Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/08579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 14 хороо ******* гудамж 1-0 тоотод оршин суух, 1987 онд төрсөн 38 настай, овогт ийн

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 14 хороо ******* гудамж 1-0 тоотод оршин суух, ******* онд төрсөн ******* настай, ******* овогт *******гийн *******

Хариуцагч: ******* дүүрэг 1 хороо 13 ******* ХК

Даатгалын нөхөн төлбөрт 4,813,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., өмгөөлөгч И.л, хариуцагчийн төлөөлөгч Э., гэрч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч С.*******, Ж. нар нь хариуцагч Мандал даатгал ХК-нд холбогдуулан даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 4,813,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч үнийн дүнг багасгаж 3,000,000 төгрөг шаардсан.

3. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа цасанд халтирч гэрлийн шон мөргөсөн. Шинэ жолооч байсан тул тухайн үед сандарч машинаа асаан гэртээ ирсэн. Даатгалын газартай хийсэн гэрээгээ уншаад дуудлага өгөхөд ажилтан нь ирж ослын газарт үзлэг хийж, зураг мэдээлэл аваад явсан. Хэд хоногийн дараа надтай холбогдож бүрдүүлэх материалыг хэлж өгснөөр баримтаа чатаар явуулсан. Ингээд аль аль тал бичиг баримт дутуу тул 3,000,000 төгрөгт тохиролцъё, хүсэлтээ явуул гэснийг зөвшөөрч хүсэлт явуулсан. Иймд тохирсон 3,000,000 төгрөгийг нэхэмжилж үнийн дүнг багасгаж байна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь даатгуулагчийн бүрдүүлж өгсөн баримтын хүрээнд дүгнэлт гаргах боломжгүй байсан. Даатгуулагч осол гарахад цагдаагийн газар мэдэгдсэн дуудлагаа цуцалж ослын газраас хөдлөөд хашаандаа машиныг байрлуулсан байсанд манай ажилтан нөхөн үзлэг хийхэд ослын газар цасанд дарагдаж ул мөргүй болсон, осол хэзээ хаана ямар шалтгааны улмаас болсон, хохирол учирсанг тогтоох боломжгүй нөхцөл үүссэн. Даатгуулагч өөрийн үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбараар үгүйсгэсэн.

5. Нэхэмжлэгч Ж. нь Мандал даатгал ХК-тай 2024 оны 05 сарын 09-ний өдөр №24066188 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамж 717,600 төгрөг төлсөн болох нь талуудын тайбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдсон.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл.

5.1. Нэхэмжлэгч Ж. 2024 оны 10 сарын 20-ны өдөр 2886УКО дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргаж ******* дүүрэг 11 хороо Өлзийт хороололд гэрлийн шон мөргөж Мандал даатгал ХК-нд мэдэгдэж, даатгагч, даатгуулагч энэ үйл явдалтай холбоотой харилцаж хоёр тал аль аль нь баримт дутуутай холбоотой нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож байсан үйл явдал хэрэгт баримтаар ирүүлсэн Авто мшины эвдрэл хохиролын үнэлгээний тайлан, 2024 оны 10 сарын 20-нд хариуцагчийн тусгай дугаар луу дуудлага өгч талууд үүнээс хойш хоорондоо харьцаж 2024 оны 11 сарын 07-ны өдөр Ж.аас Мандал даатгал нөхөн төлбөрийн албанд гаргасан өргөдөл, энэ өдөр тохиролцооны гар өргөдлөө хариуцагчийн фейсбүк хаяг руу явуулж харьцсан чат зурвас, гэрчийн мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

5.2. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл гэж d-биет зүйл мөргөх, шүргэх гэж заажээ.

Хариуцагч тал даатгуулагч өөрийн үүргээ биелүүлээгүй хэргийн газраас хөдөлсөн гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэж маргасан боловч гэрээний 3.1, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д зааснаар даатгалын тохиолдол болох үед хохиролыг, даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх гэсэн үүргээ биелүүлж Ж. утас болон фейсүүк зурвасаар мэдэгдсэнээр хоёр тал эвлэрэн хэлэлцэхээр тохирч даатгуулагч саналыг зөвшөөрч хүсэлтээ хүргүүлсэн үйл явдал тогтоогддог тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж зааснаар хариуцагч гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч С.******* даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг эзэмшин даатгалын гэрээний харилцаанд оролцож эрсдэл бий болгоогүй учир тэрээр нөхөн төлбөр шаардах эрхгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч Мандал даатгал ХК-наас хохирлын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,958 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Мандал даатгал ХК-наас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА