| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430001100165 |
| Дугаар | 2024/ДШМ/15 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/15
2024 09 20 2024/ДШМ/15
Ж.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Б.Ж ,
шүүгдэгч Ж.М
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.М-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 19 онд .............аймгийн ....... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тус аймгийн .......газрын ....... сумын ................ ажилладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ....... сумын ... дугаар баг, “........." гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй .........овогт Ж.М (РД:.........),
2.Шүүгдэгч Ж.М нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ....... аймгийн ......сумын ... дугаар багийн нутагт ... замын уулзварын орчимд хохирогч Б.Э-ыг цохиж, түүний эрүүл мэндэд дээд үүдэн, зүүн 1, 2 дугаар шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3..........аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Э нь шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
6.Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх дээр ............, сумын найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч ажилтай ............... нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байсан. Олон нийтийн .......... нь тухайн үед хохирогчийг гэрээс нь очиж авсан. Би гэрийнх нь гадаа байж байсан. Надтай маргалдсан, намайг цохисон гээд байгаа үед миний хажууд олон нийтийн .................зогсож байсан. Хөндлөнгийн гэрчээр 4 хүн асуусан боловч тухайн хүмүүс мэдэхгүй, маргалдсан зүйл хараагүй гэж мэдүүлсэн байдаг. Иймд дээрх хоёр хүнийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна гэв.
Прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.М нь ..................., одоо ч гэсэн ................ албан үүргээ гүйцэтгээд явж байгаа. Хэрэг маргаан хэрхэн яаж шийдвэрлэгддэг, хэрэг маргаанд өөрөө холбогдсон тохиолдолд ямар эрхтэй талаар мэднэ. Мөн шүүгдэгч өмгөөлөгч авсан байсан. Тухайн хоёр гэрчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуулгах бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх хуралдаан зарлагдсаны дараа хоёр гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх үйл баримт хангалтай нотлогддог. Хохирогч нь Ж.М-д цохиулсан даруйдаа сумын эмчид үзүүлдэг. Ж.М миний нүүр рүү цохиход нэг шүд унасан, нэг шүд жижигхэн зүйл дээр тогтсон гэдэг. Эмч үзлэг хийхэд түүний уруул, буйл хэсгээр хавдсан байсан гэдэг. Шүүгдэгчийн зүгээс би цохиогүй, өөрөө шүдээ суга татаад авсан юм шиг зүйл ярьдаг. Шинжээч эмчийн дүгнэлтээр тухайн шүд цохилтын улмаас ёзоор хэсгээрээ хугарахгүйгээр бүрэн булгарах боломжтой гэсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
10.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.М нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ........... аймгийн .....сумын ...дугаар багийн нутаг дахь ... замын уулзвар дээр Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар цохиж, түүний эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:
10.1. Хохирогч Б.Эын “Би ....... Ж.М дээр очоод “утсаа үлдээсэн байна, гэрийнхээ хаалгыг цоожлоод хүрээд ирье” гэхэд “Өөдөөс тайлбар тавилаа” гэх шалтгаанаар савхин бээлийтэй гараараа нүүр рүү цохиход дээд талын үүдэн 1 шүд унасан, 1 шүд үзүүр хэсэгтээ тогтсон байхаар нь гараараа татахад унасан. Тэгээд би шууд эмнэлэгт очиж үзүүлээд эмчийн бичиг гаргуулж авсан...” гэх (хх 25-26, 57-58),
10.2. Яллагдагч Ж.М “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” гэх (хх 110)
10.3.Гэрч Ж.Н-ын “.........Ж.М-тай зогсож байгаа харагдсан. Удалгүй Э буцаад явчихсан юм. Нэг мэдсэн шүд уначихлаа гээд цаана дуугарч байсан. Тэгээд Б.Э яваад өгсөн...” гэх (хх 38)
10.4. Гэрч С.О-ын “Орой 22 цагийн үед Ж.М бид хоёр гэрт нь очиход “хоёр шүд унасан” гэж харуулсан. 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ирж уулзаад “танай цагдаа намайг цохисон” гэсэн.” гэх (хх 63-64),
10.5. Гэрч, .......сумын ........... төвийн ............ Б.С-ийн “2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байхад иргэн Э амнаас нь цус шүүрсэн, 2 үүдэн шүдээ барьсан орж ирэхээр нь бага зэрэг үнэртэж байсан тул юу болсныг асуухад ..........гэрт ирээд “Очиж цас цэвэрлэ” гэсэн би “............” гэсэн чинь “Цэвэрлэ гэсэн бол цэвэрлэнэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаж, миний шүд рүү цохиж 2 шүд унагаасан, залуу хүний гоо сайхан гэж уйлагнаад байсан. Үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдсан, буйлнаас цус шүүрсэн байдалтай, цус нь тогтож хатсан байдалтай, дээд үүдэнд хоёр шүд унасан байсныг ам зайлах уусмалаар зайлуулж, гар нүүрийг угаалгаж, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч, үрэвслийн, өвчин намдаах эм бичиж өгөөд явуулсан. Тэгээд би шууд М-ыг дуудаж уулзахдаа “яагаад зүгээр байсан хүний шүд рүү цохиж унагаасан юм бэ, чамд хүнд халдах эрх байгаа юм уу” гэж асуухад “наадах чинь өөрөө хүн доромжлоод байсан” гэж хэлсэн. Б.Э орж ирээд ............маргалдаад байхаар нь гаргасан. Б.Э-д үзлэг хийхэд буйл нь хавдаж цус гарсан шинэ гэмтэл байсан. Хүний шүдийг ямар хүчээр, яаж цохисноос шалтгаалж шүдний гэмтэл харилцан адилгүй янз янз байдаг. Өөрөөр хэлбэл цохиулсны улмаас шүд болон ёзоор нь хугарахгүйгээр булгарч унаж болно...” гэх (хх 60-61),
10.6.Шинжээч эмч Ш.О-гийн “2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 10 минутын үед Б.Э-ын биед үзлэг хийж, үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Үзлэгт дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүдгүй, буйл мөлгөр байсан. Ямар нэгэн хүч үйлчилсний улмаас хүний шүд заавал хугарч гэмтэхгүйгээр булгарах боломжтой. Б.Э-ын үзлэгт цус шүүрсэн, уруул хавдсан гэсэн байгаа нь шинэ гэмтлийг тодорхойлж байгаа...” гэх (хх 68) мэдүүлгүүд,
10.7. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 117 дугаартай “Б.ын биед дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5% алдагдуулна” гэх дүгнэлт (хх44) ,
10.8.Хохирогч Б.Эын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ..........сумын .................төвд үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан яаралтай тусламжийн хуудасны хуулбар (хх17),
10.9.Эмчийн үзлэгийн тэмдэглэл (хх 42)
10.10. “Эд мөрийн баримтаар тооцсон, хүний 2 ширхэг шүд” (хх 73-75) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
11.Хэрэгт авагдсан гэрч Н.Б-ийн “Б.Э нэлээн согтуу харагдсан. Бидэнтэй уулзаагүй. ............ Ж.М.тай уулзчихаад явж байгаа харагдсан. Би замын эсрэг талд цас цэвэрлэж байсан учраас анзаарч хараагүй юм.” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (хх 29-30, 77-98)
12.Шүүгдэгч Ж. М-ын дээрх үйлдэл нь “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
13.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.
14.Шүүгдэгчийн өмгөөлөгч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох үедээ “Худалдагч ............, ............. нар нь тухайн үйл явдал болоход байсан, тэднээс мэдүүлэг аваагүй. Мөн бичиг үсэг мэдэхгүй гэрчээс мэдүүлэг авсан байх ба түүнээс дахин мэдүүлэг авах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхийг хүсэж байна” гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй байна. (хх 134)
Болсон үйл явдлыг харсан гэх гэрч Н.Б, Ж.Э, Ж.Н, С.О нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхаас гадна хохирогч Б.Э, гэрч Б.С, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, эмчийн үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон хохирогчийн унасан хоёр шүд зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоосон, өмгөөлөх талын нотлох баримт, тайлбараар няцаан үгүйсгэж чадахгүй, дээрх 2 гэрчээс мэдүүлэг авах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэв. (хх 29-30, 34, 38, 63-64).
Гэрч Ж.Эөөс мэдүүлэг авах үед “бичиг үсэг мэдэхгүй” гэж хэлсэн байх ба түүнээс мэдүүлэг авахдаа түүнтэй садан төрлийн холбоотой, бичиг үсэг мэдэх З.Э байлцуулсан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, түүнээс дахин мэдүүлэг авах шаардлагагүй болно. (хх 33-34)
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-ийн “Миний бие анхан шатны шүүхэд тухайн үйл явдлыг харсан гэрч нарыг асуулгахаар хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүйгээр шүүх хурлыг хийж, Ж.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруутай байдал эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байх тул шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧ Г.УРТНАСАН