Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2025/00540

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, **** тоотод оршин суух Б******* овогт Ч******* А******* /РД:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө******* аймаг, Г******* сум, *** дүгээр баг, У******* т******* *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух Б******* Т******* овогт Эийн З /ИБД:****/-д холбогдох

Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, ****үгээр гудамж, *** тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сумын 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн **** дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.Зд даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.А******* нь 2012 онд Ч.Бгээс хашаа байшин худалдаж авсан. Тухайн үед Ч.Б нь газрыг *** онд шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө буюу байшинг 3 хүний нэр дээр байдаг хүү маань цэрэгт явсан учир одоо шилжүүлж өгөх боломжгүй, цэргээс халагдаж ирэхээр шилжүүлж өгнө гэж хэлсэн учир тухайн үедээ зөвхөн газраа л шилжүүлж авсан. Тэгээд удаагүй Ч.Б нь Улаанбаатар хот, Н дүүрэг рүү шилжсэн ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Үүнээс хойш хүү Э.Нэргүй, Э.З на*******ай удаа дараа холбогдож шилжүүлж өгөх талаар хэлсэн боловч Булган аймагт байх хүү Нэргүй нь ээжтэйгээ холбоотой бичиг баримтууд, лавлагаа авч өгөөд дүүтэйгээ ярьж байгаа, удахгүй ирээд өгнө гэсэн боловч одоог хү*******эл шилжүүлж өгөхгүй, утсаа авахгүй байна. Миний хувьд уг Булган сум, 6 дугаар баг, 12-1217 тоот хаягт байх байшиндаа одоо 13 жил тасралтгүй, 2 охины хамт амьдарч байгаа бөгөөд байшингаа нэр дээрээ шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр авснаар ядаж л үр хүүхэддээ үлдээх хөрөнгөтэй гэж бодон санаа амар сэтгэлдээ зовлонгүй амьдармаар байна. Уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч А.Ч нь өвийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Э.Зд одоо өмчлөх эрх нь байгаа юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бү*******гэлийн газар бү*******гүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Иймд намайг Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, *** дүгээр гудамж, 12 тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сум 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн **** дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.Зд даалгаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. гэж заасны дагуу шүүхийн онцгой харьяаллын дагуу нэхэмжлэлийг гаргаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Э.З шүүхэд ирүүлсэн хариу тайлба*******аа: Миний бие Ч.А*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ч.А******* нь Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6А-11 дүгээр гудамж, 12 тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сум, 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн Ү-0405001863 дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.З надад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн үед хашаа байшинг Ч.А******* гэдэг хүнд худалдсан бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөөгүй байсан юм. Иймд уг байшингийн хууль ёсны өмчлөгч нь Ч.А******* учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч Э.Зд холбогдуулан Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6А-11 дүгээр гудамж, 12 тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сумын 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн Ү-0405001863 дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.Зд даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.З нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6А-11 дүгээр гудамж, 12 тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сумын 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн Ү-0405001863 дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.Зд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Э.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6А-11 дүгээр гудамж, 12 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн Ү-0405001863 дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгчөөр А.Ч, Э.З, Ч.Б нарын 3 иргэн бү*******гэгдсэн ба Чүлтэмийн Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, Аийн Ч нь өө******* оногдох хэсгийн өвлөх эрхээ Э.Зд шилжүүлж өв хүлээн авахаас татгалзсаныг тус тус дурдах нь зүйтэй. /хх-н 11, 14 дүгээр хуудас/

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Згаас 35,100 төгрөгийг, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.А*******ын нэхэмжилсэн Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6А-11 дүгээр гудамж, 12 тоот буюу шинэчилсэн хаягаар Булган сумын 6 дугаар баг, 12-1217 тоот хашаанд байрлах улсын бү*******гэлийн Ү-0405001863 дугаа*******ай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бү*******гэлийн гэрчилгээг шилжүүлэхийг Э.Зд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.З хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Згаас 35,100 төгрөгийг, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.З сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА