Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/07353

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/07353

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Жаргалантын * дугаар гудамжны **** тоотод оршин суух Боржигин овогт **************ын ************** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэр-******, Чингисийн өргөн чөлөө гудамжны ********* ББСБ ХХК-ийн байранд оршин суух ************** овогтой **************т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.**************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.************** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П.**************аас хууль зүйн зөвлөгөө авахаар очсон. Миний бие байрны захиалгын гэрээг нэг компанитай байгуулсан боловч гэрээ хийсэн компани байраа барихгүй, 37.000.000 төгрөгийг аваад алга болсон. Ингээд залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзээд цагдаа дээр компанийг одоо шалгаж байна. Байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авахын тулд эрүүгийн журмаар өргөдөл гаргах уу? иргэний журмаар нэхэмжлэл гаргах уу? гэдэг талаар зөвлөгөө авахаар П.************** өмгөөлөгчтэй уулзахад хоёр санал тавьсан. Байраа баригдахыг хүлээх эсхүл эрүү, иргэний журмаар явж болно гэсэн. Ингээд иргэний журмаар нэхэмжлэл гаргахаар болоход хариуцагч би орон сууцны гэрээтэй холбоотой маргааны талаар мэргэшсэн өмгөөлөгч бага үнийн дүнтэй учраас 5.000.00 төгрөгөөр өмгөөлж өгье гэж хэлсний дагуу Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж мөнгийг шилжүүлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул өгсөн мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан гэж тодорхойлов.

 

3.Хариуцагч П.************** гэрээний дагуух ажлаа хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч М.**************, хариуцагч П.**************тай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үйлчилгээг үзүүлэхээр, өмгөөлөлийн хөлсийг 5.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

7.Иймээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Хөлслөхөөр ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Дээрх гэрээгээр хариуцагч өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй этгээд болох нь нотлогдож байна.

 

9.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээхээр заасан байх ба хариуцагч ажлын хөлсөнд 5.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

10.Талуудын маргаан гол зүйл нь хариуцагч ажлын хөлсийг бүрэн авсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч маргаж байна.

 

11.Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэг тал нь тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө тал тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрвээ гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тохиодолд ажиллуулагч буюу хөлс төлөгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

12.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд, захиалагч М.**************, М************** ХХК-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г цуцлаж, 35.796.594 төгрөгийг гаргуулахаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхүүдэд нэхэмжлэл гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/28579 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/05036 дугаартай Шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/01452 дугаартай Шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст хандсан нь албан бичгээр нотлогдож байна.

13.Өмгөөлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч буюу өмгөөлөгч өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө хөлс авах, үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хууль зүйн үр дагаврыг тайлбарлах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүргээ биелүүлж, харилцан мэдээлэлээ солилцсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

14.Өөрөөр хэлбэл, өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч үйлчүүлэгчдээ ямар нэгэн амлалт өгөхийг хуулиар хориглох бөгөөд зөвхөн гэрээнд заасан үр дүнг бий болгон ажиллах үүргийг хүлээдэг.

 

15.Иймээс хариуцагчийн шүүхэд хандаж, гаргасан нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хугацааны ажлын хөлсийг тооцохдоо 5.000.000 : 149 /шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хоног/ = 3356 төгрөг, 3356 төгрөг х 149 /хоног/= 500.004 төгрөгийн ажлыг хийсэн гэж үзээд, 5.000.000 төгрөг 500.004 төгрөг = 4.499.956 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86.949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.**************аас 4.499.956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.**************т олгож, үлдсэн 500.004 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86.949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА