| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00062/И |
| Дугаар | 149/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 149/ШШ2025/00083
2025 оны 02 сарын *******-ны өдөр *******49/ШШ2025/0003 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо *******-р хороолол *******-р байрны №*******09 тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Амбуудай овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын дүүргийн дугаар хороо *******0-р байрны №5******* тоотод оршин суух, /РД:МИ709****************************, Утас:/ овогт т холбогдох
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байх хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, 043003004*******95 дугаарын гэрчилгээтэй, газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. /Цахим/, Хариуцагч Х. /Цахим/, Хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Гэрч С., О., Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байх хашаа, байшин анх миний эцэг Ж.******* нэр дээр *******99 оны ************** дүгээр сарын *******6-нд Мандал сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, газар зохион байгуулагч амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон. Тэр цагаас хойш миний эцэг Ж.Самбуу тэрхүү газарт амьдарч аж төрсөөр *******994 оны 0 дугаар сарын **************-ний өдөр нас барсан. Бид эцэг, эхээс 9-лээ бөгөөд би айлын хамгийн бага хүүхэд юм. Ээж болон ах, эгч нар маань уг хашаа байшинг надад өвлүүлэхээр шийдэж *******997 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.******* миний нэр дээр №6 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ нь гарсан. Ингээд миний бие *******99 оны 09 дүгээр сард Гадаад улс руу ажиллаж амьдрахаар явсан. Аавыг нас барснаас хойш уг хашаа байшинд манай төрсөн ах болох С.Хорлоо нь гэр бүлийн хамт амьдарч байсан. Ингээд ах маань 202******* онд нас барж, эхнэр, хүүхэд нь тус хашаа байшинд үлдэж амьдарч байсан болохоор би шууд яв гээд хөөж чадалгүй үргэлжлүүлэн амьдруулж байсан юм.Гэтэл одоо хүү нь энэ хашаа байшинг надад буцааж өгөхгүй. Би өөрийнхөө өмч болгож авсан гэж хэлсэн. Ингээд судалж үзтэл ах маань 2006 онд уг газрыг эхнэр Байгаль, хүү нарын хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар 20*******3 онд хүү нь нэр дээрээ шилжүүлэн авсан байж. Аавын маань хашаа байшин миний нэр дээр шилжсэн гэж буруу бодон явсаар өнөөдрийг хүрсэн. Миний нэр дээр шилжин ирэх ёстой энэ газрыг ах маань хэзээ яаж эзэмшигчийг сольсон талаар огт мэдээгүй байхад ийм асуудал болсон байна. Аавын минь өвлүүлж өгсөн энэхүү газрыг өөр хэн нэгэн хууль бусаар авч байгаад миний бие гомдолтой байна. Энэ нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байх хашаа байшингийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж, тухайн газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Энэ хашаа, байшинг ээж, аав маань надад өвлүүлж өгөөд хүүхдүүдээ цуглуулж байхад эдний ээж нь байсан л юм гэсэн. Бүгдийнх нь дэргэд хэлсэн. Тэгж ингэж хэлж байхад эд нар өөрсдийнхөө нэр дээр хэзээ яаж болгосон юм бүү мэд. Бид нар мэдээгүй байж байтал ах маань нас барсан өдөр л ярьсан чинь энэ хашаа байшиндаа байшин барих гэж байгаа гээд л тэр эгч нь хэл хэлээд тэгж бид нар мэдсэн. Бид нар байгаа юм байгаагаараа хүний юманд ингэж дураараа ханддаг улс гэж ёстой үнэндээ бодоогүй. , Байгаль эгч эд нар тэр хашаан дээр нэг төгрөгийн ч орлого оруулаагүй. Нэг хашаа банз ч хадаагүй улсууд. Бүгдийг нь л манай эгч, ах нар бүгдээрээ л хашаа хороог нь янзалж цэвэрлэж өөд нь татаж явж байсан. Одоо ингэж авчхаад л өөрсдийнхөө зөв гэж яриад байгаа л улсууд байгаа юм. Тэгээд ганцхан засаг дарга Цээпилдоржийн захирамж байлаа шүү дээ. Өөр ямар бичиг баримт бүрдүүлсэн, тийм бичиг баримт ерөөсөө гарч ирээгүй шүү дээ. Тэгээд ямар бичиг баримт бүрдүүлээд яагаад өөрсдийнхөө нэр дээр авсныг одоо ч ойлгохгүй л байна. Энэ хашаа нь Зүүнхараад манай эцэг, эх хоёр маань энэ хашаа байшинг худалдаж аваад өөр хашаа байшин байхгүй. Тэгээд аавын нэр дээрээс 2006 он билүү шилжүүлж авсан байсан. Тэгээд дараа нь ын нэр дээр яагаад шилжээд очсон гэдгийг нь бид нар ерөөсөө мэдээгүй байж байгаад сая тэр ахыгаа нас барахад л мэдсэн. Ах 202******* онд нас барсан. Тэгээд эд нарыг чинь ингэж хүний юм аймар аваад үр хүүхдүүд нь байхад яахаараа дураараа авдаг байна. Есөн хүүхэд байж байна. Хүний юманд дуртай болсон юм уу даа л гэж бодож байна шүү дээ. Угтаа бол одоо хүүхдүүд нь байж байхад яахаараа дангаараа авах гээд хөөцөлдөөд байгаа юм бэ. Бусдыг нь өмгөөлөгч ярих байх. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Х. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Тухайн газар хашаа байшинд ухаан орсон цагаасаа байсан болохоор би яг процесс нь яаж явсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг хүүхэд байхад миний нэр дээр шилжчихсэн юм байна лээ. Хамгийн анх *******996 онд аав өөрөө гэрчилгээгээ аваад дараа нь 200 онд байх бид гурвын нэр дээр шилжээд, 20*******3 онд миний нэр дээр шилжсэн юм байна лээ. Тухайн үед би оюутан байсан. Хоёрдугаар курс байсан байх. Тэгээд миний нэр дээр шилжсэн газар байсныг нь сүүлд нь хоёр хөгшнийг бурхан болохын өмнөхөн л мэдэж авсан. Тэгээд албан ёс бүх журмынх нь дагуу бичиг баримтууд нь байгаа. Тэгээд ааваас өвлөгдөж ирсэн газар юм байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүний юм булааж авсан гэдэг ойлголт бол надад алга л байна даа. Уг нь цусан ургийн хүмүүс л байгаа. Бичиг баримтууд нь бүх юмыг нь дэс дарааллаар нь өмчлөх эрхийг нь шилжсэн байна лээ. Надад ийм л тайлбар байна. Үнэхээр ийм маргаан үүсгэж байсан бол та Монголд ирээд их удсан. Хоёр хөгшнийг амьд сэрүүн байхад нь энэ асуудлаа ярихгүй ийм муухай шүүхийн өмнө гээд нүүрээ улалзуулаад сууж байхгүй шийдэж яагаад болоогүй юм бэ гэж гайхаж байх юм. Ээж бурхан болдог зун би танай гэрт аавыг хүргэж өгөөд та хоёр нэг шөнөжингөө ярьж суухдаа энэ асуудлаа яагаад ярилцаад амьд сэрүүн дээр нь бичиг баримтаа хөөцөлдөж болоогүй юм бол гэдэгт би ч бас гайхаж байна. Нэхэмжлэлдээ гаргаж байгаа зүйлүүд дээр ийм нэг асуудал байлаа. Эхлээд манай ээж бурхан болсон юм. Ковидын үеэр дараа нь тэр жилдээ манай аав өөд болсон юм. Нэг жилийн хугацаанд. Тэгээд хуулийн талаасаа ярих зүйлийг манай өмгөөлөгч хэлж өгөх байх. Процессын хувьд миний ойлголт ийм л байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл дээр ахыг минь нас барснаас хойш ээжтэйгээ хамт амьдарч байсан гэж бичсэн болохоор нь би гайхаад эхлээд ээж минь бурхан болсон гэдгийг нь тодотгож тайлбарлаж байгаа юм гэв.
Гэрч С. МЗ43070*******3 2 настай шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: ... бол *******97 оны хүүхэд. ыг төрөхөөс өмнө *******94 онд хадам аав Самбуу болоод ээж Осоржам, дүү ******* нарт гэр бүлийнхээ гишүүний хамтаар 2700 төгрөгөөр энэ амьдарч байсан хашаа, байшинг худалдаж авч өгсөн юм байгаа юм. Тэгэхээр энэ хүүхэд бол энэ хашаа байшинд гуч гаран жил амьдарсан.*******992 онд Зүүнхараагийн сангийн аж ахуй уурын зуух нь зогсож дулаалгатай байшингууд нь ажиллахаа болиод Хорлоо гэр бүлийнхээ хамт манай энэ Жамьянгийн ******* хашаанд аавынхаа гэрийг барьж амьдрал ахуйгаа эндээс эхэлсэн учраас энэ хуульд бол зааснаар хэрвээ Хорлоо, Байгаль, гурав гуч гаран жил тэнд амьдарч ахуй амьдралаа дээшлүүлэхдээ тэдний дундыг нь дүүргэж дутууг нь гүйцээж явсан ийм л хөгшчүүлийн хашаанд энэ хэд амьдарч байгаад 202*******, 2022 он хүртэл амьдарч байна. Тэгэхээр энэ хугацаанд бид нар өөрийнхөө аж амьдралыг энэ хашаанаас л гүйцэлдүүлж явсан. Энэ хашаанд амьдарч байгаад эцэс сүүлд нь Жамьянгийн ******* эзэмшиж байсан газрыг өөрийн мэдэлд ямар нэгэн баримт материалгүйгээр нэг мэдэхэд л эд нарын мэдэлд оччихсон байсан. Энийг яаж мэдсэн гэхээр 2020 онд чинь эхнэр нь нас барах үед эдний мэдэлд очсон байна гэдгийг анх мэдсэн юм л даа. Тэгэхээр энд бид нар явахдаа ямар нэгэн хуулийн баримт материал бүрдүүлсэн л байх. Тэгэхдээ энд бүрдүүлсэн шиг ийм нотлох баримтууд харагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл гэр бүлийнхээ хэрэгцээнд энэ 24******* дүгээр точекаас 3350 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээнд авахаар өргөдлөө бичээд нотариатчаар батлуулчихсан байгаа юм. Энэнээс өмнө Жамъянгийн ******* эзэмшиж байсан газрыг мөн ийм өргөдөл бичихгүйгээр шууд авсан ийм материал нь энэ юунд байна л даа. Энэ Цээпил/ засаг дарга/ болоод газрын даамал Цэцэгмаа нарын юугаар өөрсдийн нэг нь бол өргөдөл бичихдээ өгөхөөр шийдээд, нөгөө нь авахаар шийдсэн ийм өргөдлийг үндэслэж газар олгох ёстой. Газрын хууль дээрээ ч байгаа. Тэгэхээр эд нар авахдаа ямар нэгэн үндэслэлгүйгээр Жамъянгийн Самбуугаас Хорлоо, Байгаль, гуравт ямар нэгэн материал үндэслэл гаргахгүйгээр шууд тэнд амьдарч байсан гэсэн үндэслэлээр авсан. Энэ бол Газрын тухай хуульдаа ч байгаа. Хууль бол хууль. Үнэн юм бол үнэн учраас энэ бол үнэн байдалд нийцэхгүй байна. Хуулиа баримталж шударга шийдэж өгөх ёстой байх гэж би бодож байна. Нөгөөтээгүүр энэ *******39 метр квадрат газрын ******* гийн, Жамьянгийн ******* эзэмшиж байсан газрын эдэлбэрийн хэмжээний нотлох баримт нь баримтаараа байгаа. Тэр үеийн Засаг захиргаанаас авч байсан өмчлөлийг тэр эзэмшиж байсан охин *******д өмчлүүлэх ийм нотариатчийн гэрчлүүлсэн баталгаа нь ч байгаа. Анх *******94 онд эцэг Самбуу Осоржам, ******* нарт Батсүх гэдэг хүнээс 2700 төгрөгөөр анх худалдаж авсан эх үүсвэр нь тавигдсан юм. Өөр ярих зүйл алга гэв.
Гэрч С. МЗ:403*******06 77 настай шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: ... Тэр хашаа, байшинг авсан цагаасаа бид нөхөр хоёр үүдэнд нь 4х3 харьцаатай зуны байшин барьсан. Тэр муу хар цаасан дээвэртэй байсан юм. Тэрийг нь сайхан төмөрлөсөн. Тэр хоёр байшингаа холбоод тамбар хийсэн. Өнгө үзэмжийг нь засах сэлбэх бүх ажлыг бид нар хийж байсан. *******994 онд манай дүү нар ирээд бүр хашааг нь хойд муу төмөр хаалгатай нь бүрэн шинэчилсэн. Тэр хэмжээгээр явсаар байгаад 202******* онд дүү маань нас барахад тэр хашаа бол үндсэндээ нурсан л даа. Элэгдэл хорогдолд ороод. Тэр хашаа байшингийн хувьд миний хэлэхэд бол хүний урамд тэр хашаанд нэг банз хадаж байгаагүй. Тэр хашаанаас нэг хүрз хог хаяж байгаагүй. Ерөөсөө л тийм хүн. Би хүүхэд байхдаа чи тэгээгүй оюутан байхдаа чи тэгээгүй гэж бол хэлэхгүй. Би хөгшин хүн. Би бас юмыг ойлгохтойгоо. ажил төрөлтэй нэг том газрын ерөнхий инженер хийдэг л гэж надад нэг хэлж байсан. Тэглээ гээд тэрэнд нь хумсын чинээ ч тус болсон юм байхгүй байгаа. Эцсийн эцэст энэ хашаа байшинг яагаад энэ хүүхэд ингээд байдаг юм бол. Би бол бодохдоо ын хийж байгаа ажил биш байх. Энэ манай арай ч нэг тийм зан бид нарт гаргахгүй байх гэж их бодсон, итгэсэн, хүлээсэн. Ерөөсөө бүүр байхгүй ирж уулзахгүй уулзъя гэхээр утсаа авахгүй ийм л байдалтай болсон байсан л даа. Би хоёр дүүгээ нэг удаа өөртэй нь нүүрээрээ уулзахгүй бол болохгүй ямар ч гэсэн нэг гэр орныг сурч байгаад очоод гээд хоёр дүүгээ явуулсан чинь ын гэрт очсон байсан. тэр үед бол юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Би их олон жил өмч хөрөнгөтэй энэ үндсэн хөрөнгөтэй харьцдаг ажил хийж байгаа. Би ямар бичиг баримтыг яаж бүрдүүлэхээ би мэднэ. Бүх юм чинь миний нэр дээр байгаа. Та нарын юм гэж байхгүй. Та нарт өгөх ч юм байхгүй би мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн гэж хэлсэн байна лээ. Та нар минь гарна уу даа гэсэн гэсэн. Манай дүү нар бол худлаа ярихгүй шүү. Бид нар удмаараа худлаа ярьдаггүй улсууд. Би утсаар ярих гээд бүр болохоо болиод нэг өдөр өвгөнийхөө утсаар ярьсан. Тэгсэн чинь утсаа авсан. Энэ хойд хашаа хороог нурлаа барилаа бүр болохоо болилоо чи энэ ах, эгч хоёр чинь манай дүү нарыг загнаж зандраад оруулдаггүй хашаа хороонд ч оруулахаа больсон. Хэцүү ийм байдалтай байна гэсэн чинь энэ хүүхэд юу гэж хэлсэн гэхээр надад ингэж хэлсэн. Бага эгч та битгий санаа зов биеэ бодоод амар амгалан байж бай. Би удахгүйхэн очоод хашаа байшингийн чинь гэрчилгээг гаргаад солиод өгнө. Тэр болтол та хашаа хороондоо хийх л юм бол хийж бай гэсэн. Энэ ах, эгч хоёр чинь бүүр хашаанд ч оруулахгүй болчхоод байгаа шүү гэсэн чинь би тэр хоёрт ч хэлнэ та нар тэр хашаа гэртээ л эхнэр нөхрийнхөө ажлыг хийгээд байж бай та нарт бол ерөөсөө огт хамаагүй юм гэж хэлнэ гэсэн л тэрнээс хойш таг чиг. Хамгийн сүүлд энэ *******г очсон чинь бид нар камер зоочихсон. Та нарыг орох юм бол цагдаад хэлнэ. Тэгж хэний ч зөвшөөрөлгүйгээр ганц ч төгрөгийн юм хийгээгүй оруулаагүй тийм байж биднийг ингэж бид нарын сайхан сэтгэл дээр ингэж тоглож би бол энэ залуу хүүхдийг арай муухай л юм хийж байна гэж бодож байна. Яримаар юм их байна. Би жаахан мартаж санаад л байх шиг байна гэв.
Нэхэмжлэгч С.*******гээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн барим т/ХХ-03/, өв залгамжлах эрхийн гэрчилгээ /ХХ-04/, итгэмжлэл /ХХ-05/, Иргэний үнэмлэхийн хуулбар, кассын зарлагын ордер /хх-06/, амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх /хх-07/, хариуцагч Х.ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-09/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын мэдэгдэх хуудас 2023.*******2.2 дугаар 04 маргаан бүхий газрын талаар гаргасан хүсэлтийг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн баримт /хх-75-76,*******56-*******5/, Мандал сумын Цагдаагийн хэлтэст 2023.**************.*******0-ны өдөр гаргасан гомдол шалгах ажиллагаа хийсэн баримтууд /хх-*******35-*******54/,хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэж эрх бүхий байгууллагаас нотлох баримт гаргуулах, Шүүхийн шийдвэр баталгаажуулах шүүгчийн захирамж /хх-95-96,*******0*******-*******05, *******60-*******63/, гэрч С., О. нарын гэрчийн тодорхойлолт /хх-9-*******00,*******06-*******0, *******64-*******67/,айл хөрш болох иргэн Г.Гантөмөр, Нямбуу, С.Шагдарсүрэн нарын тодорхойлолтууд/хх-*******6-*******70/, Мандал сумын Засаг даргаас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтууд 2006.07.*******0-ны 396 дугаар Засаг даргын захирамж,түүнтэй холбогдох баримтууд /хх-**************2-*******26,*******73-*******77/ хариуцагчийн гаргасан нотлох баримттай давхардсан/ зэрэг хэрэгт авагджээ.
Хариуцагч Х.аас ... Иргэний хэрэг шилжүүлэх хүсэлт, хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-*******3-*******4/, Х.ын төрсний бүртгэлийн лавлагаа, газар ашиглах гэрчилгээ 2005.03.2*******-нд ******* Хорлоод олгосон /хх-37,3/, газар эзэмших гэрээ *******996.07.30-ны өдрийн 2*******0 дугаартай ******* Хорлоо/хх-39-40, байшингийн зургийн үзүүлэлт /хх-4*******-44/, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт 20**************.**************.22/хх-45/, Мандал сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт 20*******.*******0.25 хаяг өөрчилсөн тухай /хх/46/, Мандад сумын засаг даргын 2006.07.*******0-ны 396 дугаар захирамж Газар өмчлүүлэх тухай, түүнтэй холбогдох баримтууд /хх-47-52/, Самбуу овогтой Хорлоо *******956.05.07-нд төрсөн 202*******.*******2.*******4-нд нас барсан тухай бүртгэлийн гэрчилгээ /хх-54/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээ 2024.03.04-ны өдөр Хорлоо т/ нэг иргэний өмч/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Баян-Арцат аварга 3 гудамж 309 тоот хаягт байршилтай 4303004*******95 нэгж талбарын дугаартай *******44мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-*******307005*******пугаарт бүртгэж гэрчилгээ олгов /хх-50/, Манж Байгальмаа *******955.0.******* төрсөн 202*******.02.24-нд нас барсан тухай гэрчилгээ, Самбуу Хорлоо,Манж Байгальмаа нар *******96.0*******.*******5-нд гэр бүл болсон учир *******97.09.2-нд бүртгэсэн тухай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-57/, Энхтайваны *******3 тоот Газар өмчилж авахыг хүссэн өргөдөл Х.ын 20*******2.03.*******9/хх-5/,Самбуу Хорлоо 24*******-р точикын орчим 3*******30мкв газар /хх-59/, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, аварга 3, гэр орон сууцны газар*******44мкв хэмжээтэй/хх-60,62/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа ... Мандал сумын 9 –р баг Баянарцат аварга 3 гудамж 309тоот гэр бүлийн хэрэгцээний өмчилсөн газар өмчлөгч Хорлоо /хх-6*******/,газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт/хх-63/,газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа.... эрх түдгэлзүүсэн шийдвэр үгүй /хх-64/,хамтран өмчлөгчийн лавлагаа.... МУ-ын иргэнд газар өмчлүүэх тухай хуулийн 20.*******.4 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн газрыг хамтран өмчлөөгүй /хх/65/,газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем ...нэгж тайлбарын тодорхойлолт /хх-66/, үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаа... аварга 3 хашааны дугаар 309 талбайн хэмжээ *******44мкв /хх-67/ зэрэг нотлох баримтууд гаргажээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.т холбогдуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байх хашаа байшингийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, 043003004*******95 дугаарын гэрчилгээтэй,газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хоорондын маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байршилтай хашаа байшин анх *******94 онд худалдан авч нэхэмжлэгч ******* ******* нь төрсөн эцэг Жамънгийн Самбуу эх Осоржин нарын хамт амьдарч байсан.*******993 онд эх Осоржин нас барж эцэг Ж.Самбуу хүргэн , охин гийн асрамжид очихдоо өөрийн гал голомт болох хашаа байшингаа 9 хүүхдийн отгон нь болох охин С.*******д өвлүүлэх хүсэл зоригоо үр хүүхдэдээ илэрхийлж ,ах, эгч нар нь зөвшөөрч, тухайн үед өв хүлээн авагч С.******* нь гадаадад ажиллаж амьдарч байсан тул орон байрны асуудалтай байсан хүү ******* гэр бүлд уг хашаа байшингаа өөрийн мэт өөд нь татан ашиглан эзэмшүүлэхээр түр шилжүүлсэн.
Нэхэмжлэгч гэрчүүдийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдоно. /ХХ-04/ өв залгамжлах эрхийн гэрчилгээ. ... *******997.03.26-ны өдөр бүртгэлийн дугаар 6 улсын нотариатч/ нарийн бичгийн дарга/ Н.Цэрэнсүрэн нь БНМАУ-ын Иргэний хуулийн 375 дугаар зүйлийг үндэслэн Ж.Самуу *******995.02.26 өдөр, Ч.Осоржам *******994.0.************** өдөр нас барсан тул үлдсэн хөрөнгө нь өв залгамжлалын журмаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн иргэн ******* *******д шилжих ёстойг батлан гэрчилж, түүнд энэхүү гэрчилгээг олгов. Үүнд 05666 тоот эрхийн бичиг, 05665 өв залгамжлалын гэрчилгээ олгов гэжээ. /ХХ-03талд/ Итгэмжлэл*******07 Мандал сумын 2 дугаар багийн иргэн С.Чинтогтох, С.Долгор, С., Ч., Ч.Энхээ, С.Сарнай, С.Гантөмөр үйлдэл хийхийг Сэлэнгэ аймаг дүү С.*******д олгов. *******997.4.25-ныг хүртэл гэжээ.
2002 оны Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.*******,520.*******.*******-д “Дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Нас барагчийн нөхөр, эхнэр,төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барснаас хойно төрсөн хүүхэд,нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хуульд заасан өвлөх хууль ёсны өвлөгч байхаар заажээ.
Иргэн Жамънгийн Самбуу нь өөрийн хашаа байшингаа отгон охин ******* *******д өвлүүлэхээр /ХХ-04/ өв залгамжлах эрхийн гэрчилгээ... *******997.03.26-ны өдөр бүртгэлийн дугаар 6 Улсын нотариатч/ нарийн бичгийн дарга/ Н.Цэрэнсүрэн нь БНМАУ-ын Иргэний хуулийн 375 дугаар зүйлийг үндэслэн Ж.Самуу *******995.02.26 өдөр, Ч.Осоржам *******994.0.************** өдөр нас барсан тул үлдсэн хөрөнгө нь өв залгамжлалын журмаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багийн иргэн ******* *******д шилжих ёстойг батлан гэрчилж, түүнд энэхүү гэрчилгээг олгогдсон ба тухайн үеийн хуулийн зохицуулалтаар нотариатчийн үйлдлийг сумын нарийн бичгийн дарга үйлдэж байжээ.Өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн дагуу олгогдсон гэж үзнэ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байх хашаа байшин нь*******94 онд бусдаас худалдан авсан нь иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******дэх хэсэгт зааснаар аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг хөрөнгө болно.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж зааснаар уг эд хөрөнгийг хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар нэхэмжлэгчид эзэмшил үүссэн, шударга эзэмшигч гэж үзэхээр байна.
2002 онд батлагдаж 2003.0*******.0*******-нээс мөрдөгдсөн газрын тухай хууль, 2003.05.0*******-нээс мөрдөгдсөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль үйлчлэхээс өмнө хашаа байшин бүхий газар нь иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авч, нотлох баримтаар бүрдүүлсэн.Гэрчүүд хэн аль нь маргаан бүхий хашаа байшин нь гарал үүсэл, хэн хэн хэрхэн амьдарч эзэмшин, ашиглаж байсан уг хөрөнгийн хууль ёсны эзэмшлийн тухайн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлэг өгсөн тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг давхар нотолсон хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдол бүхий мэдүүлэг гэж шүүх үнэллээ.
Зохигчид болон гэрч нар нь хоорондоо садан төрлийн хамаарал бүхий хүмүүс байна. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.ын авга эгч нь гэрч ******* нь нэхэмжлэгчийн төрсөн эгч, хариуцагчийн аваг эгч, гэрч нь С.гийн гэр бүл зохигчдын хүргэн ах нь болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод байрлах хашаа байшинг гэрч /нэхэмжлэгчийн хүргэн ах/ гэрч / нэхэмжлэгчийн төрсөн эгч/ нарын мэдүүлгээр *******94 онд иргэн Батсүхээс 2,700,000 төгрөгөөр худалдан авч хадам аав Самбуу эхнэр Осоржам, охин С.******* нар уг хашаа байшинг хууль ёсоор эзэмшин амьдарч байсан тогтоогдож байна.
Иргэний хуулийн 9, 90.*******-д зааснаар эзэмшил үүссэн шударга эзэмшигч нар гэж үзнэ.
*******993 онд ******* эхнэр нас барсан.Нэхэмжлэгчийн аав Жамъянгийн Самбуу нь хүргэн гийн амьдрах болж уг хашаа байшинг өөрийн бага охин С.*******, зээ охин Дөлгөөн нарт өвлүүлнэ гэж хүсэл зоригоо илэрхийлсэн.
Нэхэмжлэгч С.******* нь өв хүлээн авахаас татгалзаагүй, өөрийн төрсөн ах С.Хорлоо минь нь гэр бүлийн хамт амьдарч байсан, миний хөрөнгө гэдгийг ах минь мэддэг болохоор би хүлээцтэй хандаж байсан.
Өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэхийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэх тайлбар нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын мэдүүлэг тайлбар гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Төрсөн ах ******* эхнэр Байгаль 202*******.02.24-нд, ах ******* Хорлоо нар 202*******.*******2.*******4-нд тус тус нас барсны дараа уг хашаа байшин С. хүү Х.ын нэр дээр шилжсэн тухай мэдэж,Цагдаа, Прокурорын байгууллагад хандсан /хх-*******5*******-*******59/ болох нь баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл 202*******.*******2.*******4-нд ах С.Хорлоо нас барснаас хойш /хх-54,57 нас барсны гэрчилгээ/ эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс гомдлын шаардлагаа хариуцагч С.т гаргасан эс хүлээж авсан тул зохих байгууллагад хандсан байна.
Иймд иргэний хуулийн 75.2.2 дахь хэсэг, 76.******* дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан Захиргааны шүүхийн харьяаллын маргаан гэх асуудлын хувьд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүхийн харьяаллын талаар зохигчид марган /хх-*******5,24-25,2-29,30-33/УДШ-ийн иргэний танхимын шийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор ... тус шүүхээр харьяаллыг тогтоосон болно.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******дэх хэсэгт зааснаар ... газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой,захиргааны шинжтэй эрхийн актыг хүчингүй болгох, түүгээр дамжуулан өөрийн нэр дээр газар эзэмших, өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулахтай холбоотой эрх зүйн маргаан, өвийн маргаанаа аль шүүхэд хандах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй тул уг маргаан нь иргэний шүүхэд харьяалагдах эрх зүйн маргаан бөгөөд шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
Хариуцагч Х. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №*******3 тоотод буюу 20*******3 оны Монгол улсын хаягжуулалтын тухай хуулиар /хх-46/ шинэчлэгдсэн хаягаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Баянарцат аварга 3 гудамж 309 тоотод байрших гэр бүлийн хэрэгцээний өмчилсөн газар өмчлөгч Хорлоо 43003004*******95 дугаарын гэрчилгээтэй, газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх-6*******/,газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт /хх-63/,газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа. ... Эрх түдгэлзүүлсэн шийдвэр үгүй /хх-64/, хамтран өмчлөгчийн лавлагаа. ... МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.*******.4 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн газрыг хамтран өмчлөөгүй /хх-65/ газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем ...нэгж тайлбарын тодорхойлолт /хх-66/, үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаа...аварга 3 хашааны дугаар 309 талбайн хэмжээ *******44мкв /хх-67/зэрэг баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Эцэг ******* Хорлоогоос шилжүүлэн авсан гэх тайлбар гаргасныг шүүх үгүйсгээгүй ч Иргэний хуулийн *******09 дүгээр зүйлийн *******09.3, **************4.*******,*******3.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, тухайн газрын өмчлөх эрхийг С.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, ************** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Амбуудай овогт ******* ******* /*******/ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Баян-Арцат аварга 3 гудамж 309 тоотод байршилтай хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоосугай.
2. Хариуцагч овогт аас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Баян-Арцат аварга 3 гудамж 309 тоот хаягт байршилтай 4303004*******95 нэгж талбарын дугаартай *******44 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлж өгөхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.