| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00432/И |
| Дугаар | 304/ШШ2025/00535 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00535
2025 09 12 304/ШШ2025/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, 3 дугаар баг, Д******* гэх газарт оршин суух Н******* овогт Б*******ийн М*******ы хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Б.М******* нь Э******* хотын Т*******, т*******ны Б******* уын кт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бад туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж цэцэрлэгт ажилд орсон бөгөөд 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүмүүжүүлэгч багшаар мэргэжлийн сургалтад хамрагдсан. Улаанбаатарын хотод Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд цэвэрлэгч, асрагчаар, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдраас 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал туслах багшаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн тушаал зөрүүтэй байна. Шүүхэд хандах болсон нь шалтгаан нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нийгмийн хамгааллын эрх ашгаа хамгаалахад оршино. Иймд намайг Э******* хотын Т*******, т*******ны Б******* уын кт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бад туслах ажилчнаар, Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэвэрлэгч, асрагчаар, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б*******ийн М*******ы иргэний үнэмлэхийн хуулбар,
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилчид ажиллуулах тухай 18 тоот тушаал,
-Улаанбаатар хотын Оийн ры 119 дүгээр ясли, цэцэрлэгийн коминиатын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Түр ажилд авах тухай 12 тоот тушаал,
-Хүсэлт гаргагч Б.М*******ы Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт ажилласан хугацаанд олгож байсан 1988-1989 он, 1991-1993 он, 1995 оны Цалингийн карт,
- Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ажилтан ажлаас чөлөөлөх тухай 28 тоот тушаал,
-Б.М*******д 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон Хүмүүжүүлэгч багш мэргэжлийн үнэмлэх,
-2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н*******эн овогт М*******ы Ганбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар,
-Б.М*******д Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудас,
-Б.М*******ы С дүүргийн нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэг 1995 оны 09 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Б.М*******ы хүсэлтээр Г.М, Ц.А нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №01/311 дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.М*******ы 1996 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-1 (А) маягт, Хаягийн хуудас №07 маягт
-Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/693 дугаар албан тоот,
-Орхон аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №11/95 дугаартай албан тоотоор ирүүлсэн:
-Э******* хотын Т******* т******* Б******* Уын Ктын даргын 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд авах тухай 41 тоот тушаал,
-Э******* хотын Т******* т******* Б******* Уын Ктын даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай 227 тоот тушаал,
-Улсын барилгын хорооны харъяа Т******* т*******ны Б******* уын кын даргын 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 125 тоот тушаал зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.М*******ы Э******* хотын Т*******, т*******ны Б******* уын кт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бад туслах ажилчнаар, Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэвэрлэгч, асрагчаар, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал туслах багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
Орхон аймгийн Архивын тасгаас ирүүлсэн лавлагаа:
-Э******* хотын Т******* т******* Б******* Уын Ктын даргын 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд авах тухай 41 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...538 номерийн томилолтоор ирсэн Г кны 3 дугаар зэрэгтэй Б******* овогтой М*******ыг одоогоор мэргэжлийн ажилгүй учраас 3-р бад туслах ажилчнаар ажиллуулсугай./ гэсэн,
-Э******* хотын Т******* т******* Б******* Уын Ктын даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай 227 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад: ... туслах ажилтан Б.М******* ...нарт ажлын 18 хоногоор ...амруулсугай/ гэсэн,
-Улсын Барилгын хорооны харъяа Т******* т*******ны Б******* уын кын даргын 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 125 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Туслах ажилчин ...Б.М******* ...нарыг 7-р сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,
-Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилчид ажиллуулах тухай 18 тоот тушаал /Тушаалд: ...туслах багш ...М*******ыг 8/27-оос эхлэн ажиллуулсугай/ гэсэн,
-Улаанбаатар хотын Оийн ры 119 дүгээр ясли, цэцэрлэгийн коминиатын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Түр ажилд авах тухай 12 тоот тушаал /Тушаалд 1. Асрагч н.Чулуунбор өвчтэй тул Ок.ры 20-р хорооны иргэн Б******* овогтой М*******ыг 17/XIII-наас асрагчаар түр ажиллуулсугай. 2.Б.М*******д 300 төгрөгөөр цалинжуулахыг санхүү /ня-бо/-д зөвшөөрсүгэй/ гэсэн,
- Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ажилтан ажлаас чөлөөлөх тухай 28 тоот тушаал /Тушаал Нэг: Тус цэцэрлэгийн туслах багш Б.М******* ар гэрийн гачигдлаар 1996 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Хоёр: Б.М*******тай холбогдох тооцоог хийж дуусгахыг нярав С.Эрдэнэцэцэгт үүрэг болгосугай/ гэсэн,
-Хүсэлт гаргагч Б.М*******ы Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт ажилласан хугацаанд цалин олгож байсан 1988-1989 он, 1991-1993 он, 1995 оны Цалингийн карт,
-Б*******ийн М*******д 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
-Б.М*******д 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон Хүмүүжүүлэгч багш мэргэжлийн үнэмлэх,
-Б.М*******ы С дүүргийн нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэг 1995 оны 09 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №01/311 дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.М*******ы 1996 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон аймаг-Э*******, сум-Баян-Өндөр, РД:ФБ68102427, овог-Б*******, нэр-М*******, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, №675761, төрсөн аймаг-Булган, сум-Булган, он, сар, өдөр:1968-10-24, эмэгтэй, яс үндэс-буриад, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг б-шанд 29-18, сууж эхэлсэн он:1987, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн дунд, эзэмшсэн он-1986, ажилладаг байгууллага-Б******* к, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-нормчин, эрхэлж эхэлсэн он-1987, оршдог сум, р- Найрамдал, эцэг-Цийн Б*******, эх-Оын Х гэсэн ХААТР-1 маягт,
-1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон Б*******ийн М*******, төрсөн он сар өдөр-1968 оны 10 сарын 24, төрсөн аймаг-Булган аймаг, сум- Булган, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эмэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Т******* сум, 5 дугаар бригэд, хаана ямар ажилтай-эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Г.Мийн: Би С дүүргийн 119 дүгээр цэцэрлэгт 1992 оноос 2004 он хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Тэр үед Б.М*******тай цуг ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед туслах багш хийдэг байсан. Би 2004 онд ажлаасаа гарсан. Тэрнээс хойш мэдэхгүй. Өөр юм байхгүй. Ажилдаа сайн хүүхэд байсан гэх,
Гэрч Ц.Аийн: 1992 онд миний бие Улаанбаатар хот дахь С дүүргийн 119 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж эхлэхэд Б.М******* тухайн байгууллагад цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан. Б.М******* Улаанбаатар хот дахь С дүүргийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оноос 1996 он хүртэл ажилласан. Б.М******* ажлаа маш сайн хийдэг байсан. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Надтай хамт ажиллаж байсан. Б.М******* ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлж бүлгийн багшаар суралцсан. Б.М******* нь Улаанбаатар хот дахь С дүүргийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оноос 1996 он хүртэл ажилласан нь үнэн, миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
5. Хэрэгт авагдсан 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н*******эн овогт М*******ы Ганбилэгийн Төрсний гэрчилгээний хуулбар, Б.М*******д Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудас, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягт зэрэг баримтууд нь хүсэлт гаргагч Б.М*******ы ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н******* овогт Б*******ийн М*******ы Э******* хотын Т*******, т*******ны Б******* уын кт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын бад туслах ажилчнаар, Нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэвэрлэгч, асрагчаар, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА