Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/07760

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/07760

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Тулга хотхоны 65 дугаар байрны 5 тоотод оршин суух Боржигон овогт Энхжаргалын *************гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн гудамжны 6-Б тоотод оршин суух Боржигон овогт Мөнхтулгын *************т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6.932.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Э.*************, хариуцагч М.*************т холбогдуулан 6.932.800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.************ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талууд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч, хариуцагчид 6.190.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгийг буцааж өгнө гэсэн агуулга бүхий гэрээ байгуулаад автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Анх 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр тал амаар танилцаад машин авья, өгье гэж тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч 11 дүгээр сарын 12-ны өдөр машиныг зарах боломжгүй боллоо, гэрийнхэн уурлаад гэх шалтгааны улмаас авсан, өгснөө буцаая гээд 12 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор машинаа авна гэдгээ хэлсэн. Энэ хугацаанд хариуцагчийн банк бусын зээлийг төлж, машинд сэв суусан хэсгийг засуулж 380.155 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ-г өгсөн мөнгөө буцааж авахын тулд байгуулсан. Гэрээний чөлөөтэй байдлын хүрээнд харилцан тохиролцож гэрээ байгуулан учраас үндсэн зээлд 6.190.000 төгрөг, алданги 742.800 төгрөг нийт 6.932.800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж тодорхойлов.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Э.*************, хариуцагч М.*************тай 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 6.190.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7.Гэвч нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Зээлийн гэрээ-ний харилцаа бус автомашин Худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Дээрх хуулийн зохицуулалтаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан байдаг бөгөөд хариуцагч, нэхэмжлэгчийн эзэмшилд автомашиныг хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна.

 

9.Тэрээр хариуцагч М.*************, нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд биечлэн ирж гардан авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй, шүүхээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй, өөрөө нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, худалдсан автомашинаа буцаан авч, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн төлбөрийг өгөөгүй талаар маргахгүй байна.

 

10.Иймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч гэрээг цуцлах талаар амаар мэдэгдэж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 124.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*************аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.932.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*************д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.874 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 124.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА