Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2025/00101

 

2025 03 ******* *******9/ШШ2025/00101

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо Д.Сүхбаатарын талбай 5, ******* *******ны төв байранд үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас:*******/ ************** ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн *******-р хороо *******-р байрны №******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа, /РД:/ Боржигон овогт т холбогдох

Зээлийн төлбөр 20,1*******,652.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л. нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ************** ХК-тай ЗГ3055197339 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 19,160,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч нь ЗГ3055197339 тоот Зээлийн гэрээнүүдийн хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Үндсэн зээлийн төлбөрт 18,545,510.79 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,608,840.62 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,301.25 төгрөг нийт 20,1*******,652.66 төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Л.оос Үндсэн зээлийн төлбөрт 18,545,510.79 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,608,840.62 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,301.25 төгрөг нийт 20,1*******,652.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь ************** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 20,1*******,652.66 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК-ийн Зээлийн үлдэгдэл төлбөр болох 20,1*******,652.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ************** ХК-ийн Зээлийн үлдэгдэл төлбөр болох 20,1*******,652.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,839 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 129,420 төгрөг, Төрийн сангийн 100130400941 тоот данснаас 129,420 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.