| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/05910/И |
| Дугаар | 191/ШШ2025/00896 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00896
2025 01 31 191/ШШ2025/00896
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Эко тауэр, 18 дугаар давхарт байрлах, Го ин гр ББСБ ХХК /РД:6876145/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамж, 1235 тоот хаягт оршин суух, Өвөр Тогоруутан овогт Нэргүйн Бат-Эрдэнэ /РД:ХИ76031371/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 38,866,715.16 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Го ин гр ББСБ ХХК -тай 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б-123 тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус гэрээний 4.5 дахь хэсэгт тусгасан ...... улсын дугаартай, ЈТ111TJ8207400691 арлын дугаартай, TOYOTA LC Ј100 загварын хар ногоон өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Го ин гр ББСБ ХХК-д шилжүүлсэн.
Манай байгууллагаас хариуцагчийн ХА ба дахь ....... тоот төгрөгийн дансанд 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 27,421,549.59 төгрөг төлөх байснаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 9,536,000 төгрөг төлж 17,885,549.59 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 162 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Мөн хариуцагч нь манай Го ин гр ББСБ ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б-131 тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус гэрээний 4.5 дахь хэсэгт тусгасан ...... улсын дугаартай, ҮV2J4CFC02G545114 арлын дугаартай, VOLVA FM12 загварын улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл, ...... улсын дугаартай VF9SD334100403358 арлийн дугаартай Metaco SD3341 загварын улаан чиргүүлийн өмчлөх эрхийг Го ин гр ББСБ ХХК-д шилжүүлсэн.
Манай байгууллагаас хариуцагчийн ХА ба дахь ....... тоот төгрөгийн дансанд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 28,864,000 төгрөг төлөх байснаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 10,596,000 төгрөг төлж, 18,268,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 107 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний 4.3.2, 3.1.3, 6 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч талаас гэрээг дангаар цуцлах үндэслийг бий болгож байна.
Го ин гр ББСБ ХХК-аас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээлдэгчийн ...... дугаарын утсанд мэдэгдэж, гэрээний 4.3.1-д заасны дагуу фидуцийн зүйл Автомашин, Чиргүүл-г зогсоолд байршуулахыг шаардсан ч эс биелүүлсэн.
Мөн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний дагуу фидуцийн зүйл Автомашин, Чиргүүл-г зогсоолд байршуулахгүй бол шүүхэд хандах талаар мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, төлбөр төлөгдөөгүй нь ноцтой хохирол учруулж байна.
Хариуцагчийн Б-123 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,119,279.21 төгрөг, зээлийн хүү 1,535,658.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,611.56 төгрөг, нийт 17,885,549.59 төгрөг;
Б-131 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,909,124.87 төгрөг, зээлийн хүү 1,871,293.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,747.12 төгрөг, нийт 20,981,165.57 төгрөг тус тус болсон байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 38,866,715.16 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Ба-Эр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан 38,866,715 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг эвлэрлийн гэрээгээр 6 сарын дотор төлж барагдуулна гэж тохирлоо гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
Хариуцагч Н.Ба-Эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,866,715.16 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя, нөгөө талаас хариуцагч Н.Ба-Эр нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ба-Эр д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,866,715.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ба-Эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,866,715.16 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,284 төгрөгөөс 176,142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 176,142 төгрөг, хариуцагч Н.Ба-Эр
с улсын тэмдэгтийн хураамжид 176,142 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Го ин гр ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ба-Эрд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,866,715.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ба-Эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,866,715.16 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,284 төгрөгөөс 176,142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 176,142 төгрөг, хариуцагч Н.Ба-Эр с улсын тэмдэгтийн хураамжид 176,142 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Го ин гр ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ