Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 149/ШШ2025/00152

 

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр         149/ШШ2025/00152                 Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг *******-р байрны №1-******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Шонх овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1960 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг ******* 2-222 тоотод оршин суух, /РД:МЗ601128*******6, Утас:*******, 5/ Аранжууртан овогт од холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, Хариуцагчийн өмгөөлөгч А., Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ж. нь 2021 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр миний эзэмшлийн Мандал сум дахь төмөр замын 1-р баг өртөөний 218-А тоотод байрлах гэр, орон сууцны зориулалттай хашааны газарт надад мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй дур мэдэн дулааны шугам татчихсан байсан. Энэ талаар Ж.той уулзахад ямар ч зөвшөөрөлгүй Н.*******ийн эзэмшлийн газар дээгүүр дулааны шугам татсан миний буруу, буруугаа хүлээж байна. 2022 оны 05 дугаар сард дулааны шугамыг зайлуулж эзэмшлийн газрыг чинь саадгүй болгож өгнө гэж бичиг хийж, баталгаа гаргаж өгсөн боловч ямар ч хийсэн юмгүй өнөөг хүрлээ. Сүүлдээ хэлж шаардахаар шүүхдээ өг гэх болсон тул Ж.ын татсан дулааны шугам манай хашаан дундуур миний барих гэж байсан байшингийн хундаамны хажуугаар ойрхон явсны улмаас би байшингаа өргөтгөх, граш барих ямар ч боломжгүй болж 02 жил Ж.ыг харж хүлээж хохирч байна. Мөн манай хашааны онгон тэгш газрыг энд тэнд овоолоостой шороо болгосны улмаас хашаандаа ч амьдрах боломжгүй болж сэтгэл санаа эдийн засгаар хохирч байна. Иймд миний эзэмшлийн газар дээгүүр надад мэдэгдэлгүй дулаан шугам татсан Ж.ын хууль бус үйлдлээс Н.******* миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний эзэмшлийн газар дээр хариуцагч миний зөвшөөрөлгүйгээр дулааны шугам татсан.Тухайн шугам татсаныг би өөрөө мэдээгүй. Хөндлөнгийн хүнээс надад утсаар мэдэгдсэн. Хариуцагч талын хүнтэй уулзахад хүйтэн болчихлоо, нялх хүүхэдтэй, үүгээр явуулчхаад ах нь хавар авчихъя гэсэн. 2021 оны 10 дугаар сард болсон. Үүнээс болоод би орон сууц барьж чадаагүй, цаг хугацаагаа алдаж байгаа. Тухайн газар дээр нийтийн орон сууц барих эсвэл амины орон сууц барих зориулалттай байсан. Тухайн цаг хугацаанаас хойш материалын үнэ, нөхөн төлбөр гэж яригдаагүй. Тохиролцоонд хүрч чадаагүй. Хариуцагчаас болж би эцэг, эхийн хамт амьдарч байгаа. Би өөрийн гэр бүлтэй болсон. Өрх тусгаарлах болсон. Гэр орон сууцаа барьж чадаагүй одоо хүртэл амьдарч байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, ******* 2-218 тоот хаягт байршилтай. Өмнөх нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь 2021 онд өөрийн эзэмшлийн газарт баригдсан амины сууцанд дулааны шугам татуулахаар УБТЗ-ын ХНН-д хүсэлт гаргасан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ТН-10/2021 дугаартай Техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгон хаанаас шугам татах болон хэрэглэх хүчин чадлын талаар зааварчилгааг авсан. Ийнхүү дулааны шугам татах ажил эхлүүлэхэд Н.*******ийн эзэмшилтэй гэх газрыг заавал дайран өнгөрөх шаардлага үүссэн ба тойрч явах боломжгүй нөхцөл байдалтай байсан тул тухайн үед Н.*******ийн аав Нацагдоржтой утсаар холбогдон дулааны шугам дайран өнгөрөх талаар мэдэгдэж учир байдлаа тайлбарлахад зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Иймд бид дулааны шугам татах ажлыг гүйцэтгэхдээ Н.*******ийн аав Нацагдоржид урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан тул уг газрын эзэмшигч нь энэ талаар бүрэн мэдэж ойлгон хүлээн зөвшөөрч ойлгосон бөгөөд Н.******* нь надад мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй дур мэдэн дулааны шугам татсан гэдэг нь үндэслэлгүй юм. Манай эзэмшил бүхий газар нь хойд, зүүн, баруун талаасаа айлын хашаа байшингаар хүрээлэгдсэн бөгөөд техникийн нөхцөлөөр зааж өгсөн. Тухайн шугамыг татах худаг нь манай эзэмшил газраас зүүн тийш Н.*******ийн газраас холгүй зүүн урд хэсэгт нь байрлаж байсан тул тухайн үед бид уг дулааны шугамыг зайлшгүй Н.*******ийн газраар дайруулан явуулахаас өөр аргагүй болсон. Учир нь тухайн халаалт авсан шугамаас шууд чигээр нь баруун тийш татахад заавал айлын хоёр байшин дайран өнгөрөх гээд байсан. Мөн манай хөрш хойд талын айл тухайн үед дулааны шугам татсан байсан бөгөөд бидэнд шугам татахыг зөвшөөрөөгүй учраас давхар шугам татах боломжгүй болсон. Ингээд бид аргагүйн эрхэнд өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар татсан. Энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгоогүй бөгөөд цаашид Н.******* нь өөрийн байшин, барилгаа барихад нь аливаа хэлбэрээр огт саад болсон зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Манайх энэ газрыг 1999 онд Засаг даргын захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмшихээр анх эзэмшилдээ авч байсан. Хашаа бариад гэртээ байж байгаад 2003 онд хашаандаа байшин барьсан. Тэр энгийн галлагаатай байшин байсан болохоор янз бүрийн шугам сүлжээний асуудал байгаагүй. 2013 онд би Сэлэнгэ аймагт шилжээд ажиллаж байсан учраас манай бага хүргэн байшин барих болоод байшингаа бариад төвийн халаалтаа холбохоор техникийн нөхцөлийг Улаанбаатар төмөр замаас авсан. Ерөнхийдөө техникийн нөхцөл авах, шугам хаагуур явуулах зэргийг би өөрөө үзэж судалж хийсэн. Газар шорооны ажлыг манай хүн орой болсон учраас хүмүүс гуйгаад богино хугацаанд хийсэн. Тэр шугамын худгийн урд талд байгаа хоёр айл нь тийшээ орсон шугамаас манайх сая шинэ худаг гаргасан. Дотроос нь авъя гэтэл уг нь манай дүү, тэдний хүргэнийх хоёр байсан. Хүргэнийх нь Эрдэнэт рүү шилжээд байшингаа зарсан байсан. Манай дүүгийнх цаад талынх нь. Тэднийхээс аваад дундуур нь явахаар хашаан дотроо явган хүний зам, баахан мод тарьсан, тэр хоёр айлын бохирын цооног худагтай, тэр нь хашааныхаа үүднээс 1.5 метрт байрласан, тэднийхээс авах боломжгүй болсон. Тэгэнгүүт тэднийхээс орсон шугамаас авъя гэсэн. Зүүн талаар нь тойроод урд нүүрний айлын цаад талаар явъя гэхээр холбооны шугам явж байсан. Түүнийг яагаад сайн мэдэж байсан бэ гэвэл манай хүргэн шугамаа татахдаа эдний холбооны шугамыг таслаад бас нэг асуудал үүсэж байсан. Тэрүүгээр зураглалыг нь хөөсөн чинь хөндлөн огтлол биш, дагуудаа шугам дээгүүр явах болчхоод тэр зөвшөөрөл өгөгдөөгүй. Манай хойд талын хоёр айл манайхаас түрүүлээд халаалт авсан байсан. Тэр хоёр айл нийлээд шугамаа татсан юм байна. Хашаанд орж ирсэн хойно хоёр тийшээ авсан. Танай шугамаас манайх татъя гээд тэр бол их богино зайд байсан. Гэтэл нэг айл нь зөвшөөрөөд, нэг айл нь зөвшөөрөхгүй гээд нэг шугамаас татсан учраас эднийх татах боломжгүй гээд манайх шугамаас өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ард талаар явахаар тэр айлын шугам комбинсаци үүсгээд дөрвөлжилсөн учраас дээгүүр нь явах боломж гараагүй. Ингээд ганцхан шийдэл сая авсан шугамын дагуу байсан учраас ингээд татсан. Тухайн үед Нацагдорж гуайтай манай хүн өөрөө ярьсан. Гэхдээ энэ шилжсэн гэдгийг мэдээгүй байсан нь хамгийн том алдаа болсон. Н.Нацагдорж гуайтай ярихад эмнэлэгт хэвтэж байсан. Тэг гэж хэлсэн гээд. Тэгээд байж байтал энэ хүү ирсэн юм байна. Тэр нөхцөл байдал нь ямар байсныг манай хүн мэдээгүй учраас намар болчихсон. Хүйт орчихлоо, нялх хүүхэдтэй шилжүүлнэ гээд бичиг хийж өгсөн юм байна. Дараа нь ямар ч шилжих боломж байгаагүй учраас бид нар шугамаа авах боломж бололцоо байгаагүй. Одоо ч гэсэн авах боломж олж харахгүй байгаа. Төвлөрсөн халаалт гэж үздэг. Төвлөрсөн халаалтаас дулаан, ус хоёр хоёулаа явж байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.од холбогдуулж  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг өртөөний 2-218 А тоотод байрших гэр орон сууцны зориулалттай газраар дамжуулан тавьсан дулааны шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий газрыг чөлөөлөх нөхөн төлбөр төлөх талаар эвлэрэх боломжтой эсэх талаар шүүх оролцогч нарт боломж олгосон ба нэхэмжлэгч тал нэг удаагийн нөхөн төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах дулааны шугамыг зайлуулж өөрөө байшин барьсны дараа  уг шугамын дахин татахтай холбогдон гарах зардлыг  хариуцагч тал төлөх  нөхцөлөөр санал тавьсан, хариуцагчийн төлөөлөгч айл хөрш хүмүүс байна. Одоо ч хамт амьдарна хойшид ч хамт нэг дор байх хүмүүс тул эв зүйгээр шийдэх боломж бололцоо шийдлийг олж эвлэрэх хүсэлт байгаа  ч 30,000,000 төгрөгийг үл зөвшөөрнө нэг удаагийн нөхөн төлбөрт 3,0 сая төгрөг өгөх саналтай гэсэн ... хэргийн оролцогчид эвлэрэх боломжгүй тул шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг өртөөний 2-218 А тоотод байрших гэр орон сууцны зориулалттай 120 м2  газрыг ******* жилийн хугацаатай эзэмшихээр эрхийн улсын бүртгэлийн Э-130*******002815 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ /ХХ-08/-тэй байна.

Хариуцагч Ж.оос ... Өөрийн байшинд халаалт авахдаа Н.*******ийн эзэмшлийн газар дундуур ямар ч зөвшөөрөлгүй дулааны шугам татсан буруу үйлдэл хийсэн болно.

Ингээд Н.******* ирж бид харилцан ярилцаж 2022 оны 5-р сард дулааны шугамаа зайлуулж  эзэмшлийн газрыг нь саадгүй болгон өгөхөөр боллоо. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар газрыг нь чөлөөлөөгүй тохиолдолд Н.******* шугамыг  тасдахад  гомдох зүйлгүй зардлыг бүрэн хариуцна гэсэн хариуцагч Ж.ын гарын үсэг зурсан баримт ХХ-05 талд хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Ж.оос /ХХ-18/ хариу тайлбар болон нотлох баримт ирүүлсэн ба Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 000826*******1*******  Ж., Э.Халиун  хоёр иргэний өмч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1- р баг Төмөр замын өртөө гудамж 222 тоот хаягт байрлах *******9 м2 хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсыг бүртгэлийн Ү-130*******008554 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов /ХХ24/.

Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаар 0000013420 Ж. Сумын засаг даргын 2013.06.24-ны өдрийн 2*******4/2 тоот шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг өртөө 2-222 хаягт байрлах нэгж талбарын *******0300*******256 дугаар бүхий 2648 м2 газрыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-130*******001686 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. /ХХ-25/ гэх  баримтаас үзэхэд хариуцагчийн газар эзэмших эрхийн эрхийн хугацаа дуусгавар болсон. Уг газар дээр баригдсан байшинд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг газар эзэмших эрх өөрийн нэр дээр сунгагдсан болон бусдад шилжсэн эсэх нь тодорхойгүй  байна.

Дулааны шугам татахад эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу техникийн нөхцөлийн зөвшөөрөл авсан баримтыг шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан "хөрш залгаа эд хөрөнгө"-д "хил залгаа эзэмшил газар" буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас "бусад үл хөдлөх эд хөрөнгө" хамаарна.

Иргэний хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1-д заасан "хил зөрчин" гэдэгт Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д заасны дагуу Газрын мэдээллийн санд байгаа тухайн газрын ерөнхий болон оноосон хил, заагийг тогтоосон кадастрын зурагт заасан цэг, тэмдэгтийг зөрчин хөрш залгаа этгээдийн газар эсхүл газраас дээрх агаарын хилийг нэвтэрснийг ойлгоно.

Хариуцагч Ж. нь өөрийн байшинд дулааны шугам татахдаа  газар эзэмшигч Н.*******оос зохих зөвшөөрлийг авалгүй /мэдэгдэлгүйгээр/ эзэмшлийг газар дээгүүр нь дулааны шугам татаж эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж, тухай асуудлыг мэдсэн дариу нэхэмжлэгч эрх зөрчсөн үйлдлээ зогсоох шаардлагыг Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн ба Хариуцагч Ж. ... өөрийн байшинд халаалт авахдаа Н.*******ийн эзэмшлийн газар дундуур ямар ч зөвшөөрөлгүй дулааны шугам татсан буруу үйлдэл хийсэн болно.

Ингээд Н.******* ирж бид харилцан ярилцаж 2022 оны 5-р сард дулааны шугамаа зайлуулж  эзэмшлийн газрыг нь саадгүй болгон өгөхөөр боллоо.

Хэрэв ямар нэгэн шалтгаанаар газрыг нь чөлөөлөөгүй тохиолдолд Н.******* шугамыг  тасдахад  гомдох зүйлгүй зардлыг бүрэн хариуцна гэсэн агуулга бүхий баримт гаргасан боловч уг зөрчлөө арилгаагүй тул нэхэмжлэгч Н.*******  шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг өртөөний 2-218 А тоотод байрших нэхэмжлэгч Н.*******ийн эзэмшлийн гэр орон сууцны зориулалттай газраар дамжуулан тавьсан дулааны шугамыг зайлуулж, уг газар чөлөөлөхийг даалгах  нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 1, 135 дугаар  зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг өртөөний 2-218 А тоотод байрших нэхэмжлэгч Н.*******ийн эзэмшлийн гэр орон сууцны зориулалттай газраар дамжуулан тавьсан дулааны шугамыг зайлуулж, уг газар чөлөөлөхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Ж.оос *******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.