| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/07642/И |
| Дугаар | 197/ШШ2025/08173 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/08173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 26 хороо ******* 21 тоотод оршин суух, *******ийн *******
Хариуцагч: ******* дүүрэг 15 хороо ******* 171 тоотод оршин суух, *******ын *******.
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулж 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 01-ний өдөр гэрээний мөнгийг шилжүүлж 08 сарын 05-ны өдөр хөлслөгчийн ээж итгэмжлэлээр гэрээ байгуулсан. Гэрээний 3, 4 дахь заалтад аливаа хохирол учраагүй бол барьцааны мөнгийг буцаан олгохоор заасан тул барьцаа 1,500,000 төгрөгийг гаргуулна. 08 сарын 01-ний өдрийн гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, тамга тэмдэггүй хөлслөгчийг төлөөлөх эрхгүй хүн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь 2024 оны 08 сарын 01-ний өдөр Б.*******, Б. нар орон сууц хөлслөх гэрээ байгуулж гэрээнд зааснаар эхний 3 сарын түрээс, барьцааны мөнгө нийлээд 6,000,000 төгрөгийг энэ өдрөө Б.Алтан-Эрдэний дансанд шилжүүлж орон сууцыг актаар хүлээлгэж, түлхүүрийг өгсөн тул энэ гэрээ хүчин төгөлдөр. Б.******* бага насны хүүхэдтэй, байрны дэргэдэх цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн танай хаяг дээр бүртгүүлье, хаяг өөр болохоор болохгүй байна гэхээр нь туслах үүднээс зөвшөөрч улсын бүртгэлийн байгууллагаас асуухад гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлээд аваад ир гэхээр нь шилжилт хөдөлгөөн хийхэд зориулж 2024 оны 08 сарын 05-ны өдрийн гэрээг байгуулж энэ гэрээгээр энэ хүмүүсийн хаяг манай дээр бүртгэгдэж, хүүхэд нь цэцэрлэгт орсон. Байрыг богино хугацаанд хөлслөх хүнд хямд хөлсөлж хугацаанаас өмнө гарахад цэвэрлэгээ засвар хийх, хөлслөгч олох хугацаанд ашиглалтын зардал тооцогддог тул хөлслүүлэгчид барьцаа төлбөрийг үлдээхээр гэрээгээр зохицуулдаг. Нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 23-ны өдөр байрнаас гарсан тул барьцаа мөнгийг гэрээнд зааснаар үлдээж бусад төлбөрийг шилжүүлсэн гэх үндэслэлээр няцаасан.
5. Нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 08 сарын 01-ний өдөр Б.тэй ******* дүүрэг 15 хороо рапид харш хотхон 26 байр 88 тоот 31 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг иж бүрэн тавилгын хамт 2024 оны 08 сарын 01-нээс 2025 оны 07 сарын 01-нийг хүртэл 11 сарын хугацаанд хөлслөхөөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулжээ. /хх-37/
Гэрээний 3-1-т орон сууцны 1 сарын хөлс нь 1,500,000 төгрөг, хөлслөгч төлбөрийг 3 сараар төлөх бөгөөд 2024 оны 08 сарын 01-нээс 2024 оны 11 сарын 01-нийг хүртэлх 3 сарын төлбөр дээр нэмж барьцаа 1,500,000 төгрөг төлнө гэж тохирсоноор нэхэмжлэгч нь 3 сарын төлбөр 4,500,000 төгрөг дээр барьцаа 1,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг Б.Алтан-Эрдэний дансанд шилжүүлж энэ өдрөө талууд орон сууцыг актаар хүлээлцэж байрны түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн байна. /хх-14, 15, 38 хуудас/
6. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 08 сарын 05-ны өдрийн гэрээний 3.4-д зааснаар барьцаа мөнгийг буцаан авна гэх үндэслэлээр 1,500,000 төгрөгийг шаардсан боловч хариуцагч уг гэрээг хаягийн шилжилт хөдөлгөөн хийж хүүхдийг байрны хажуугийн цэцэрлэгт оруулахаар Улсын бүртгэлд зориулж байгуулсан гэсэн үндэслэлээр татгалзсанг үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь Б.*******аас С.д 2024 оны 08 сарын 02-ны өдөр өгсөн итгэмжлэлд гэрээ байгуулах, хаягийн шилжилт хөдлгөөн хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хүлээлгэн өгөх, хүлээн авах, холбогдох бичиг баимтад гарын үсэг зурах үйлдэл хийх 1 сарын хугацаатай итгэмжлэл олгож, итгэмжлэлийг үндэслэн 2024 оны 08 сарын 05-ны өдөр С., Г.******* нар Орон сууц хөлслөх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн уг гэрээг үндэслэн С., Г.******* нар ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх хаягт шилжин ирж суурьших тухай хүсэлт гаргаж, тус хаягт бүртгэгдсэн, нэхэмлэгчийн хүүхэд цэцэрлэгт орсон үйл явдал шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, гэрээ, хүсэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Б.*******ын Б.тэй байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ хүчин төгөлдөр тул 2024 оны 08 сарын 05-ны өдөр Г.*******той байгуулсан гэрээг үндэслэн барьцаа төлбөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна.
8. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
9. Шүүх хуралдаанд хариуцагч нь 2025 оны 05 сарын 06-ны өдрийн хүсэлтээс татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шүүх хуралдаанд хариуцагч нь 2025 оны 05 сарын 06-ны өдрийн хүсэлтээс татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА