| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04119/И |
| Дугаар | 191/ШШ2025/01543 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01543
2025 02 18 191/ШШ2025/01543
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт *******чгийг болон нийт 458,653,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн *******чгийн дарга Б.Айгерим нар оролцов.
/зохигч талууд ирээгүй/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч "******* ******* ХХК нь ******* Юу Би ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 'Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээний 1.1, 1.2, 1.3, гэрээний хавсралт 1-ийн 1.2, 1.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэгч болох нэхэмжлэгч ******* ******* ХХК нь цэцэрлэгийн урд үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын сантехник, салхивчны ажлыг гэрээнд заасан хэмжээгээр хийж гүйцэтгэх, Захиалагч болох хариуцагч ******* Юу Би ХХК нь гэрээт ажлын төлбөрийн 50 хувь болох 392,491,650 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 50 хувь болох 392,491,650 төгрөгийн бартераар бу******* нийт 784,983,300 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т Гүйцэтгэгч гэрээт ажлын гүйцэтгэлийн тайлан, ажил гүйцэтгэсэн акт /захиалагчтай зөвшилцсөн дотоод үйл ажиллагааны маягтууд, акт *******чиг баримтыг үндэслэн актыг баталгаажуулснаар үе шатны давхар тутмаар/-аа захиалагчид хүргүүлэх ба захиалагч ажлын тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан ажлын зураг болон бусад гэрээнд заасан нөхцөлүүдэд үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээг хянан баталгаажуулан Гүйцэтгэгчид мэдэгдэх ба энэ нь төлбөр төлөх үндэслэл болно" гэж заасны дагуу Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2022 оны 09-р сар болон 2022 оны 11-р саруудад Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээ-нд заагдсан барилгын сантехник, салхивчны ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн, хариуцагч ******* Юу Би ХХК-д хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн *******елүүлсэн.
Хариуцагч ******* Юу Би ХХК нь гэрээний нийт төлбөрөөс 392,491,650 төгрөгийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн боловч үлдэгдэл 392,491,650 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргалгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
Тодруулбал, Гэрээний хавсралт 1-ийн 1.3-т заагдсан өрөө орон сууцыг *******ет байдлаар хүлээн авсан боловч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөөгүй байна, мөн тус байрны өрөө орон сууцыг *******ет байдлаар хүлээлгэн өгөөгүй, өмчлөх гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ *******елүүлж, төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуц 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т ... Захиалагч санхүүжилтийг хоцроосон, ажиллах нөхцөлөөр хангаагүй, захиалагчаас шалтгаалан ажил гүйцэтгэх хугацаа алдагдсан бол захиалагч гэрээний үүргээ зөрчсөнд тооцож гүйцэтгэгчид хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тооцох хэмжээний алданги тооцох эрхтэй' гэж заасны дагуу 2023 оны 05 - 'аар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 128 өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд өдрийн 1,962,458 төгрөг, нийт 251,194,624 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232. 4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 196,245,825 төгрөгийн алдангийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* *******" ХХК нь дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч компанийн нэр дээр гаргахтай холбоотой баримт *******чгүүд болох төлбөрөө бүрэн төлсөн тухай тодорхойлолт, өмчлөх эрхийг нотолсон баримт *******чиг, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрыг мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, ******* Юу Би ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулах баримт *******чиг, дүрмүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхийг даалгах, орон сууцыг *******ет байдлаар нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгч. тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт *******чгүүд болох төлбөрөө бүрэн төлсөн тухай тодорхойлолт, өмчлөх эрхийг нотолсон баримт *******чиг, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрыг мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, ******* Юу Би ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулах баримт *******чиг, дүрмүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхийг даалгах, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тооцсон алданги болох 196,245,825 төгрөгийг гаргуулах гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч ******* Юу Би ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 337,032,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц гаргуулах, зөрүү төлбөр 55,459,650 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги 196,245,825 төгрөг, хохирол 76,244,000 төгрөг, нийт мөнгөн төлбөрөөр 458,653,475 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой даалгах нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа болно. Үүнд:
2.1.1. Хариуцагч нь маргааны зүйл болох өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг анхан шатны шүүхийн шийдвэр *******чгээр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргаж өгөхөөр,
2.1.2. Маргааны зүйл болох бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул хариуцагч нь 130,704,000 төгрөгийн шаардлагыг *******елүүлсэн.
2.1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу бэлэн мөнгөөр төлөгдөх зөрүү төлбөр болох 55,459,650 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал О.У******* ******* ******* тоот дансанд 2025 оны 04-р сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөг, 2025 оны 06-р сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөгийг төлөхөөр.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 196,245,825 төгрөг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэх өгөх үүргээ *******елүүлээгүйгээс учирсан хохиролд 76,244,000 төгрөг нийт 272,489,825 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1.1. өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч компанийн нэр дээр гаргахтай холбоотой баримт *******чгүүд болох төлбөрөө бүрэн төлсөн тухай тодорхойлолт, өмчлөх эрхийг нотолсон баримт *******чиг, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрыг мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, ******* Юу Би ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулах баримт *******чиг, дүрмүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхийг даалгах,
1.2. орон сууцыг *******ет байдлаар нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгч, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт *******чгүүд болох төлбөрөө бүрэн төлсөн тухай тодорхойлолт, өмчлөх эрхийг нотолсон баримт *******чиг, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрыг мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, ******* Юу Би ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулах баримт *******чиг, дүрмүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхийг даалгах,
1.3. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын сантехник, салхивчны ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тооцсон алданги болох 196,245,825 төгрөг гаргуулах шаардлага тус тус гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулсан. Үүнд:
2.1. Маргааны зүйл болох өрөө орон сууц, талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт *******чгийг гаргуулах, бэлнээр төлөх ёстой 55,459,650 төгрөг, алданги 196,245,825 төгрөг, нийт 251,705,475 төгрөгийг гаргуулах гэжээ.
3. Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олох ёстой байсан орлого болох 76,244,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
4. Зохигчоос 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №01 дугаартай эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд ирүүлжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, *******елүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бу******* зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх бу******* зохигч эвлэрч болно гэж заасан.
6. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг анхан шатны шүүхийн шийдвэр *******чгээр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргаж өгөх, 55,459,650 төгрөгийг хоёр хувааж нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал О.У******* ******* ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөг, 2025 оны 06-р сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөгийг тус тус төлөх, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 196,245,825 төгрөг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэх өгөх үүргээ *******елүүлээгүйгээс учирсан хохиролд 76,244,000 төгрөг, хариуцагч нь бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээр 130,704,000 төгрөг, нийт 403,193,825 төгрөгийн шаардлагаас татгалзаж, зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
8. Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг анхан шатны шүүхийн шийдвэр *******чгээр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргаж өгөх, 55,459,650 төгрөгийг хоёр хувааж нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал О.У******* ******* ******* тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөг, 2025 оны 06-р сарын 15-ны өдрийн дотор 27,729,825 төгрөгийг тус тус төлөх, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 196,245,825 төгрөг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэх өгөх үүргээ *******елүүлээгүйгээс учирсан хохиролд 76,244,000 төгрөг, хариуцагч нь бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээр 130,704,000 төгрөг, нийт 403,193,825 төгрөгийн шаардлагаас татгалзаж, эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,640,900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,820,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/16512 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн *******елэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар *******елүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ