| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00021/И |
| Дугаар | 149/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 149/ШШ2025/00089
*******0*******5 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр 149/ШШ*******0*******5/00089 Мандал сум
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.лтанцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******, *******/ Мянгат овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг ******* задгай *******-р гудамжны №*******0*******- тоотод оршин суух, /РД:МЗ*******031160, Утас:/ Их Монгол овогт д холбогдох
Гэм хорын хохиролд 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнх-лим шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *******0*******4 оны 10 дугаар сарын *******5-ны өдөр манай хөрш Б.ын модон нойл буюу жорлон шатаж манай 16 метр хашаа, *******00 боодол өвс шатсан. Одоо болтол хашаа болон өвсний үнийг төлж барагдуулаагүй тул 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мөнх-лим шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие нь Б.д холбогдуулан 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 1,000,000 төгрөгийг өгч, авахаар сайн дураар эвлэрлээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие нь Д.******* нэхэмжилсэн 1,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг маргах зүйлгүй төлөхөөр сайн дураар эвлэрлээ. Уг мөнгийг *******0*******5 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, *******0*******5 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус өгөхөөр тохирлоо. Шүүх хуралд оролцохгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнх-лим, хариуцагч Б. нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч нь 800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн Нэхэмжлэгч болон Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Мөнх-лим, хариуцагч Б.д холбогдуулан 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг өгч, авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас *******8,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнх-лимд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.