| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/04894/И |
| Дугаар | 197/ШШ2025/08539 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/08539
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 197/ШШ2025/08539 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, ** дүгээр хороо, **-А дугаар байрны ** тоотод оршин суух Тугчин овогт *************ийн *************гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, ** дүгээр хороо, **-А дугаар байрны ** тоотод оршин суух Боржигон овогт *************гийн *************д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч З.*************
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.**************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч З.*************, хариуцагч Б.*************д холбогдуулан 6.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Нэхэмжлэгч З.************* нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Хариуцагчтай 6.000.000 төгрөгийг, 10 хоногт 10 хувийн хүү тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд 3 удаагийн гүйлгээгээр 3.000.000 орчим төгрөг өгснөөс 1.000.000 төгрөгийг нэмээд гэрээгээ сунгья гэхээр энэ мөнгийг үндсэн мөнгөнөөс хасаж тооцож өгье гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 10, 10 хоног тутамдаа 600.000 төгрөгийг өгч байгаад 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үндсэн 6.600.000 төгрөгийг өгөхийг Б.************* өөрөө гэрээ дээр гараар бичиж өгсөн. Миний хувьд 4.500.000 төгрөгт тохиролцох боломжтой. Би зээл олгож мөнгө хүүлдэг хүн биш. Өмнө нь нэг ч удаа хүүтэй мөнгө зээлж байгаагүй. Анх удаа зээл өгч байна. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ хийсэн. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 6.600.000 төгрөг нийт 7.800.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Үүнээс авсан 3.415.000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 4.385.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.************** Хариуцагч, нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 3.415.000 төгрөгийг төлсөн. 6.000.000 төгрөгийг дансаар авсан үйл баримтад маргахгүй учраас өгсөн мөнгөө хасаад 2.585.000 төгрөгт маргахгүй. Үлдэгдэл төлбөр дээр нэмж мөнгө нэхээд байгаа тул зөвшөөрөхгүй. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд хоёр төрлийн агуулга байдаг. Нэг дэх агуулгад сарын 10 хувийн хүүтэй, ард талд нь 10 хоногийн 10 хувийн хүүтэй гэж гэрээг байгуулсан. Тэгэхээр гэрээний үндсэн зарчим, агуулга, үүрэг хоорондоо зөрчилдөж байгаа тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч тусгайлан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй. Банкны жилийн зээлийн хүү 10-15 хувь, сарын хүү 1-1.5 хувийн хүүтэй байна. Нэхэмжлэгч 10 хоногийн 10 хувийн хүү, сарын 30 хувийн хүү, жилийн 180 хувийн хүү тооцохоор болж байгаа тул ашиг олох зорилго гэдэг зохицуулалтаасаа давсан ойлголт. Хариуцагчийн тухайд сарын 10 хувийн хүүг зөвшөөрч байгаа ба түүнээс хойшхи хүүг зөвшөөрөхгүй. 10 хоногийн 10 хувийн хүү гэдэг хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлага 6.000.000 төгрөгөөс төлсөн 3.415.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 2.515.000 төгрөг дээр 1 сарын хүү 600.000 төгрөгийг нэмээд 3.550.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж татгалзлаа илэрхийлэв.
5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч З.*************, хариуцагч Б.*************тай 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 01/2025 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 10 хоногийн 10 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.
8.Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
9.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заажээ.
10.Зохигчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан, төлөх талаар маргаагүй харин 10 хоногийн 10 хувийн хүүг тооцож авсан тухайд маргаан үүсгэж байна.
11.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно, 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар талууд хуульд заасан шаардлагыг хангасан гэрээг бичгээр байгуулж, хүү авахаар харилцан тохиролцсон хэдий ч зээлийн хүүг тооцохдоо хариуцагчид хохиролтой буюу 10 хоногт 10 хувийн хүү өгөхөөр тооцож мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийг ашиг олох зорилгоор нэг удаа бус мөнгө зээлдэг гэдгийг нотлох баримтаар нотлож чадахгүй, зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байх тул хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх зээлийн хүүг сарын 10 хувийн хүүгээр тооцоолоход 600.000 төгрөгийн хүү нийт 6.600.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.
12. Зээлийн тооцоололыг бодоход:
-6.000.000 /төгрөг/ х 10 хувь /хүү/ = 600.000 /төгрөг/
-6.000.000 /төгрөг/ + 600.000 төгрөг /хүү/ = 6.600.000 /төгрөг/ үүнээс
-6.600.000 /төгрөг/ - 3.415.000 төгрөг / хариуцагч төлсөн / = 3.185.000 төгрөгийг хариуцагч төлөх ёстойгоос хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр 3.550.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 805.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*************ас 3.550.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*************д олгож, үлдсэн 805.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА