Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2025/00104

 

2025 оны 03 сарын *******-ны өдөр            149/ШШ2025/00104                         Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* 1-р гудамжны №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Заяабуянт овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг № тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Боржигин овогт ******* холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /Цахим/, Хариуцагч М.Баяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь М.ай 2004 онд анх  танилцсан. Гэрлэлтээ 2007 онд батлуулсан бөгөөд бидний дундаас 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү Билгүүн төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос эхлэн тусдаа амьдарсан. Хүү маань насанд хүрсэн. Одоо хэн аль нь гэр бүлтэй болсон. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч М.Баяр шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь С.*******тэй 2004 онд анх  танилцсан. Гэрлэлтээ 2007 онд батлуулсан бөгөөд бидний дундаас 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү Билгүүн төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос эхлэн тусдаа амьдарсан. Хүүхдээ би өөрөө өсгөсөн. Одоо хүү маань нас биед хүрсэн. Бид хоёр хэн аль нь гэр бүлтэй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******гээс хариуцагч М. холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.Баяр нар нь 2004 оноос танилцан улмаар  гэр бүл болж хамтран амьдарч 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү Билгүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид  гэр бүлийн хууралтын улмаас хоорондоо үл ойлголцол үүссэн, 2008 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид хэн аль нь  бусадтай хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд С.*******, М.Баяр нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлэж, Хүүхдийн асрамжийн асуудлыг нээлттэй үлдээв.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Заяабуянт овогт *******ын *******, Боржигин овогт ******* Баяр нарын гэрлэлтийг цуцалсугай.      

2. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.              

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.