Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00098

 

2025 03 11 149/ШШ2025/00098

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг ******* №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:/ Боржигон овогт******* *******, /РД:*******, Утас:*******/ Боржигон овогт ******* ******* нарт холбогдох

 

7,614,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.*******, Ц.******* нар нь Сум хөгжүүлэх сангаас буюу одоогийн Хоршоо хөгжүүлэх сангаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Мал аж ахуйн төсөл хэрэгжүүлэхээр 10,000,000 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэйг, 36 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үндсэн төлбөр 6,811,611 төгрөг, хүү 73,128 төгрөг, алданги 730,179 төгрөг нийт 7,614,918 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч А.*******, Ц.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 7,614,918 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 7,614,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, Ц.******* нар нь маргах зүйлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нарын бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 7,614,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.*******, Ц.******* нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.