| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00607/И |
| Дугаар | 304/ШШ2025/00573 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00573
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....Ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
Тэрээр 1999 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж хүсэлт гаргаж, 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс 2005 оны 10 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь Миний бие М.А******* нь тус аймгийн шүүхэд ажилласан жил баталгаажуулах өргөдөл 8 сард гаргасан юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажсан учир уг өргөдлөө буцаах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М.А*******ийн шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажсан гэх үндэслэлээр М.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан байна.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.А******* хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА