Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00567

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, **дугаар давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б******* сум, ** дугаар баг, ** дугаар хороо ** тоотод оршин суух Ө******* овогт Ггийн Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,831,964.47 /нэг сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00706/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ггийн Д нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ2О25ОЗ1556466 тоот гэрээний дагуу Huawei Nova 13, Huawei Band 9 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,588,000.0 төгрөгийн зээлээр 22 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,831,964.47 төгрөгийг хариуцагч Ггийн Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан 1,831,964.47 /нэг сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Д нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дд холбогдох 1,831,964.47 /нэг сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Д нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 22,131 /хорин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөг, хариуцагч Г.Дгаас 22,131 /хорин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА