| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00702/И |
| Дугаар | 304/ШШ2025/00572 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00572
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа би
Нэхэмжлэгч: Б**** аймаг, Х*******-Ө******* сум ** дүгээр баг, Б******* байрлах О.Б*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Д******* сум, ** дүгээр баг С*******эд оршин суух, Б.М*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00702/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчээс 150 тооны хонь нийт 5,250,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож нэхэмжлэгчийн өвөлжөөнөөс 150 тооны хонь аваад явсан.
Гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 1,250,000 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нь удахгүй өгнө дансаа явуулчих, зээл хөөцөлдөж байна бүтэхээр нь өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Иймд хариуцагчаас үлдэгдэл 1,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О.Б*******ийн нэхэмжлэлтэй Б.М*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Д******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч Б.М*******т холбогдуулан 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******т холбогдох 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 17,275 /арван долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА