| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00043/И |
| Дугаар | 149/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 149/ШШ2025/00157
2025 оны 04 сарын 09-ны өдөр 149/ШШ2025/0015 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 1-1-3 тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ Дүнгээ овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 1-1-3 тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******9/ Цахир овогт ******* *******д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.******* /Цахим/, Хариуцагч Ч.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Анх бид хоёр 1995 онд танилцаж түүнээс хойш үерхэж байгаад 1998 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1998, 2000, 2003, 2011 онд хүүхдүүд төрсөн. Энэ хүн эхний арваад жил а зэрэг уудаг байсан. 2008 оноос хойш уурхайд ажиллаж байхдаа согтуу ирж байнга хардаж зодоод би айгаад гарч зугтаадаг байсан. Надаас одоо болтол энэ хүнээс айх айдас байсаар байна. Би энэ хүнийг зөндөө уучилж байсан. Ноднин Баянхайрханы 100 жилээр энэ хүн унтаж байгаад босож ирээд архи нэхээд намайг зодсон. Зураг нь утсанд байсан. Зодуулаад хэсэг миний хөл өвдсөн. Энэ хүн хэзээ ч архинаас гарахгүй. Засрах боломжгүй. Гуйж загнаж үзсэн миний үгэнд ордоггүй юм. Би үр хүүхдүүддээ амьд сэрүүн харагдахын тулд салах шийдвэр гаргаж байна. Байнга тэгэхгүй гэж хэлчхээд хэлсэндээ хүрдэггүй учраас миний итгэл найдвар тасарсан. Бид хоёр 4 ач зээтэй. Нэг хүүхэд надтай амьдардаг. Бага охин одоо 8 анги. Би энэ хүнтэй дахин амьдарч чадахгүй. Салах шийдвэртэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна энэ амьдралыг бүрэн бүтэн авч үлдэх гэж маш их тэсвэр заасан, уйлж, гуйж, загнаж аашилж янз бүрээр үзсэн одоо итгэл тасарсан үлдсэн насаа хэдэн хүүхдэдээ амьд харагдахын тулд энэ сонголтын маш их бодож гаргасан гэрлэлтээ цуцлуулна гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Анх бид хоёр 1995 онд танилцсан. 1998 онд гэр бүл болж тусдаа гарсан. 1998 онд том охин Даваадулам, 2000 онд хүү Амарсанаа, 2003 онд охин Ганболор, 2011 онд охин Энхболор нар төрсөн. Бид хоёр Шарын голд тусдаа гарч байсан. 1998 онд Зүүнхараад ирсэн. 2003 оноос би уул уурхайгаар ажиллаж байгаад сая 1 дүгээр сард ажлаасаа гарсан. Уурхайд 14 хоног ажиллаад ирэхдээ ядраад архи уучихдаг байсан. 4 хоног амрахдаа уудаг байдал нэмэгдсэн. Одоо гэр бүлээ бүтэн авч үлдмээр байна. Би 3 удаа эхнэртэйгээ уулзсан. Утсаар байнга уучлалт гуйдаг байсан. Амлалтдаа хүрдэггүй нь миний буруу. Эвлэрэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******, Хариуцагч Ч.*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.*******, Хариуцагч Ч.******* нар нь 1995 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 199 оны 06 сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 1998 онд охин Даваадулам, 2000 онд хүү Амарсанаа, 2003 онд охин Ганболор, 2011 онд охин Энхболор нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцаатай нөхөр нь байнга архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, цохиж зоддог, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг үл биелүүлдэг зэрэг шалтгааны улмаас 2024 оны 12 сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэрлэлтийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзлээ. Нөхрийн архи ууж хүчирхийлэл үйлддэг байдал нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй тул нэхэмжлэгчийн чин хүсэл эрмэлзлийг хүлээн авч тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2011 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн охин Б. Энхболорыг төрсөн эх Т.*******гийн асрамжид үлдээж төрсөн эцэг Ч.*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Ч.*******гаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг төлөх хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 53024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулах, зохигч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 132.6 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дүнгээ овогт ******* *******, Цахир овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн охин ******* овогтой Энхболорыг төрсөн эх Т.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Энхболорыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ч.*******гаар сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.