Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04432

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04432

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Москва хороолол, 18073, Драгон төвд байрлах, Д ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, тоотод оршин суух,овогт  /РД:0/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 3,910,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,220,783 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 2,689,255 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.Нтай Түрээсийн гэрээ байгуулсан ба хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сард 2,441,565 төгрөг төлөхөөс 1,220,782 төгрөгийг төлсөн, 2023 оны 11 дүгээр сард түрээсийн төлбөрийг хөнгөлөөгүй бөгөөд 4,883,130 төгрөгөөс 2,441,565 төгрөг төлсөн. Мөн менежментийн зардал 247,700 төгрөг төлөөгүй тул нийт 3,910,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч С.Н нь 2023 оны 08 дугаар сард Д ХХК-ийн авто вокзал Номин агуулах руу нүүсэн учир түрээслэгч нар хүнд байдалд орж, шаардлага гаргасны үндсэн дээр түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Миний бие сар бүрийн 5-нд төлбөрөө урьдчилан төлдөг учир 2023 оны 08 сарын 05-нд тус сарын түрээсийн төлбөрийг бүтэн буюу 4,883,130 төгрөг төлсөн. Тиймээс 9 сард 50 хувь хөнгөлөөд 2,441,565 төгрөгийн түрээс төлөхдөө 8 сард сүүлийн 10 хоногийн хөнгөлөлт илүү төлсөн 1,220,782 төгрөгийг суутган тооцоход 9 сарын түрээс 1,220,782 төгрөг төлсөн. Гэтэл 50 хувийн хөнгөлөлт хасаж тооцохгүй гээд 1,220,782 төгрөгийн авлага үүсгэсэн. Ингээд 11 сарын 2,441,565 төгрөгийг төлөөд сар дуусаж байхад 11 сарын 28-нд түрээсийг 100 хувиар авахаар болсон, мөнгөө төл гэсэн. Би төлбөрөө төлсөн байсан бөгөөд нэмж төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч Д ХХК нь С.Нтай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр R3/21/001 дугаартай Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр 70,77 м.кв талбайг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 м.кв талбайг 49,000 төгрөг, нийт 3,467,730 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, уг гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан байна.

 

Мөн дээрх гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн R3/21/001 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж, 69,000 төгрөг, нийт 4,883,130 төгрөг байхаар тохирсон.

 

Түүнчлэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр R3/21/001 дугаартай Ашиглалтын гэрээ байгуулж, 1 м.кв талбайн ашиглалтын төлбөр 3,500 төгрөг, нийт 247,695 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

5.Хариуцагч нь Түрээсийн гэрээний үүрэгт 2023 оны 09 дүгээр сард 2,441,565 төгрөг төлөхөөс 1,220,782 төгрөг төлсөн. Үүнийгээ нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 08 дугаар сард түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэсэн бөгөөд би төлбөрөө 100 хувь төлж, илүү төлөлттэй байсан ба 9 сарын түрээсийг төлөхдөө өөрөө тооцоод илүү төлсөн 1,200,000 төгрөгөө суутгаад дутуу төлсөн юм гэж тайлбарласан боловч Д ХХК-ийг 2023 оны 08 дугаар сард түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлнө гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д ХХК-д 8 дугаар сарын хөнгөлөлтийн талаар өргөдөл гаргасан байх боловч энэ нь түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн гэдгийг нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд 2023 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1,220,783 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

6. Д ХХК нь түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлж байсан гэх ба 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн d050/23 дугаартай албан бичгээр ...2023 оны 09, 10 дугаар саруудад тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран түрээсийг 50 хувиар хөнгөлсөн байсан билээ. 2023 оны 11 дүгээр сарын төлбөрийг 100 хувь авах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Түрээсийн төлбөрийг урьдчилан сар бүрийн 5-ны өдрийн дотор түрээслүүлэгчид бэлнээр эсхүл дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон байна.

 

Хариуцагч С.Н нь 2023 оны 11 дүгээр сарын төлбөрийг 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь хариуцагчийн С.Н 301 тоот 11 сар түрээс гэх агуулгатай Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх38 ар тал/

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

 

2023 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг хариуцагч 50 хувиар төлнө гэж ойлгон, үүргээ биелүүлснээс хойш буюу 2023 оны 11 дүгээр сар дуусаж байх хугацаанд түрээсийн төлбөрийг 100 хувь авах болсныг мэдэгдэж байгаа нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн утас руу 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг бүтнээр төлөх тухай мэдэгдэл илгээсэн гэх боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд С.Ныг 11 сарын төлбөрийг 100 хувь төлөх буюу 2,441,565 төгрөгийг нэмж төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээргүй байна.

 

7.2023 оны 07 дугаар сарын менежментийн зардалд 247,695 төгрөгийг төлөөгүй гэж өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар нэхэмжлэгч гаргаж өгчээ.

С.Н нь менежментийн зардалд 247,700 төгрөгийг 7 дугаар сараас хойш сар бүр төлсөн болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Иймд 247,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

8.Дээрхийг дүгнэж, хариуцагч С.Н нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,220,783 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул 1,220,783 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 2,441,565 төгрөг, менежментийн зардалд 247,700 төгрөг, нийт 2,689,255 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 77,510 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн буюу 1,220,783 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33,849 төгрөгийг хариуцагч С.Наас гаргуулж, Д ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар С.Наас 1,220,783 төгрөг гаргуулж, Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,689,255 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 77,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Наас 33,849 төгрөг гаргуулж, Д ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ