Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одонгийн Баатарсүх |
Хэргийн индекс | 2430000000105 |
Дугаар | 2024/ДШМ/14 |
Огноо | 2024-09-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/14
2024 09 20 2024/ДШМ/4
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Б.
хохирогч.......
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н /цахимаар/
нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 7 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ....................дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Монгол Улсын иргэн, 989 онд ........ аймгийн ............суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ......аймгийн ...............сумын ... дугаар баг, ...... тоотод оршин суух, урьд ....... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 сарын 9-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Тус шүүхийн 202 оны сарын 08-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,ийн торгох ялаар шийтгэгдсэн, ......... овогт ............... (РД:...............).
. Шүүгдэгч Б.Мөнхсүх нь 2024 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 0 цагийн орчим ............аймгийн ............ сумын ... дүгээр баг “..........” гэх газар Х.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож газар унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хяналтын прокурор Б.Ж нь шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх зааснаар шүүгдэгч Б.М-ийг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800, /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 5 дүгээр зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс эмчилгээний зардалд .......... төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд .................... төгрөгийг гаргуулж хохирогч Х.Х-т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зүйлийн 2.., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс ....... төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ....................тоот дансанд төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Х нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчоос өмгөөллийн хөлс ............төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д холбогдох гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж түүнд ял шийтгэл оногдуулсаныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг гарсан гэх газарт ............ нараас өөр хүн байгаагүй тэр хоёрын үйлдлийг харсан, үзсэн ямар ч гэрч байхгүй байдаг. Гэтэл ....... нь ......... намайг боож унаган ухаан алдуулж зодсон гэх, харин .... нь ........намайг шууд заамдаж аваад боож унаган намайг тонгорч унагахдаа миний доор ойчиж, унах явцдаа гараа хаданд урсан гэж маргадаг. Энэ хэргийн гэрч болох ....................нар нь энэ гэмт үйлдлийг хараагүй, үзээгүй гэж мэдүүлдэг тул тэдгээрийн мэдүүлэг нь М-ийг гэм буруутайд буруутгах шууд нотлох баримт биш дамжмал нотлох баримт юм. Хохирогч Х, шүүгдэгч Б.М нар нь өмнө нь хоорондоо муудаж байсан нь тэдний мэдүүлгээс харагддаг, мөн түүнээс болоод тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байж болох талтай тул түүний улмаас Х нь өөрөө өөртөө гэмтэл учруулчихаад Мийг буруутгах гэж өс хонзон санасан байхыг үгүйсгэхгүй. Тухайн хэргийн газарт ............ хоёроос өөр хэн ч байгаагүй, маргаан үүссэнийг хэнч мэдээгүй, Х-ын биед учирсан гэмтэл нь хэний үйлчлэлээр үүссэнийг яаж тогтоосон, энэ хоёрын хэнийх нь мэдүүлэг үнэн, хэнийх нь мэдүүлэг худал эсэхийг ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар эх сурвалжийг нь гаргаж өгч чадаагүй байж тухайн болсон үйл явдлыг хараагүй, үзээгүй гэрч нарын мэдүүлгээр яллаж, ял оногдуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил бөгөөд хуулийн үндэслэлгүй шийдвэр юм. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад эргэлзээгүй бодит дүгнэлт хийж чадаагүй атлаа шүүгдэгч Б.М-ийг гэм буруутай гэж дүгнэсэн хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-ийн үйлдсэн гэх гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
7. Хохирогч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-ийн үйлдсэн гэх гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
9. Хяналтын прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
0. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2. Шүүгдэгч Б.М нь 2024 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 0 цагийн орчим .......... аймгийн ........сумын ... дүгээр баг “.........” гэх газар Х.Х-тай “манай хаваржааны хашаанд үхэр хашиж, үхрийн баас болголоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоолойг боож газар унаган тархи доргилт, дух, баруун гарын шуунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
- Хохирогч Х.Х-ын “... М мотоциклоосоо бууж ирээд манай хаваржаан дээр байгаа үхсэн үхэр хэний үхэр вэ, хэний үхрийн баас юм бэ? гэж асуухад нь мэдэхгүй гэхэд чи яахаараа мэддэггүй юм гээд ойртоод ирэхээр нь урьд нь боолгож байсан болохоор цамцаа тайлтал ална гээд бооход ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би газар унаж, М дээр дарчихсан байхаар нь ахынх нь амьсгал давчдаад байна гэж хэлэхэд намайг босгосон. Тэгээд миний дух хавдаж зулгараад урагдсан, баруун гар үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн байсан. М халааснаасаа хиртэй саарал өнгийн даавуу гаргаж ирээд боох уу гэхээр нь яахын гэхэд би явлаа дахиж хоёулаа муудахгүй гэж хэлээд явсан. Би гарынхаа шархыг халаасанд байсан гялгар уутаар боогоод толгой тархи маань эргээд гэртээ арай гэж очсон. Тэгээд гэртээ очиход эхнэр маань сумын төв рүү ярьж түргэн дуудсан юм. Түргэний эмч ирээд миний гарт 4 оёдол тавьсан.” гэх /хх--4х/,
- Гэрч Ж.А-гийн “... Бид нарыг очиход Х нь баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаж зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см зүсэгдсэн шархтай байсан. Шархыг ангайлгаж хажуу талаас нь харахад хавж үзүүртэй зүйлээр хатгасан гэмээр шарх байсан. Түүнээс цус олгойдож гараад байхаар нь шархыг цэвэрлэж байгаад 4 оёдол тавьсан. Тэгээд сумын төвд авчран эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн.” гэх /хх-20-2х/,
- Гэрч Э.Ц-ийн “... 5 цагийн үед очиход Х гэх хүн гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан. Шарханд мэдээ алдуулагч тариа тарьж байгаад 4 оёдол тавьж боолт хийсэн. Шархны гүн ойролцоогоор 2 см гүн байсан.” гэх /хх-24-25х/,
- Гэрч Н.У-ын өгсөн “...2024 оны 0 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр 0 цагийн үед ...... овоон дээр байгаа тооны хонио авчирч хониндоо нийлүүлэх гээд явсан юм. Тэгээд 20-0 минутын дараа гэртээ ороод ирсэн. Тэгээд хартал духан дээр нь хавдаад урагдчихсан, өмсөж явсан цамцаа тайлтал баруун гарын шуун хэсэгт гялгар цаасаар ороосон байсныг автал цус гараад байсан тэгээд мотоциклоосоо унасан юм уу?” асуухад “үгүй ээ овоон дээр М-тэй таараад намайг хаваржаан дээр үхэр хашлаа гээд боож унагаад ухаан алдаад босоод ирсэн чинь гараас цус гарчихсан байсан. Манай нөхөр толгой эргээд байна гээд гэрийнхээ баруун орон дээр хэвтээд өгсөн” гэх мэдүүлгүүд /хх-28-29х/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн “Х.Х-ын биед тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдаж, хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх 57 дугаар дүгнэлт /хх- 46-47 х/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх--6х/ зэрэг болно.
. Гэмт хэргийн шалтгаан нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосноос үүссэн байх бөгөөд Б.М нь өөрийн үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж болохгүй энэ нь хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч Х.Х-ын хоолойг боож унаган ухаан алдуулан чулуурхаг газарт унагаж, тархинд нь доргилт, духанд нь халцралт, баруун гарын шуунд 4 сантиметрийн шарх үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
4. Прокуророос шүүгдэгч Б.М-ийг Х.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөв зүйлчилж ирүүлсэн байх ба шүүхээс түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,өөр торгох ялаар шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 202 оны 07 дугаар сарын -ний өдрийн ............ дугаар хамтарсан тушаалын ... дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогч Х.Х-т үүссэн сэтгэцийн эмгэгийг “хоёрдугаар зэрэглэл”-д хамааруулах бөгөөд үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
6. Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаартай тогтоолын дүгээр хавсралтаар баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу сэтгэцийн эмгэгийн “хоёрдугаар зэрэглэл”-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 2,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоосон.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэг, 5 дүгээр зүйлийн 5. дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зүйлийн 2..-д заасныг үндэслэн шүүгдэгч Б.М-ээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ буюу 2024 оны 0 дүгээр сарын 0-ээс мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,ийг 5 дахин нэмэгдүүлэн ..... төгрөгийг, эмчилгээний зардалд ...............төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Х.-т, эрүүл мэндийн даатгалын байгууллагад учруулсан хохирол болох ...... төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дэх заалт, 9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 7 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.УРТНАСАН