Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/08135

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/08135

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Алтан жолоо тауэр төвийн 11 дүгээр давхарт байрлах ********************* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 12 дугаар байрны 18 тоотод оршин суух Цорос овогт **************гийн ***********өд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.648.193 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20225оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****************** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Хариуцагч 2023 оны 10 дугаар сард улсын **-**-УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг зөрчиж, улсын **-**-УАК улсын дугаартай н.Мөнгөнхуягийн жолоодож явсан автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. н.Мөнгөнхуягийн унаж явсан машин Старчейз мотоспортс монголиа ХХК-ийн автомашин бөгөөд тухайн автомашиныг манай компанитай тохиролцоод тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, нөхөн төлбөр 2.648.193 төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээний дагуу олгосон. Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.7, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагчийн эрх нэхэмжлэгчид шилжиж байгаа тул буруутай этгээдээс хохирлоо шаардсан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Ш.*********** 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хүүхдийн ордоны арын замд Бенз маркийн, улсын **-**-УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа иргэн Х.Мөнгөнхуягийн жолоодож явсан Land defender маркийн, улсын **-**-УАК дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан, шийтгэлийн хуудас, гэрэл зураг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

6.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Даатгалын гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

7.Хариуцагчийн жолоодож явсан Бенз маркийн, улсын 06-02-УБЕ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Старчейз мотоспортс монголиа ХХК бөгөөд тэрээр ********************* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ТХ/22005418 дугаартай Үлэмж платинум автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр болох 2.648.193 төгрөгийг нэхэмжлэгч тус компанид шилжүүлсэн үйл баримт Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн баримтаар нотлогдож Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4 дэх хэсэгт заасны дагуу даатгагч үүргээ гүйцэтгэсэн нь тогтоогдож байна.

 

8.Иймээс мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийг хүлээсэн ба зохигчдын байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс нөхөн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.*********** нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг татгалзах, үгүйсгэх нотлох баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хариу тайлбараа ирээгүй мөн нэхэмжлэгч ********************* ХХК нөхөн төлбөрийг төлсөн талаар хариуцагч маргахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.3 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57.322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.***********өөс 2.648.193 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********************* ХХК-д олгосугай:

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.322 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57.322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА