Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00569

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, О******* сум, ** дүгээр баг, М*******ад оршин суух Х.А*******-э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 274,252.06 /хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг зургаан мөнгө/ гаргуулах тухай 304/2025/00629/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 51456486 тоот Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 85272252 дугаарлалтай интернэтийн үйлчилгээг мөн Wifi Router төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 274,252.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х- овогтой А*******-Э******* 274252.06 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагааны явцад 2025.09.24 -нд нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн биелүүлсэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь хариуцагч Х.А*******-э*******д холбогдуулан 274,252.06 /хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь үе шаттайгаар төлөхөөр болж харилцан тохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.А*******-э*******д холбогдох 274,252.06 /хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 4,439 /дөрвөн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 4,439 /дөрвөн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА