2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/06732

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 06 191/ШШ2025/06732

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин байрлах, "*******-*******" ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нүүрс тээвэрлэх гэрээний үүрэгт 1,527,092,579.72 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,049,640.53 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л. нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мэндбаярын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд үндэслэн түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Гэрээний үндсэн үүрэг шаардах тухайд: Нэхэмжлэгч "******* ******* Ложистикс" ХХК нь хариуцагч ******* өвөлжөө" ХХК-тай 2023 оны 04 сарын 04-ний өдөр тоот, 2023 оны 09 сарын 13-ны өдөр 2023- TU-MBL-050 тоот, 2024 оны 09 сарын 27-ны өдөр тоот "Нүүрс тээвэрлэх гэрээ"-г тус тус байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу "******* ******* Ложистикс" ХХК нь гэрээний 4.1-т заасан "Захиалагч талын нүүрсийг тохирсон цэгт контейнероор тээвэрлэж хүргэх..." үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн бөгөөд нийт 74,450 тонн нүүрсийг гэрээний 6.1-т заасан нөхцөлөөр тээвэрлэн хүргэсэн байна. Гэвч хариуцагч ******* өвөлжөө" ХХК нь гэрээний 11.3-т заасан "... нүүрс худалдан авагчаас төлбөрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэхийн дагуу зохих үнийн дүнг шилжүүлэх..." үүргээ гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2024 оны 06 сараас хойш нийт 403,120 ам.долларын төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс тус үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, 2024 оны 08 сарын 06-ны өдөр 112 тоот, 2024 оны 08 сарын 09-ны өдөр 134 тоот, 2024 оны 09 сарын 09-ны өдөр 134 тоот, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 168 тоот "Төлбөр төлөх тухай" албан бичгүүдийг хариуцагчид удаа дараа хүргүүлсэн бөгөөд хариуцагч нь тус төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, талууд 2024 оны 11 сарын 18-ны өдөр 423,120 ам.долларын үлдэгдлийг харилцан баталгаажуулсан Нүүрс тээврийн тооцоо нийлсэн баримт үйлдсэн хэдий ч хариуцагч үүнээс 20,000 ам.долларыг л төлж үлдэгдэл 403,120 ам.долларыг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

1.2 Хүү 46,399,395 төгрөгийг шаардах тухай: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 222 дугаар зүйлийн 222.5-т Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу ******* өвөлжөө ХХК нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй тул хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүрэгтэй байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид гэрээний үндсэн төлбөр 1,377,517,476.8 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчид тус мөнгөний үнэ цэнэ болон ирээдүйд олох орлогоо алдах, хариуцагчийн хувьд арилжаа эрхлэгч тул ашгийн төлөөх үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулан үр шимийг нь хүртэх зэргээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй тул хүүг нэхэмжлэгч ******* ******* Ложистикс ХХК-ийн харилцагч Хаан банкны хадгаламжийн 13 хувийн хүүгээр тооцон 46,399,395 төгрөгийг шаардаж байна.

Хүүгийн тооцооллыг доорх хүснэгтэд заасан байдлаар тодорхойлж байгаа болно. Үүнд:

 

 

 

 

Төлбөр

Төлбөр хийх огноо

Төлбөрийн

үлдэгдэл

(доллароор)

Валют

ханш

(Төлбөр

Төлөгдөх

өдрийн)

Төлбөрийн

Үлдэгдэл (төгрөгөөр)

Хэтэрсэн хугацаа

Хүү

Хаан банк

Жилийн

13%)

1.

2024.06

сар

2024.07.21

19,426$

3380.56

65,670,758.56

төг

169

хоног

3,952,835

төг

2.

2024.07

сар

2024.08.21

93,657$

3,381.43

316,694,589.51

төг

138

хоног

15,565,739

төг

3.

2024.08

сар

2024.09.21

92,042$

3,381.51

311,240,943.42

төг

107

хоног

11,861,251 төг

4.

2024.09

сар

2024.10.21

118,737$

3,395.18

403,133,487.66 төг

77 хоног

11,055,785 төг

5.

2024.10

сар

2024.11.21

70,829$

3,415.79

241,936,989.91

төг

46 хоног

3,963,785 төг

6.

2024.11

сар

2024.12.21

8,428$

 

 

 

 

Нийт

46,399,395 төгрөг

 

1.3 Хохирол 67,112,341.80 төгрөгийг шаардах тухай: 2023-ТU-МВL-050 тоот гэр-ээний 6.1-т "... тээврийн үнэ нь тонн тутамд 21.00 ам.доллар байна..., 6.2 -т Дээрх үнэд дараах зардлууд багтсан болно: 1. Цалин 12$, 2. түлш 2.1$, 3. тээвэр 1.8$, 4. замын хураамж 0.6$, 5. элэгдэл 0.5$, б.татвар 4$ гэж, 2024-ТU-МВL-046 тоот гэрээний 6.1-т ...тээврийн үнэ нь тонн тутамд 19.90 ам.доллар байна..., 6.2 -т Дээрх үнэд дараах зардлууд багтсан болно: 1. Цалин 12$, 2. түлш 1.0$, 3. тээвэр 1.8$, 4. замынхураамж 0.6$, 5. элэгдэл 0.5$, б.татвар 4$гэж тус тус заасан.

Гэвч хариуцагч ******* өвөлжөө ХХК нь гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн манай компанид санхүүгийн бэрхшээлүүд тулгарч дээрх үндсэн төлбөрийн задаргаанд дурдагдсан зардлууд болох 50 гаруй жолооч нарын цалин, машины зээлийн төлөлт, түлшний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж чадахгүй нөхцөл үүсэж компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, хэвийн үйл ажиллагаа төдийгүй, ажилчдын цалин, хөлс амьдралын нөхцөлд ч сөргөөр нөлөөлж бодитой хохирлууд учраад байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн ч хариуцагч нь худалдан авагчаас төлбөрийг хүлээн авсан хэдий ч өөрийн уул уурхайн дотоод ажилд зарцуулсан тул одоогоор төлөх боломжгүй гэх тайлбаруудыг өгсөөр өнөөдрийг хүрсэн байна.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу дараах төлбөрүүдийг хохиролд тооцон шаардаж байгаа болно.

Гүйлгээний утга

Төлбөр

хийх

хугацаа

Төлбөрийн

үлдэгдэл

Алдангийн

хувь

Хугацаа

хэтэрсэн

хоног

Алданги

1

Шатахууны төлбөрийн алданги 10 сар

2024.11.05

45,913,600.00

0.5

62

14,233,216.00

2

Шатахууны төлбөрийн алданги 11 сар

2024.12.05

57,612,200.00

0.5

32

9,217,952.00

3

Цалингийн алданги 10 сар

2024.11.05

152,186,500.00

0.3

62

28,306,689.00

4

Цалингийн алданги 11 сар

2024.12.05

159,942,550.00

0.3

32

15,354,484.80

Нийт алданги

67,112,341.80

 

1.4 Өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөгийг шаардах тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Өмгөөллийн ХХК-тай 2024 оны 12 сарын ТО-ны өдөр тоот "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ" байгуулсан бөгөөд хууль зүйн үйлчилгээний төлбөрийг 38,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан ба тус төлбөрийг 2024 оны 12 сарын 10-ны өдөр төлсөн тул өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцон хариуцагчаас мөн шаардаж байгаа болно.

Иймд нүүрс тээвэрлэх гэрээний үүрэгт 1,379,246,861.6 төгрөг, хүү 46,399,395 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 67,112,341.80 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг буюу нийт 1,531,258,598.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул харилцан тооцуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Нүүрс тээвэрлэх гэрээ"-ний үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, хүү 46,399,395 төгрөг, шатахуун нийлүүлэгчид төлөхөөр алданги 54,549,293 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 буюу нийт 1,527,092,579.72 төгрөг болгон 4,166,018.28 төгрөгөөр багасгав.

Үндэслэл: а. Гэрээний үндсэн үүрэгт 1,355,248,951 төгрөгийг шаардах тухай:

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 403,120 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс 2025 оны 02 сарын 14-ны өдөр 5000 ам.доллар буюу 17,294,600.00 төгрөг, 2025 оны 04 сарын 18-ны өдөр 9,732.11 ам.доллар буюу 34,600,000.00 төгрөгийг тус тус төлсөн тул гэрээний үндсэн үүргээс 14,732.11 ам доллар төлөгдсөн учраас энэ хэмжээгээр багасаж байна. Энгээд нийт гэрээний үүрэгт 388,387.89 ам доллар буюу 1,387,643,891.72 төгрөг болгов.

а. Шатахууны төлбөрийн алданги 54,549,293 төгрөг: 2023-TU-MBL-050 тоот гэрээний 6.1-т "... тээврийн үнэ нь тонн тутамд 21.00 ам.доллар байна...", 6.2-т "Дээрх үнэд дараах зардлууд багтсан болно: 1. Цалин 128, 2. түлш 2.18, 3. тээвэр 1.88, 4. замын хураамж 0.68, 5. элэгдэл 0.5$, 6.татвар 4$" гэж, тоот гэрээний 6.1-т ""... тээврийн үнэ нь тонн тутамд 19.90 ам.доллар байна...", 6.2-т "Дээрх үнэд дараах зардлууд багтсан болно: 1. Цалин 12$, 2. түлш 1.0$, 3. тээвэр 1.88, 4. замын хураамж 0.68, 5. элэгдэл 0.5$, 6. татвар 48" гэж тус тус заасан.

Гэвч хариуцагч ******* өвөлжөө" ХХК нь гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн манай компанид санхүүгийн бэрхшээлүүд тулгарч дээрх үндсэн төлбөрийн задаргаанд дурдагдсан зардал болох түлшний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж чадахгүй нөхцөл үүсэж компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, хэвийн үйл ажиллагаа төдийгүй, ажилчдын цалин, хөлс амьдралын нөхцөлд ч сөргөөр нөлөөлж бодитой хохирлууд учраад байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн ч хариуцагч нь худалдан авагчаас төлбөрийг хүлээн авсан хэдий ч өөрийн уул уурхайн дотоод ажилд зарцуулсан тул одоогоор төлөх боломжгүй гэх тайлбаруудыг өгсөөр өнөөдрийг хүрсэн байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үурэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу 54,549,293.25 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байгаа болно. Иймд нийт 1,527,092,579.72 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* Ложистик ХХК дээрх нэхэмжлэлийг 2024 оны 11-р сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаас хойш бид гэрээний үүргээ аль болох тасалдуулаагүй явж ирсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 34,135,100.00 төргөг, мөн 12-р сарын 03-ны өдөр 34,169,800.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Дараагийн төлбөрийг 2025 оны 02-р сарын өдөр 15-ны өдөр төлөхөөр төлөвлөсөн байгаа бөгөөд гэрээнд заасан төлбөрийг тасалдуулахгүй сар бүр тодорхой мөнгөн дүнгээр гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлж ирсэн нь хариуцагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолж байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Монгол улсын эдийн засаг нүүрснээс илт хараат байдаг бөгөөд олон улсын зах зээлд нүүрсний үнэ 70 ам доллараас доош орсноос үүдэн ялангуяа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг коксийн нүүрсний дийлэнх уурхайнууд түр зогссон бол улс төсөвт нүүрснээс олох орлого тасалдах, буурах зэрэг нийтэд илэрхий үйл баримт, мэдээ, мэдээлэлүүд гарч байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэсэн хэдий манай компани 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 350 сая төгрөгийн алдагдалтай ажилласан ч үндсэн 900 ажилтнуудын цалин болон 246 дотоодын аж ахуйн нэгжүүдэд бараа, ажил үйлчилгээ авсны төлбөрийг тасалдуулахгүй байхыг хичээж нүүрс борлуулсны орлогоос сар бүх харилцагч нарт төлбөрийг төлөхдөө тэгш, шудрага хандаж ирсэн гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлж байнаНэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алданги, өмгөөллийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: ******* ******* ХХК болон Өвөрмонголын Компанийн хооронд 2023 оны 05-р сарын 15-ны өдөр Нүүрс экспортоор худалдан авах" 2023-TU-ATT-003 дугаартай гэрээ байгуулж Өмнөговь аймгийн болон БНХАУ-ын боомтоор нүүрс экспортлож байсан.

Энэ худалдан авагчийн нүүрсийг ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн сумын нутагт байрших Баруул Уул-1 нэртэй нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн болон БНХАУ-ын боомт хүртэл худалдан авагчийн агуулах хүртэл нүүрс тээвэрлэх үүргийг дараах гэрээгээр Хариуцагч "******* ******* Ложистикс" ХХК хүлээсэн. ******* ******* ХХК болон ******* ******* Ложистик ХХК-ийн хооронд Нүүрс тээвэрлэх 2023 оны 09-р сарын 13-ний өдрийн 2023-TU-MBL-050, 2024 оны 09-р сарын 27-ний өдрийн дугаартай гэрээг тус тус байгуулсан.

Гэрээлэгч болох ******* ******* Ложистик ХХК нь эдгээр гэрээгээр дараах үүргийг хүлээсэн. Нүүрс тээврийн Гэрээний 8.5-д "Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ талаарх нийтээр дагаж мөрдөх холбогдох хэм хэмжээ, дүрэм журам, стандартыг бүрэн хангаж ажиллах", 8.7-д "... Уурхайн талбай болон гаалийн хяналтын бүсэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах үүрэгтэй", 8.9-д "Уурхай зээмшигч болон төрийн эрх бүхий байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын ажилд туслалцаа үзүүлэх, мөн зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах, сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнд холбогдох албан тушаалтан, жолооч ажилчдаа хамраалах үүрэгтэй" гэж тус тус заасан.

Мөн гэрээнүүдийн 9-р зүйлд хүнд даацийн тээврийн хэрэгслэл, техникийн ерөнхий болон бусад төрийн эрх бүхий байгуулагаас баталсан MNS стандартууд, 10-р зүйлд жолоочид тавигдах шаардлагуудыг нарийвчилсан заалтуудыг хариуцагч биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл хариуцагч дээрх гэрээнд заасан үүргээ зөрчиж 2 удаа тээврийн осол гаргаснаас үүдэн нэхэмжлэгчид хохирол учруулсан. Үүнд

Нэг. 2024 оны 01-р сарын 11-ний өдөр ******* ******* Ложистик ХХК-ийн жолооч нь хүнд даацын , чиргүүлийн , улсын дугаартай тээврийн хэрэгслэлд нийт 184100 кг нүүрс тээвэрлэн явахдаа ачаанд гаалийн битүүмжлэл хийгдсэн байсан.

Жолооч нь энэ гэрээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс нүүрс тээврийн 137 км-т тээврийн хэрэгслэлийг бүхэлд унагаж осол гаргасан.

2024 оны 01-р сарын 16-ний өдөр Тухайн зөрчлийг Гаалийн улсын байцаагчийн протоколоор баримтжуулсан бөгөөд ******* ******* Ложистик ХХК-ийн менежер Ц. /РД:, утас:/ болон уг осол гаргасан жолооч Б. /РД:, утас:/ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Мөн энэ зөрчил болон гарсан хохирлыг тогтоолгохоор ******* ******* Ложистик ХХК өөрөө Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандсан бөгөөд тус танхимын 2024 оны 01- р сарын 11-ний өдрийн дугаартай хяналт, шалгалтын сертификтаар тээврийн үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйгээс үүссэн болохыг тодорхойлсон.

Энэ гарсан зөрчлийн улмаас манай компанид 30.7 тонн нүүрсний бодит шууд хохирол учирсан бөгөөд дээрх Нүүрс экспортоор худалдан авах" 2023-TU-ATT-003 дугаартай гэрээний 10.1-т заасан нэг метр тонн нүүрсний үнэ 104.50 ам доллар буюу тээврийн үнэ орсон нийт 3,213.38 ам доллар болсон

Хоёр. 2024 оны 09-р сарын 28-ны өдөр ******* ******* Ложистик ХХК-ийн жолооч нь хүнд даацын машины , 2 чиргүүлийн , улсын дугаартай тээврийн хэрэгслэлд нийт 150400 кг нүүрс тээвэрлэн явахдаа ачаанд гаалийн битүүмжлэл хийгдээгүй байсан. Төлөвлөгөөний дагуу ачилтыг уурхайн амнаас хийсэн бөгөөд гаалийн хяналтын талбай, автомат пүү рүү очиж явахдаа уурхай дотор тээврийн хэрэгслэлийг бүхэлд унагаж осол гаргасан. Энэ ослыг манай уурхайн ээлжийн ахлах зураг авч баримтжуулсан бөгөөд жолооч Я.Цогтнаран хүлээн зөвшөөрдөг бөгөөд Энэ гарсан зөрчлийн улмаас манай компанид 16 тонн нүүрсний бодит шууд хохирол учирсан бөгөөд дээрх Нүүрс экспортоор худалдан авах" 2023-TU-АТТ-003 дугаартай гэрээний 10.1-т заасан нэг метр тонн нүүрсний үнэ 104.50 ам доллар буюу тээврийн үнэ орсон нийт 1672 ам доллар болсон. Энэ осол гарсан даруй манай компани өөрийн өргөгч /loader/ лоадар машинаар осолдсон хүнд даацийн тээврийн хэрэгслэлүүдийг татаж, өргөж босгох, мөн уг өргөгч машинд зарцуулсан түлш, энэ ажиллагаанд татагдсан орсон ажилчдын цалин гм дараах зардалууд гарсан. Үүнд: 1. Цалингийн зардал / 1 Мастер, 1 Оператор/ 5цаг: 168,831.17 төгрөг 2. Түлшний зардал /лоадер 5 цагт ногдох мот цаг/: 426,195.00 төгрөг/

Иймд Нүүрс тээврийн гэрээнд заасан үүргээ зөрчиж ******* ******* ХХК-нд нийт 18,049,640.53 төгрөгийн учруулсан хохирлыг ******* ******* Ложистик ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 7,814,243 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, "******* ******* Ложистикс" ХХК, ******* өвөлжөө" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн, тоот, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023- TU-MBL-050 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот "Нүүрс тээвэрлэх гэрээ"-нүүд, тээвэрлэлт хийсэн жагсаалт, "******* ******* Ложистикс" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 134 дүгээр, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар албан бичгүүд, 24/26 дугаартай нэхэмжлэх, нүүрс тээврийн тооцоо нийлсэн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хаан банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Байгууллагын урамшуулалт хугацаатай хадгаламжийн гэрээ, Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, Монгол банкнаас зарласан валютын ханшийн мэдээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, төлбөрийн баримт, бэлэн мөнгөний зарлыгын баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, Хаан банкны тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тооцоо нийлсэн баримт,

 

5.2 Хариуцагч нараас шүүхэд гарган өгсөн баримтууд: Итгэмжлэл, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид 248,198 төгрөг төлсөн баримт, Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ, ******* өвөлжөө ХХК-ийн дүрэм, гэрэл зураг,Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтийн хуулбар,

 

5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Гадаад худалдаа Экспортыг дэмжих төвийн ачаа шалгагчийн үйлдсэн тоот сертификат, Шивээ хүрэн дэх гаалийн газраас ирүүлсэн протокол зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч "******* ******* Ложистикс" ХХК нь хариуцагч ******* өвөлжөө" ХХК-нд холбогдуулан Нүүрс тээвэрлэх гэрээ"-ний үүрэгт нийт 1,527,092,579.72 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 18,049,640.53 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7.1 Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,531,258,598.4 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,166,018.28 төгрөгөөр багасгаж, 1,527,092,579.72 төгрөгийг шаардсан.

 

7.2 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нүүрс тээвэрлэх гэрээнүүдийн үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, олох байсан орлого буюу хүүний төлбөрт 46,399,395 төгрөг, шатахуун нийлүүлэгчид төлөх 2024.12-2025.04 хугацааны алданги 54,549,293 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг нийт 1,527,092,579.72 төгрөг гэжээ.

 

7.3 Хариуцагч ******* өвөлжөө ХХК нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас өөрт учирсан хохирол 18,049,640.53 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж, уг шаардлагын талаар зохигч маргаангүй.

 

7.4 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 1,387,643,891.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алданги, өмгөөллийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, маргасан.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

8.1 Нэхэмжлэгч ******* ******* Ложистикс" ХХК, хариуцагч ******* өвөлжөө" ХХК нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тоот, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023-TU-MBL-050 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоот "Нүүрс тээвэрлэх гэрээ" тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчийн тайлбараар нотлогдсон./хх-ийн 12-37-р тал /

 

8.2 Дээрх Нүүрс тээвэрлэх гэрээгээр захиалагч ******* өвөлжөө ХХК-ийн нүүрсийг нэхэмжлэгч нь тохирсон цэгт контейнерээр тээвэрлэж хүргэх, гэрээний 6 дугаар зүйлд гэрээний үнэ, түүнд багтах зардлын задаргааг, гэрээний 11.2-т өөрөөр тохироогүй бол хүргэх цэгт нийлүүлсэн нүүрсний нийт тонн хэмжээг 14 хоног тутамд талууд тооцоо нийлж, нэхэмжлэлийг цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ, 11.3-т өөрөөр тохироогүй бол захиалагч тал нэхэмжлэлийн дагуу хийвэл зохих төлбөрийг нэхэмжлэл хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ гэж тус тус тохиролцжээ.

 

8.3 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тоот, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023-TU-MBL-050 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоот "Нүүрс тээвэрлэх гэрээ"-нүүдийн дагуу хариуцагч ******* өвөлжөө ХХК-ийн төлбөл зохих үүргийн хэмжээ 1,387,643,891.72 төгрөг болох талаар зохигч тооцоо нийлсэн баримтыг гарган өгч, энэ талаар хэн аль нь маргаангүй байна.

 

8.4 Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 18,049,640.53 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч харилцан маргаангүй байна.

 

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талууд гэрээний харилцаанд маргаагүй.

 

9.1 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тээвэрлэлтийн гэрээний дагуу ачааг зохих газарт тээвэрлэн хүргэсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

9.2 Хариуцагч Цагааан өвөлжөө ХХК нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. *******елүүлээгүй үүргийн хэмжээнд талууд маргаангүй.

 

10. Зохигч талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхтэй эсэх, өмгөөллийн зардал гаргуулах үндэслэлтэй эсэхэд зохигч маргаантай.

 

10.1 Нэхэмжлэгч олох байсан орлого буюу хүүний төлбөрт 46,399,395 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг Хаан банк ХК дахь хадгаламжийн мөнгөө хугацаанаас өмнө авсан, хариуцагч үүргээ биелүүлсэн бол тухайн хугацааны хүүний орлого орох боломжтой байсан үндэслэлээр шаардаж, хариуцагч хүү гэрээгээр тохироогүй үндэслэлээр татгалзсан.

 

Хэрэгт авагдсан Байгууллагын урамшуулалт хугацаатай хадгаламжийн гэрээ, Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, Хаанбанк ХК-ийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгч талын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч мөнгөн хадгаламжтай байсан, хадгаламжийн мөнгөн хөрөнгөөс зарлагын гүйлгээ хийж өөрийн дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн мөнгөний зарцуулалт нь хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй үр дагавартай шууд холбох нотлох баримтгүй тул үндэслэлгүй.

 

10.2 Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд буюу шатахуун нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн, улмаар 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарын хугацааны алданги 54,549,293 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас алдагдал гэх үндэслэлээр нэхэмжилж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг биш тул үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт ХХК, ******* ******* ложистик ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан. /хх-ийн 52-54-р тал/

Нэхэмжлэгч нь уг гэрээнд зааснаар шатахуун худалдан авсан төлбөрийг хугацаандаа биелүүлэх боломжгүй болж, улмаар алданги төлөх үр дагавар гарсан гэж тайлбарлаж байх боловч бодит байдалд уг хэмжээгээр алдагдал хүлээсэн эсэх талаар баримтгүй байна.

10.3 Нэхэмжлэгч өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсаны хөлс 38,500,000 төгрөгийг шаардаж, хариуцагч эс зөвшөөрсөн.

******* ******* ложистик ХХК нь Өмгөөллийн ХХК-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, улмаар гэрээний хавсралтад үйлчилгээний хөлс, төлбөрийг 38,500,000 төгрөгөөр тохирсон, мөн дүнгээр төлбөр төлсөн болох нь Төлбөрийн баримт, Бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 62-67-р тал/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар гэрээний талууд тохирсон хугацаанд үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Шүүх нэхэмжлэгчээс гарсан 38,500,000 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдож байгаа, хариуцагч үүргээ зохих ёсоор тохирсон хугацаанд биелүүлсэн тохиолдолд гарах ёсгүй зардал гэж үзэж энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

11. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, өмгөөллийн зардал 38,500,000 төгрөг нийт 1,426,143,891.72 төгрөгийг хариуцагч ******* өвөлжөө ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* би Ложистикс ХХК-д олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үлдэх 100,948,688 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,049,640.53 төгрөгийг нэхэмжлэгч ******* би Ложистикс ХХК-иас гаргуулж хариуцагч ******* өвөлжөө ХХК-д олгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,814,243 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7,288,669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, өмгөөллийн зардал 38,500,000 төгрөг нийт 1,426,143,891.72 төгрөгийг хариуцагч ******* өвөлжөө ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* би Ложистикс ХХК-д олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үлдэх 100,948,688 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,049,640.53 төгрөгийг нэхэмжлэгч ******* би Ложистикс ХХК-иас гаргуулж хариуцагч ******* өвөлжөө ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,814,243 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7,288,669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА