| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00454/И |
| Дугаар | 304/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00538
| 2025 09 12 | 304/ШШ2025/00538 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Д******* сум, *** дүгээр баг Н*******д орш******* суух, Х******* овогт Б*******ын Б*******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Д******* сум, 4 дүгээр баг, Т******* **** тоотод орш******* суух Ч******* х******* т******* ХХК, /РД:****/, захирал Б.М*******
Хариуцагч: Булган аймаг, Д******* сум, 4 дүгээр баг, Т******* 11-1101 тоотод орш******* суух Ч******* х******* т******* ХХК-ийн менежер А.С нарт холбогдох
Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М*******ий бие хувиараа байш******* шовгор барьдаг бөгөөд А.С гэдэг хүн 2025 оны *** дугаар сарын *-**ны өдөр шовгор бариулъя гэж санал тавьсан. Ингээд **** дугаар сард өдөр шөнөгүй, найз Ч.Аийн хамтаар барьж, үнийг 1 шовгорыг **** төгрөгөөр барихаар тохиролцож, бүрэн дууссаны дараа өгөхөөр тохиролцсон. Дууссаны дараа 1 шовгорын үнэ **** төгрөгийг шилжүүлсэн, гайхаад Сээс асуухад бүгдийг нь * төгрө***г гэж бидний дунд маргаан үүссэн. Тухайн 3 шовгорыг Ч******* х******* т******* ХХК үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд С нь тус компанийн менежер юм. Бид Стэй амаар тохиролцсон учраас түүнээс мөнгөө авна гэж ойлготол Ч******* х******* т******* ХХК ашиглаж байгаа учир буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М*******ий бие Б.Б******* нь Ч******* х******* т******* ХХК, захирал Б.М*******, А.С нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.М*******, А.С нартай тохиролцон 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр **** төгрөг дансаар шилжүүлэн авсан. Иймд Б.Б******* би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ч******* х******* т******* ХХК, захирал Б.М*******, Ч******* х******* т******* ХХК-ийн менежер А.С нарт холбогдуулан 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч******* х******* т******* ХХК, захирал Б.М*******, Ч******* х******* т******* ХХК-ийн менежер А.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******ы зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгөөс 63,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлтэй хариуцагч Ч******* х******* т******* ХХК, захирал Б.М*******, Ч******* х******* т******* ХХК-ийн менежер А.С нарт холбогдох нийт 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Б******* татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дах******* нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА