| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00050/И |
| Дугаар | 149/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 149/ШШ2025/00092
2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 149/ШШ2025/00092 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 196******* онд төрсөн, 58 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* голын №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******, *******/ Боржигон овогт ******* ******* гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Гомбо, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Гомбо шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ачигчаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажилласан. Одоо зарим нэг тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас ажилласан жилээ бүрэн гүйцэд тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1984 оноос 2006 он хүртэл Ачигчаар тус тус ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Д.******* хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Гомбо нь Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ачигчаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсан нь БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазын даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №88 дугаартай Ажилд авах ажлаас халах тухай тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Баруунхараа дахь Нефть баазын даргын 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №31 дугаартай Ажлаас түр хугацаагаар чөлөөлөх тухай тушаал /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Баруунхараа дахь Нефть баазын даргын 1984 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №121 дугаартай Ажилд томилох чөлөөлөх тухай тушаал /ХХ-ийн 10 дугаар хуудас/, Нефть Импорт Хангамжийн нэгтгэлийн харьяа Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь Нефть хангамжийн баазын даргын 1991 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн №*******0 дугаартай Шагналт цалин олгох тухай тушаал /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, Гэрч Б.Самбаллхүндэв, Д.Гансүх, Ч.Ганбаатар нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагч Д.Гомбыг тухайн үеийн нэрээр Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ачигчаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Харин 1995-2006 он хүртэл хугацаанд ажилласан жил тогтоолгох тухай нотлох баримтгүй хангах үндэслэлгүй байна. 1995-2006 он хүртэлх хугацааны нотлох баримтыг бүрдүүлэн шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 134дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт ******* Гомбыг Тээврийн яамны харьяа Баруунхараа нефть баазад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ачигчаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.4 дэх хэсэгт зааснаар Хүсэлт гаргагч Д.Гомбо нь 1995-2006 он хүртэлх хугацаанд ажилласан жил тогтоолгох тухай холбогдох нотлох баримтгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.