Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Эрдэнэсувдад холбогдох 1805012530267 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагч Н.Нямдоржийн хамт ................

чадвартай Г.Э/РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бит” караокед иргэн Д.Хын тус караокений тооцоог хийлгэхээр өгсөн Хаан банкны карт авч тус дүүргийн 14 дүгээр хороо, Номин Их дэлгүүрийн хажууд байрлах Капитал банкны АТМ-с 5 удаагийн үйлдлээр нийт 2,302,500 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар 28-ны орой 19 цагийн үед хохирогч над руу залгаад найз нь эхнэртэйгээ муудсан хань болоод суугаад өгөөч гэж 3 удаа залгасан. 21 цагийн үед би модны 2-ын НРЖ лонжид очсон. Тэнд бид хоёр 4-5 шил пиво уусан.  Эхнэртэйгээ муудсан өөр хүнтэй явсан энэ тэр гээд ярьж байсан. Тэгэхээр нь би хүн болгонд зовлон байгаа гэж хэлээд үсчингийн түрээс, үсний багаж авах мөнгөгүй хэцүү байна гэж хэлсэн. Тэндээс такси бариад Түмэнплазагийн хажуу талын Энжое бааранд 22.40 цагийн орчим очсон. Бааранд ороод 4-5 пиво уусан. Тэгээд тэнд сууж байгаад харьцгаах уу гэхэд караоке орох уу гэхээр нь караоке ороод хүний 2 пиво ууж 2 цаг гаран суусан. Хүрэлбаатар гараад ирье гээд алга болчихоор нь араас нь гарахад таньдаг найзтайгаа уулзаж байсан ба надад картаа өгөөд хэрэглэх мөнгөө аваарай гэж хэлсэн. Караокений тооцоог би хийсэн. Картнаасаа мөнгө авснаа хүлээж байна. Миний буруу ” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Х: “...караокед ороод мөн тэндээ сууж байгаад тооцоогоо хийгээд нөгөө эмэгтэйд өөрийнхөө Хаан банкны картаа өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй миний Хаан банкны картыг аваад тэр чигтээ алга болоод 5 удаагийн гүйлгээгээр нийт 2,300,000 төгрөг авсан байсан...” гэжээ. /хх 4-6, 27-29 хуу/

 

Хаан банкны 5019268430 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-9 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15 хуу/

Хохирогч Д.Хын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх баримт /хх 38 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 43-44 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бит” караокед иргэн Д.Хын тус караокений тооцоог хийлгэхээр өгсөн Хаан банкны карт авч тус дүүргийн 14 дүгээр хороо, Номин Их дэлгүүрийн хажууд байрлах Капитал банкны АТМ-с 5 удаагийн үйлдлээр нийт 2,302,500 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Д.Х /хх 4-6, 27-29/, Хаан банкны 5019268430 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8-9/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15/, хохирогч Д.Хын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх баримт /хх 38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 43-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал /хх 43-44/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг төлсөн, гомдолгүй саналгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.