| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 101/2024/08815/И |
| Дугаар | 197/ШШ2025/07757 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/07757
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 197/ШШ2025/07757 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ***** дугаар байрны В-* тоотод байрлах ***************хотхоны СӨХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ***** дүгээр байрны *** тоотод оршин суух Боржигон овогт Б ***************д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 1.474.530 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.****************
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.**************** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Хариуцагч *** дүгээр байрны *** тоотын өмчлөгч бөгөөд ***************хотхоны СӨХ-ны гишүүн. СӨХ-ны гишүүний хувиар СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой. Ингэхдээ 2023 оны 10, 11, 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сар хүртэлх төлбөрт сар бүр 82.500 төгрөгийг төлөөгүй. ***************хотхоны СӨХ-ны 2024 оны гишүүдийн хурлаар СӨХ-ны төлбөрт нэмэлт өөрчлөлт орж тогтоол баталгаажсанаас хойш төлбөрөө төлөхгүй учраас шүүхэд хандсан гэж тодорхойлов.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**************** 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ***************хотхоны СӨХ төлбөрийг нэмсэн асуудлыг шийдсэн гэх боловч баримт хэрэгт авагдаагүй, ирээгүй. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн. Шийдвэрийг бүх нийтийн саналаар шийдээгүй. Хариуцагчийн саналыг нэг удаа авч үзээгүй. Ийм учраас 127.900 төгрөгөөр тооцсоныг үндэслэлгүй байна гэж үзээд өмнөх СӨХ-ны төлбөрийг 65.000 төгрөгөөр тооцож авч байснаар төлөхөд татгалзах зүйлгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч Б.*************** ************* хотхоны Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, *** дүгээр байрны *** тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь талуудын тайлбар, нэхэмжлэл гардаж авсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчид 2023-2024 оны 01 дүгээр сар хүртлэх ашиглалтын төлбөрийг төлөх эсэх мөн хариуцагч ************* хотхоны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/24 дүгээртэй СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолд заасан үйл ажиллагааны зардлын төлбөрийн талаар маргаж байна.
7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх мөн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.
9.Хариуцагч СӨХ-ны төлбөрийг төлөхийг илэрхийлсэн хэдий ч тогтоолд заасан 127.900 төгрөгөөр бус өмнө нь төлж байсан 65.000 төгрөгөөр төлөхөд маргахгүй гэж мэтгэлцсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлож няцааж чадаагүй ба маргаан бүхий тогтоолын талаар шүүхэд хандаагүй үйл баримт нотлогдож байна.
10.Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр заасны дагуу хариуцагчаас 2023 оны 10, 11, 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сар хүртэлх, сар бүрийн төлбөр 82.500 төгрөг нийт 1.474.530 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.542 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.***************ас СӨХ-ны төлбөрт 1.474.530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***************хотхоны СӨХ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.542 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА