| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 101/2025/00303/И |
| Дугаар | 197/ШШ2025/08578 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/08578
******
М*****
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *****даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч:*****
Гэм хорын хохиролд 9,942,636 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч **** нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлий хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ***** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь ***** нь 12,38 мкуб хэмжээтэй гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж байгаль орчин экологид 3.314.212 төгрөгний хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдож гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Иймд ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол хүчин төгөлдөр. Илүү тээвэрлэсэн модыг улсын орлого болгосон тул нэмээд модны үнийг төлөх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
5****** нь 2022 оны 10 сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр 12,38 мкуб хэмжээтэй гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчин, экологид 3,314,212 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн 220605407 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь Прокурорын тогтоол, гэрч нарын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай прокурорын шийдвэрийг 2024 оны 02 сарын 26-ны өдөр мэдэгдсэн баримт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
5.1. Хариуцагч нь илүү тээвэрлэсэн модыг улсын орлого болгосон тул үнийг төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.3, 42.4-т хууль бусаар мод бэлтгэсэн бол учруулсан хохиролыг ойн санд нөхөн төлнө, 42.1-д заасан шууд хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоохоор, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан тул хариуцагч нөхөн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй, татгалзал нь үндэслэлгүй.
6. Иймд хариуцагч *****К-наас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологиэдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нэхэмжлэлийн шаардлага 9,942,636 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Эбээ ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 174,032 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Э*****-наас 9,942,636 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Эбээ ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 174,032 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, *****