Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/08867

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/08867

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Элизабет хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух ************ овогтой ************ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Элизабет хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух ************ овогтой ************

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Олимп виллаж хотхоны *** дугаар байрны * дугаар орцонд байрлах ************* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.403.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.************

Хариуцагч Д.************

Хариуцагч ************* ХХК-ийн итгэмжлэгдсэн*****************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.************, хариуцагч Д.************, ************* ХХК-д холбогдуулан 2.403.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч М.************ нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Манай байрны 16 дугаар давхрын 207 тоотын айлаас ус гоожиж мөстөөд зогсоол дээр байсан миний машин дээр унаж эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учирсан тул 2.403.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Гэхдээ 16 дугаар давхрын цонхны гадна тавцан дээр мөс байхгүй. Харин 15 дугаар давхрын айлын цонхны гадна тавцанд мөс тогтсон байсан. Тэр мөсийг 15 дугаар давхрын айл 16 дугаар давхраас ус алдснаас үүссэн мөс гэж хэлсэн гэж тайлбарлав.

 

4.1.Хариуцагч Д.************ Манай гэрийн паарны далд хэсгийн турбанаас ус шүүрч байсныг мэдээгүй. Доод айл орж ирж хэлэхэд мэдсэн. Бид мэдэх боломжгүй бөгөөд шалнаас доош 4 хуруу гүн цеметен сууринд далдлагдсан байсан. Гэрт дотор ус алдаагүй. Даралттай ус гараагүй. Доод айл хэлээгүй бол хэн ч мэдэхгүй байсан. Дуудлагаар ирсэн сангийн хүмүүс айлуудын ийм паар ингээд байдаг юмаа гээд материалыг надаар авахуулж зассан. Түүнээс цонхны гадна тавцан дээр гэр дотор алдсан ус мөс болж тогтсон гэдгийг ойлгохгүй байна. Манай цонхны тавцан мөсгүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй,

 

4.1.2.Хариуцагч ************* ХХК-ийн итгэмжлэгдсэн***************** Дуудлагаар 207 тоот айлын шаланд бэхлэгдсэн паарнаас ус шүүрч байсныг зассан. Манай байгууллага дотор, гадна шугам, системийн тоноглол, үйлчилгээ, айлуудыг ус, дулаанаар хангах, ирсэн дуудлагын дагуу засвар үйлчилгээ үзүүлдэг газар. Айлд ус алдсан гээд хохирол нэхсэн асуудал манайд хамааралгүй. Мөн манай байгууллага хуулийн зөвлөгөө өгдөг газар ч биш. Тухайн айлын паар руу орсон оруулга далд шугам цоорсон байсныг паркетан шалыг дөрвөлжилж зүсээд цементийг ухаж гэмтэлтэй хэсгийг ил гаргаж хааж зассан. Их хэмжээний даралттай шүршсэн ус байгаагүй, бага багаар дусагнаж ус гоожсон учраас зөвхөн доод айл руу ус нэвчсэн байх. Байрны гадна тал руу ус нэвчих боломжгүй буюу энэ төлбөр манайд хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

6.Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Элизабет хотхоны 220 дугаар байрны 207 тоотод оршин суух хариуцагч Д.************ийн гэрийн далд хэсэгт байрлах паарны турбанаас ус алдаж засварын ажил хийгдсэн нь талуудын тайлбар, гэрэл зургаар тогтоогдож байна.

 

7.Зохигчдын хооронд үүссэн маргааны гол зүйл нь нэхэмжлэгч М.************ийн өмчлөлийн Toyota prius XW-20 маркийн, улсын **-**-УАН дугаартай, хар өнгийн суудлын автомашин дээр хариуцагч Д.************ийн гэрээс алдсан ус гадна цонхны тавцан дээр мөстөж тогтсон нь унаж тээврийн хэрэгслийн капут, зүүн талын гэрэл, крыло, буфер эвдэрч хохирол учруулсан талаар маргаж байна.

 

8. Хариуцагч нар тухайн тээврийн хэрэгсэл дээр мөс унаж гэмтэл учирсан бид нараас шалтгаалаагүй, паарнаас алдсан ус цонхны гадна тавцан дээр тогтох боломжгүй учраас нэхэмжилсэн мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

9.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулж этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгийг өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах боломжгүй буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэйг заажээ.

 

10.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагч 16 дугаар давхрын 207 тоот байрны цонхны гадна талын тавцан дээр мөс тогтоогүй байсан, хариуцагч нар гэрээс алдсан ус гадагшаа урсаж мөс болж тогтох боломжгүй гэх тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тухайн байрны 15,14,13,12 дугаар давхрын гадна цонхнуудын дагуу ус урсаж жижиг дусал хэлбэрээр тогтсон, эвдэрсэн автомашины эргэн тойронд бутарсан мөс харагдаж байгаа нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч Д.************ийн гэрт алдсан ус 15 дугаар давхрын айлын цонхны гадна талын тавцан дээр мөс болж тогтсныг нотлож чадахгүй байна.

 

11.Иймээс нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл мөс унасны улмаас эвдэрсэн, автомашинаа байршуулсан гэх талбай автомашин зогсох зориулалтын зогсоол байсан гэх үйл баримт мөн 207 тоот айлаас алдсан ус, гадна талбайд унасан мөс хоорондоо шалтгаант холбоотой болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.398 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.************ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.************, ************* ХХК-д холбогдох 2.403.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.398 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА