаж үхсэн 2 тооны адууны үнэлгээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлгээг гаргуулаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. нь ... Гэм буруутай эсэхэд нь эргэлзээтэй. Аль аль нь хариуцлага алдсан байна. Хэн хэн нь буруутай... гэх санал дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С., Г. нараас ,571,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Амарсанаад олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх ,571,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар хариуцагч С.оос гаргасан сөрөг нэхэмжлэл 0,000,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Амарсанаагаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,64 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С., Г. нараас Улсын тэмдэгтийн хураамжид 72,094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Амарсанаад буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН

 

Б.ЭРДЭНЭМӨНХ.