2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/06845

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 13 191/ШШ2025/06845

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин байх, ******* ******* ******* ******* ******* ТБАГ, УТҮГ /РД:9114467/-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,359,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон ******* ******* даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х. нар оролцов.

 

ТОГТООХ НЬ

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* ТБАГ, УТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 29,359,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон ******* ******* даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг ******* ******* ******* ******* ******* ТБАГ,УТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 304,745 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА