Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

2024     09         20                                                    2024/ДШМ/13             

Ю.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч С.О, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Ж

шүүгдэгч Ю.Н, түүний өмгөөлөгч Д.З

нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... дугаар сарын ... ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ю.Н-ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ю.Н-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

2. Монгол Улсын иргэн, 19 онд ... аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, "..." ХХК-д ... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ... аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ....овогт ......... /РД........./.

3. Шүүгдэгч Ю.Н нь 20 оны  дугаар сарын -нээс -ны хооронд иргэн Э.Д-ийн өрөөний цонхоор нэвтэрч ... ширхэг ..... авч, ....... төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

4. Хяналтын прокурор Х.У нь шүүгдэгч Ю.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ю.Н-ыг 1  /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.Н-т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ю.Н-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ю.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ю.Н энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Э.Д-гийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Ю.Н давж заалдах гомдолдоо: Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсноос болж, бидний дунд байнга хэрүүл маргаан гардаг болсон. Эхнэр намайг гэрээс хөөж, хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй, 2024 оны 05 дугаар сараас хойш бид хоёр тусдаа амьдарч, би том охины хамт ээжийндээ амьдарч байсан. Манайх ..... сумын ... дүгээр баг, ......... тоотод өөрийн гэсэн орон байртай байсаар атлаа эхнэр заавал өөр байр түрээслэнэ гээд хүүхдүүдээ болон хувцсаа аваад явсан. Эхнэр байр түрээсэлснээс хойш хүүхдүүдээ идэх хоолгүй, араас нь цоожлоод яваад өгдөг. Тэгээд хүүхдүүд маань намайг дууддаг, яваад очиход эхнэр цоожны голыг сольсон байсан. Хүүхдүүдтэйгээ уулзахын тулд цонхоор орохоос өөр арга байгаагүй. Энэ асуудал удаа дараа гардаг болсон. Эхнэртэйгээ уулзаж учир зүйгээ олоё гэхээр зугатаагаад ам хэлээрээ доромжлоод байдаг юм. Би хүүхдүүд рүүгээ очдог. Эхнэрийн бөгжийг аваад машиндаа хийсэн. Бөгжөө авахын тулд надтай уулзах байх гэж бодоод бөгжийг авсан. Яг хэзээг нь санахгүй байна. Эхнэр над руу залгаад гэртээ ирээд хувцсаа ав гээд утсаар ярьсан. Би яваад очтол цагдаа нар намайг шууд аваад явсан. Гэтэл эхнэр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө намайг гэрийн цонхоор ороод бөгжийг хулгайлсан гэж мэдүүлсэн байсан. Би мэдүүлэг өгөхдөө мэдэхгүй учраас бөгжийг авсан уу гэхээр нь тийм гэж мэдүүлэг өгч байсан. Хорих ял авна гэж бодоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Шүүгдэгч Ю.Н, түүний өмгөөлөгч Д.З нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Хяналтын прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Н-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй байх тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн  яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

11.  Шүүгдэгч Ю.Н нь 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 27-ны хооронд иргэн Э.Д-гийн ...... аймгийн ...... сумын ... дүгээр баг, ...... дугаар нийтийн байрны ... тоот өрөөний цонхны салхивчаар орж, ... ширхэг ......... авч ......төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

- Хохирогч Э.Д-гийн “... Манай ээж ........ын бие нь муудаад эмнэлэгт хэвтэхээр болж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бага хүүгийн хамт .........сум руу замын унаагаар явсан. Тухайн үед би ..... аймгийн ....... сумын ... дүгээр баг ............. тоотод амьдардаг, гэрээ түгжээд цонхоо сайн хаагаад явсан. Тэгээд 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой байхаар нь гайхаад эд зүйлээ шалгахад гэрийн тавиур дээр байсан 3 ширхэг монетон бөгж хулгайд алдагдсан байсан. Би Н гэх хүнийг авсан байж магадгүй гэж бодож байна.  Би Н руу залгахад чи юу яриад байгаа юм, би яаж мэдэх юм гэж уурласан.  Нямжав бид хоёр 2012 оноос 2022 он хүртэл хамт амьдарч байгаад гэр бүлийн асуудлаас болж тусдаа амьдарч байгаа юм. Н бид хоёр 2013 онд гэрлэлтээ батлуулсан ба одоогоор цуцлуулаагүй байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Н-т миний 2 охин байдаг. Би дунд охин, бага хүү хоёртойгоо хамт амьдардаг.  Би 2023 оны 09 дүгээр сараас эхлэн энэ байрыг түрээслэн амьдарч байгаа, түрээсийн төлбөрөө өөрөө төлдөг. Нтай хамт амьдарч байгаа өөрийн охин О-той утсаар холбогдож ..... асуухад аавын машины хаалганы хажуу талын хайрцаг дотор таны ...ширхэг ... байсан” гэх  мэдүүлэг /хх-17-18, 22х/,

- Цагдаагийн газраас иргэн Э.Д-гийн гэмт хэргийн талаар гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1х/

- хэргийн газрын үзлэгт “... Уг хэрэг болсон гэх газар нь ....... аймгийн .......... сумын ... дүгээр баг, .............. дугаар байрны ... тоот хаалгаар ороод баруун талдаа нэг цонхтой, жижиг салхивчтай, тэр нь  дотогш нээгдсэн, тор нь урагдан хумигдаж онгойсон, вакум цонхны хүрээ ирмэг хэсэгт эвдэгч багажны ул мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэж дурдсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6х/

- Ю.Н-ын 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... ширхэг....... мөрдөгчид авчирч өгснийг хүлээн авч, нэг хоногийн дараа хохирогч Э.Д-д хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9х/,

- хөрөнгийн үнэлгээний ......... ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ..эмэгтэй хүний ... ширхэг .........буюу ... гр ......зах зээлийн үнэлгээ нь ......... төгрөг” гэх дүгнэлт /хх-30-35х/ зэрэг болно.

12. Шүүгдэгчийн том охин ... настай О нь  аавтайгаа хамт амьдардаг бөгөөд төрсөн эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх хүрээнд мөрдөгч насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг аваагүй байна. /хх-10х/

13. Шүүгдэгч Ю.Н нь мөрдөн байцаалтын шатанд  “2024 оны 05  дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед ........дугаар байрны ... тоотод очиход цоожтой, гэрэлгүй байсан.  Цонхыг нь түлхэхэд онгойхоор дотогш орж, гал тогооны хажуу талын тавиур дээр байсан эхнэрийн 3 ширхэг монетон бөгжийг авч, буцаад цонхоороо гарсан. Би охин О машины голын хайрцагаас гал авчруулахаар явуулж байсан.Тэгэхэд ээжийнхээ ..... таньж харсан байна.” гэх мэдүүлгийг өгсөн боловч, энэ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч  бусад нотлох баримттай харьцуулж үнэлэгдэнэ. /хх-49-50х/

14. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл Э.Д нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээжийнх нь бие муу эмнэлэгт хэвтэнэ гэхээр нь гэрээ түгжээд .............сум руу явсан хойгуур Ю.Н нь мөн сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед нэвтрэхийг хориглосон орон зайд  буюу .............. дугаар нийтийн байрны ... тоот өрөөний цонхны салхивчаар орж, гал тогооны хажуу талын тавиур дээр байсан ... ширхэг.......... авч, машиныхаа хайрцагт хийсэн үйл баримт нотлогдсон.

15. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан орон байр гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж заасны дагуу хохирогч Э.Д-гийн хоёр хүүхдийн хамт түрээслэн түр амьдарч байгаа ......сумын ... дүгээр баг, .......... дугаар нийтийн байрны ... тоот өрөө нь  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарагдана.

16. Шүүгдэгч нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрдүүлсэн байна.

17. Шүүгдэгч нь өөрийн үйлдлээр  бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүйг мэдэж ухамсарласан атлаа түүнийг хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

18. Прокуророос шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө хулгайлах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанд нийцүүлэн зөв  зүйлчилсэн байна.

19. Шүүхээс Ю.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул түүний  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ю.Н-ын шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болтол буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны  09 дүгээр сарын 20-ыг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч Ю.Н-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Н-ын цагдан хоригдсон нийт ..... хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                  Г.УРТНАСАН