| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00086/И |
| Дугаар | 149/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2025/00148
202******* оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 149/ШШ202*******/000148 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, *******6 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг ******* гэх газар оршин суух, /РД:*******, Утас:*******/ Ууш овогт ******* ******* гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Давааням, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Давааням шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1969 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Хүүхэд ахуй насандаа хөдөө эцэг, эхийн гарч дээр өсөж хүмүүжиж байгаад улмаар 10 жилийн сургуулиа төгсөөд ОХУ-ын Ойн техникийн мэргэжлийн сургуульд 03 жил суралцсан. Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ 06 сар орчим ажиллаад цэргийн албанд татагдаж Зүүнбаянгийн 149 дүгээр ангид хоёр жил цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад улмаар бага багаар мал худалдан авч 1996 онд хөдөө гараад түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 орчим жил мал маллаж байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл мал маллаж байснаа заавал шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхээс өөр гарцгүй боллоо. Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг ******* гэх газар мал аж ахуйгаа маллан амьдарч байна. Иймд намайг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Я.******* хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Я.Давааням нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг ******* гэх газар 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан нь Гэрч Д.Аюушжав, Я.Даваасүрэн, С.Сүхцэрэн нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагч Я.Даваанямыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг ******* гэх газар 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 134дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан Ууш овогт ******* *******г 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Я.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.