| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00433/И |
| Дугаар | 302/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00486
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Н газар /дарга А /, Хаяг:Б аймаг, Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: М ХХК /захирал Х /, Хаяг: Б аймаг, Ө сум,
Нэхэмжлэлийн шаардлага: дутуу төлсөн шимтгэл болох 901,100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дутуу төлсөн шимтгэл болох 901,100 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 М ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Н газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарыг дуустал Н шимтгэлийг дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Н тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих Н шимтгэлийг Н төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан Н сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 901,100 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж Н санг хохироосон. Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй болно.
1.2 Иймд М ХХК-ний дутуу төлсөн шимтгэл болох 901,100 төгрөгийг төлүүлж Н санг хохиролгүй болгож егнө үү гэжээ.
2.Хариуцагч М ХХК-ийн захирал Х гийн хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 Манай М ХХК нь барилгын засал, чимэглэл хийх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд жил болгон аймгийн Н газарт Н шимтгэл төлдөг нь үнэн. Гэтэл 2021 оноос эхлэн 2025 оны 5 дугаар сар хүртэл Н шимтгэлийг төлж байсан боловч дутуу төлж байсан байна. Иймд аймгийн Н газрын тус компаниас нэхэмжилж байгаа дутуу төлсөн шимтгэл болох 901100 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.
2.2 Нэхэмжлэгч аймгийн Н газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг мэдэж байгаа бөгөөд энэхүү иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох дутуу төлсөн шимтгэл болох 901,100 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч М ХХК-аас нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 26,176 төгрөгийн тал нь болох 13,088 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М ХХК нь дутуу төлсөн шимтгэл болох 901,100 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 26,176 төгрөгийн тал нь болох 13,088 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ