Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/07762

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/07762

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 12 дугаар байрны 55 тоотод оршин суух Хорл овогт ********** **********ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 42 дугаар байрны 11 тоотод оршин суух Цорос овогт **********ын **********д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.400.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Д.**********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч  Д.**********, хариуцагч Ц.**********д холбогдуулан 3.400.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч Д.********** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов.Иргэн Ц.**********тай 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг өрөө байрыг нэг жилийн хугацаатай түрээслэхээр болж сарын түрээсийн төлбөрийг барьцаанд авч, сар бүр төлбөрийг авахаар харилцан тохиролцож нотариатаар батлуулсан. Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл төлбөрийг төлж байгаад үүнээс хойш сураггүй алга болсон. Гар утас руу нь залгахаар утсаа авдаггүй, ээлжийн ажилтай гэсэн болохоор гэрт нь очихоор гэртээ байдаггүй, хөдөө явсан гээд зугтаагаад уулзахгүй 3 сар гаруй болсон. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш сар гаруй хугацаа өнгөөрөөд 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байрнаас явсан учраас 4 сарын түрээсийн төлбөр 4.400.000 төгрөгийг авах ёстой боловч болиод нэхэмжилсэн 3.400.000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэж тайлбарлаж байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлж, утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч Д.**********, хариуцагч Ц.**********тай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 42 дугаар байрны 11 тоот, 18 метр квадрат талбайтай, 1 өрөө, тавилгатай орон сууцыг хөлсөлж суухаар, сарын түрээсийн төлбөрийг 1.000.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцжээ.

 

7.Иймээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Орон сууц хөлслөх гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Дээрх хуулийн зохицуулалтаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр заажээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч орон сууцыг хөлсөлсөн талаар маргаагүй мөн хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй, шүүхээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй, өөрөө нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөрөө төлөхгүй орон сууцнаас гарсан байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 69.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.**********гаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтэд 3.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.**********т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 69.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА