Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 108

 

 

            Сүхбаатар дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон , 

 Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр

 Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

 Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Бад холбогдох эрүүгийн 1830000000094 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгэлгүй, Д.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

 Яллагдагч Д.Б нь  2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 9 дүгээр баг, ...тоотод байх Ц.Бын гэрт хамтран амьдрагч С.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хамаатан ах Ц.Бынд 2 шил архи уугаад хүүхдээсээ болж хамтран амьдрагч С.Этай маргалдаж гараараа 1 удаа цохисон гэв.

 

Яллагдагч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... тухайн үед Эыг манай хүү У ноолоод тоглож байхад Э нь хүүг түлхтэл манай хүү уйлаад байсан. Би Эыг хүүгээ авч хуур гэж хэлэхэд авахгүй гэж надтай маргасан. Тэгээд би Эыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Э гарч яваад цагдаа дуудсан байсан. Зүүн нүд нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

Хохирогч С.Эын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө Б болон түүний хүү У бид 3 хөдөө гарч аргал түүж байгаад аймаг руу орж ирэхэд Т.Ц.Б Б руу залгаж дуудсан. Тэгээд бид 3 тэднийд очтол Ц.Б нь өчигдөр архи уусан шартаад байна гэхээр нь нэг шил архи авч өгөөд тэрийгээ хамт ууцгаасан. Тэгээд Ц.Б архиндаа согтоод унтаад өгсөн. Тухайн үед би Бад чи хүүдээ үг хэлсэнгүй дураараа загнаад байна гэж хэлэхэд Онгон сумаас хэдхэн хоног авчирсан хүүхэд загнаад байх юм гэж байсан. Тэгэхээр нь чи хүүхдэдээ үг хэлж, хүмүүжүүлэхгүй бол хэн үг хэлэх юм бэ гэтэл чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд намайг шууд цохисон. Тэгээд би Ц.Бын гэрээс гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн ...” мэдүүлэг, /хх-ийн 4-5-р хуудас/  

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим хамаатны дүү болох Б руу залгатал хөдөөнөөс аймаг руу орж байна гэхээр нь манайд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Б хамтран амьдрагч Э гэх хүүхэнтэй манайд ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэгээд  шилтэй архиа хувааж уугаад дахиад 1 шил архи авчираад тэрийгээ ууж байхдаа би тасраад унтаад өгсөн. Б, Э 2 манайхаас хэзээ явсныг мэдэхгүй. Маргааш нь Бтай ярихад Эыг зодсон цагдаа дээр байна гэж байсан. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй.  Тэд манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 274 тоот “1. С.Эын  биед баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/   

 

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн 38/000452 дугаартай  лавлагаа /хх-23/   

 

Хохирогч С.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх

тухай хүсэлт  /хх-31/

 

Шүүгдэгч Д.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх

тухай хүсэлт  /хх-32/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргын 2018.05.11

ны өдрийн 5/528 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/ зэрэг болно.

 

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Шүүгдэгч 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 9 дүгээр баг, ...тоотод байх Ц.Бын гэрт хамтран амьдрагч С.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  Д.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирогч С.Э, гэрч Ц.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 274 тоот дүгнэлт  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал: Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Д.Бын“...тухайн үед Эыг манай хүү У ноолоод тоглож байхад Э нь хүүг түлхтэл манай хүү уйлаад байсан. Би Эыг хүүгээ авч хуур гэж хэлэхэд авахгүй гэж надтай маргасан. Тэгээд би Эыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Э гарч яваад цагдаа дуудсан байсан. Зүүн нүд нь хавдсан байсан” гэх, хохирогч С.Эын  “...Тухайн үед би Бад чи хүүдээ үг хэлсэнгүй дураараа загнаад байна гэж хэлэхэд Онгон сумаас хэдхэн хоног авчирсан хүүхэд загнаад байх юм гэж байсан. Тэгэхээр нь чи хүүхдэдээ хэлж, хүмүүжүүлэхгүй бол хэн үг хэлэх юм бэ гэтэл чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд намайг шууд цохисон. Тэгээд би Ц.Бын гэрээс гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно. 

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хамтран амьдрагч С.Эын нүүрэнд  санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Бад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д. Быг хүний эрүүл мэндэд                                                                                                    хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

  4. Ялтан Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Э нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  5. Ялтан Д.Бад  шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.СУГАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12                    2018/ШЦТ/                                  Баруун-Урт сум 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон , 

 Улсын яллагчаар Э.Хосбаяр

 Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 1830000440036 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 15-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /рд:ЛЮ69102711/  Хөхийт  овогт Хүүхнээгийн Хадбаатар.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Д.Б нь   2018 оны 01 дүгээр сарын 15-ны  шөнийн 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар баг,  Дэнжийн 15-02 тоот гэртээ төрсөн хүү  насанд хүрээгүй 8 настай Х.Улсболдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, бага насны гэдгийг мэдсээр байж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хадбаатар миний бие, бие эрүүл, ухаан саруул байсан боловч надад маш их тус болдог хүн надад хонь ямааны толгой, шийр, үхрийн шийр авчирч өгсөн. Би баярлаад 0,33 дугаартай Ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд тэр хүнийг явсны дараа гал түлэх гээд таамбараас нүүрс оруулаад орж ирэхэд хоёр өрөөний хаалга онгорхой байсан. Би Улсболдыг хаалга хаасангүй гэхэд Улсболд хаалга нээ гэж байна гэж бодсон уу яасан босож ирээд хаалга нээхдээ миний зүүн нүд рүү цохисон. Би нүүрсээ алдаад уурандаа ширээн дээрээс халбага аваад хүүгээ толгой руу нь цохисон. Мөн өдөр идсэн боов боорцогныхоо хогийг цэвэрлэсэнгүй гээд би хоёр гурван удаа алгадсан. Би хүүгээ хогоо цэвэрлэх гэж байна гэж бодоод хэвтэж байхад шууд гараад явчихсан. Би хүүгээ ор гэхэд орохгүй, шатны хажууд сууж байсан. Би нүдэн дээрээ алхаар жин тавиад хэвтэж байхад том хүн дуугараад цагдаа Ариунбаатар гэдэг хүн орж ирсэн. Тэгээд би хуулийн хүнтэй маргалдаад яах вэ гээд бүх үнэнээ хэлсэн. Тэгээд миний хүүг орхиж явах гэж байснаа хажуу дахь хүн нь нэг юм шивнээд миний хүүг аваад явсан. Маргааш нь хүүхдийн байгууллагын хүнд хүлээлгэж өгсөн байна лээ гэв.

 

- Насанд хүрээгүй хохирогч Х.Улсболдын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аавын хамт Баясаа гэх найзынх руу явсан. Баясаа ахынд очоод 1 шил архи уусан. Тэгээд гэртээ хариад байж байгаад намайг хоол хийж бай, аав нь гарчихаад ирье гэсэн. Би хоолоо хийж байтал аав гаднаас 2 жижиг шилтэй архи авч орж ирсэн. Тэгээд эхний шил архиа ууж дуусгахад нь би хоолоо хийж дуусгачихаад байж байтал дараагийн архиа уух гэж байснаа “Би энэ архийг уучихаад чамайг алнаа” гээд байсан. Тэгэхээр нь аав намайг зодох гэж байх шиг байна гэж бодоод сандал дээр сууж байтал намайг будаа агшаагч аваад толгой руу 2-3 удаа цохисон тэгээд гараа атгаад байхаар нь ханан пийшингээ налаад байж байтал баруун гараа атгаж байгаад зүүн нүд рүү нэг удаа цохисон гэх...” мэдүүлэг, /хх-ийн 6-7-р хуудас/  

-Гэрч Н.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Улсболд гэдэг хүүхэд гадаа хашаа налаад зогсож байхаар нь очоод юу хийж байгаа талаар нь асуухад ааваасаа зугтаагаад гэр рүүгээ орж чадахгүй байна. Манай аав согтуу гэртээ байгаа гэж байсан. Тэгээд би Баяржаргалтай хамт Улсболд гэдэг хүүхдээр гэрийг нь заалгаад гэр рүү нь яваад ортол аав нь гэх хүн орон дээрээ сэрүүн хэвтэж байсан. Аав нь гэх Д.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Улсболд нь гэртээ үлдэхгүй, үлдвэл аав намайг зодно гээд байхаар нь Баяржаргалтай хамт авч явж гэрт нь цуг хоносон. Тухайн үед аав нь гэртээ үлд үлд гээд байсан боловч хүү Улсболд нь үлдэхгүй байсан. Тэгээд авч явж маргааш нь хүний эрхийн Наранцэцэг эгчид хүлээлгэн өгсөн. Улсболдын зүүн нүдний дээд хэсэгт бага зэрэг хөхөрсөн, хавдсан байсан. Улсболд нь урагдсан куртиктай, гартаа бээлийгүй, малгайгүй их даарсан байдалтай байсан. Харин сэтгэл зүй нь их айсан байдалтай, дуугарч чадахгүй, аавтайгаа хамт байх хүсэлгүй байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас /

-Гэрч Х.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус телевизийн сэтгүүлч /нэрийг нь мэдэхгүй/ надад утсаар ярьж хэлэхдээ манай зураглаач Н.Нямбаяр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд олсон байна яах вэ гэж хэлсэн. Тэгээд очоод уулзтал Х.Улсболд гэдэг хүүхэд байсан. Тус хүүхдийг аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхнарантай авч явж цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Б.Ариунтуяад хүлээлгэж өгсөн. Х.Улсболдын зүүн духны дээд хэсэгт бага зэрэг хавдсан харагдаж байсан. Өөр зүйл надад ажиглагдаагүй. Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, Б.Ариунтуяа, Д.Энхнаран нарын хамт Х.Улсболдтой уулзаж үзсэн. Х.Улсболдтой уулзаж үзэхэд үг дуугарах муутай байсан. Харин Б.Ариунтуяатай хамт уулзахад Улсболд нь аавынхаа талаар ярьж байсан. Манай аав архи уухаараа намайг зодоод байдаг. ...Х.Улсболд сүүлд гэрээсээ гарч явсан шалтгаанаа надад хэлэхдээ манай аав гэртээ хоёр шил архитай орж ирээд нэг шил архиа ууж дуусгачихаад үлдсэн шилтэй архиа ууж дуусгаад чамайг ална гэж хэлэхээр нь би айгаад гэрээсээ гарсан гэж надад хэлсэн...”   гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас /

 

-Гэрч Д.Энхнарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хадбаатар овогтой Улсболд гэдэг хүүхэд аавдаа зодуулсан гэсэн гомдол цагдаагийн байгууллагад гаргасан. Тухайн хүүхдийг шөнө гудамжинд явж байхад нь аймгийн “ВВS” телевизийн зураглаач Нямбаяр гэдэг залуу олж маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн Наранцэцэгт хүлээлгэн өгсөн байсан. Харин Наранцэцэг нь манай байгууллагад мэдэгдсэн. Би тухайн үед Улсболд гэдэг хүүхэдтэй уулзахад манай аав архи уугаад намайг зодоод байдаг талаар надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Х.Улсболдын зүүн нүдний дээд хэсэг нь бага зэрэг хөхөрсөн, хавдсан байсан. Би Х.Улсболдтой ганцаарчлан уулзсан. Надад хэлэхдээ манай аав архи уусан үедээ намайг зөв ч байсан буруу ч байсан зодоод байдаг талаар ярьсан...”   гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 тоот “1. Х.Улсболдын  биед духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхийг хамарсан цус хуралт, тэр хэсэгтээ нэлэнхййдээ зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 33-36-р хуудас/

 

-Насанд хүрээгүй хохирогчийн  нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 38-р хуудас/

 

- Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/      

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргыг 2018.01.25

ны өдрийн 5/140 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Шүүгдэгч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны  шөнийн 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар баг,  Дэнжийн 15-02 тоот гэртээ төрсөн хүү  насанд хүрээгүй 8 настай Х.Улсболдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, бага насны гэдгийг мэдсээр байж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Х.Улсболд, гэрч Н.Нямбаяр, Х.Наранцэцэг, Д.Энхнаран нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 тоот дүгнэлт  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй 8 настай Х.Улсболдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Д.Бын...“...тухайн үед би уурлаад ширээн дээр байсан халбага авч хүү Улсболдын дух руу халбагаар нэг удаа цохисон. Тэгээд Улсболдыг идэж уусан боорцогныхоо үртэс, хогийг цэврэлсэнгүй гээд хоёр удаа хацар руу нь алагдсан. Улсболд гарч яваад эргэж ирээгүй” гэх, насанд хүрээгүй хохирогч Х.Улсболдын  “...аав би энэ архийг уучихаад чамайг алнаа гээд байсан тэгэхээр нь би зодох гэж байна гэж бодоод сандал дээр сууж байтал намайг будаа агшаагч аваад толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд гараа атгаад байхаар нь ханан пийшингээ налаад байж байтал  баруун гараа атгаж байгаад зүүн нүдрүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно. 

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа насанд хүрээгүй хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, түүний толгой, шанаанд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

 

Шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Х.Улсболд гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хөхийт  овогт Хүүхнээгийн Хадбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар ялтан Д.Быг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Д.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Д.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Ялтан Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Х.Улсболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.СУГАР