| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00457/И |
| Дугаар | 302/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 302/ШШ2025/00492
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А . Хаяг:Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: А . Хаяг:Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: С . Хаяг:Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: К . Хаяг: Б аймаг, Ө сум, 6-р багт түр оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 137 дугаартай захирамжаар А ыг өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч А , А , С , К ,
Орчуулагч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 137 дугаартай захирамжаар А ыг өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч А , А бид хоёр 2006 онд гэр бүл болсон. Бид хоёр 4 хүүхэдтэй болсны 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг 6 настайд эцэг,эхийн хүсэлтээр тэдэнд үрчлүүлсэн. Бид цаашдаа К улсад нүүх хүсэлттэй байгаа учраас хүүгийн маань бичиг баримтыг зөвтгөхийн тулд өөрсдийнхөө нэр дээр авахыг хүсэж байна. Одоо бид хүүхдүүдийн хамт К нүүж очиж тэндээ ажиллаж, амьдрахаар болсон тул тухайн үрчлэлтийг хүчингүй болгуулж, хүүгээ буцаан авах хүсэлттэй байна. Түүнийг эцэг,эх маань ч гэсэн зөвшөөрч байна. Хүү маань 07 дугаар сард 16 нас хүрч иргэний үнэмлэх авна. Иргэний үнэмлэхийг төрүүлсэн эцгийн нэрээр овоглож авахыг хүсэж байна гэв.
1.2 Хүсэлт гаргагч С , К бид хоёр 1982 онд гэр бүл болсон.Гэр бүл болсноос хойш 1985 онд охин Н , 1986 онд хүү А , 1988 онд охин Р , 1989 онд хүү Д , 1991 охин А , 1995 онд охин А гэсэн 6 хүүхдийг хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань бүгд одоо том болчихсон. Бид хүү, бэргэн хоёрын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг бид нартай хань болог гэж тэд нарын зөвшөөрлөөр, к үндэсний заншлаар үрчилж авсан.Бид хоёр хөгширсөн, хүүхэд асрах боломжгүй болсон. Одоо хүүхдүүд маань к стан улс руу нүүнэ гэж байгаа учраас амьд сэрүүн байх үедээ хүү н.А ыг төрүүлсэн эцэг, эх дээр нь буцаан өгөх хүсэлттэй байна. Хилээр гарвал ямар нэгэн асуудал гарч магадгүй гээд хүү н.А ыг төрсөн эцэг, эх дээр буцааж өгөх хүсэлттэй байна. Үрчилж авсан хүү А нь одоо төрүүлсэн эцэг,эхийн хамт амьдардаг.Тэгээд одоо 16 нас хүрч М улсын иргэний үнэмлэхээ төрүүлсэн эцгийн нэрээр авсан зөв гэж үзэж байна.Иймд тухай үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг,эхэд нь буцаан өгөх хүсэлттэй байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө сумын 6-р багийн Засаг даргын 2025.05.12-ны өдрийн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У Ерөнхий газрын У мэдээллийн нэгдсэн сангаас 2025.05.09-ний өдөр олгосон 00 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2025.05.12-ны өдрийн 132 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт, А , А нарын иргэний үнэмлэх, С ы тодорхойлолт, С , К нарын иргэний үнэмлэх, тэдний 1984.10.02-ны өдөр олгосон IIA№104 дүгээр гэрлэлтийн гэрчилгээ, А , А нарын 2006.08.02-ны өдөр олгосон №189 дүгээр гэрлэлтийн гэрчилгээ, А.А ын үрлэхийн өмнө болон үрчлэн авсны дараах гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 137 дугаар захирамж, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025.05.09-ний өдөр олгосон Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 671, 672, 673 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/580 дугаар албан бичгээр А , А болон С , К нарын дундаас төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд болон С.А ын үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 215 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 137 тоот захирамж, Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/255 дугаар албан бичгээр ирүүлсэн Саниханы А ын хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан эсэх талаарх судалгаа зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан өвөг эцэг С , эмэг эх К , хүүхэд үрчлүүлсэн төрүүлсэн эх А нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар тус тус оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... эхнэр А бид хоёр 2006 онд гэр бүл болсон. Бид хоёр 4 хүүхэдтэй болсны 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг 6 настайд эцэг,эхийн хүсэлтээр тэдэнд үрчлүүлсэн. Бид цаашдаа К улсад нүүх хүсэлттэй байгаа учраас хүүгийн маань бичиг баримтыг зөвтгөхийн тулд өөрсдийнхөө нэр дээр авахыг хүсэж байна. Хүү маань 07 дугаар сард 16 нас хүрч иргэний үнэмлэх авна. Иргэний үнэмлэхийг төрүүлсэн эцгийн нэрээр овоглож авахыг хүсэж байна. Түүнийг эцэг,эх маань ч гэсэн зөвшөөрч байна гэж, хүсэлт гаргагч С , К бид хүү, бэргэн нарын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг бид нартай хань болог гэж тэд нарын зөвшөөрлөөр, к үндэсний заншлаар үрчилж авсан.Бид хоёр хөгширсөн, хүүхэд асрах боломжгүй болсон. Одоо хүүхдүүд маань к стан улс руу нүүнэ гэж байгаа учраас амьд сэрүүн байх үедээ хүү н.А ыг төрүүлсэн эцэг, эх дээр нь буцаан өгөх хүсэлттэй байна. Хилээр гарвал ямар нэгэн асуудал гарч магадгүй гээд хүү н.А ыг төрсөн эцэг, эх дээр буцааж өгөх хүсэлттэй байна. Үрчилж авсан хүү А нь одоо төрүүлсэн эцэг,эхийн хамт амьдардаг.Тэгээд ч одоо 16 нас хүрч М улсын Иргэний үнэмлэхээ төрүүлсэн эцгийн нэрээр авсан зөв гэж үзэж шүүхэд хандсан гэж тус тус тодорхойлжээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын ЗДТГ иргэний бүртгэлийн ажилтнаас 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж олгосон IIА№189 дүгээртэй гэрлэлтийн гэрчилгээгээр хүсэлт гаргагч А , А нар мөн аймгийн Ө хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ажилтнаас 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон IIА№104 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр С , К нар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.
8.2 Хүсэлт гаргагч А , А нарын дундаас 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б аймгийн Ө сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 137 дугаартай захирамжаар өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Ө сумын үрчлэлтийн бүртгэлийн 22-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 215 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 137 дугаар захирамж, тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12/580 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.А ын төрсний бүртгэх анкет буюу ХААТР-11 дүгээр маягт болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд С.А ын үрчлэлтийн талаарх ХААТР маягт, 2016 оны үрчлэлтийн бүртгэлийн журнал, үрчлэхээс өмнө болон үрчилсний дараах гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
8.3 Үрчлэгдсэн хүүхэд С.А нь одоо Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд 10а дугаар ангид сурч, одоо төрүүлсэн эцэг А , эх А нарын хамт Ө сумын 6 дугаар багт амьдарч байгаа болох нь тус багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, мөн тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолтоор тогтоогдож байна.
8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б аймгийн Ө сумын Засаг даргын 137 дугаар хүүхэд үрчлэх тухай захирамжаар өвөг эцэг нь болох С , эмэг эх нь К нарт үрчлүүлсэн үрчлэлт нь М Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.5 Харин хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлага, түүний агуулга, А , А , С , К нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зорилго зэргээс үзэхэд хүсэлтийн шаардлагын үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байна.
8.6 Нөгөөтээгүүр хүсэлт гаргагч А , А нар нь С.А ыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б аймгийн Ө сумын Засаг даргын 137 дугаартай захирамжаар А ыг өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийн шаардлагыг үрчлэн авагч С , К нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд үрчлэгдэгч хүү С.А нь одоо өөрийн төрүүлсэн эцэг эх болох А , А нартай хамт амьдардаг. Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй. Энэ нь хүүхэд эцэг эхээ мэдэх, эцэг, эхтэйгээ нэг гэр бүлд амьдрах, тэдний хайр халамжид байхыг ойлгоно. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 137 дугаартай захирамжаар А ыг өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү А ыг төрүүлсэн эцэг нь А , эх нь А нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай137 дугаартай захирамжаар А ыг өвөг эцэг С , эмэг эх К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А ыг төрүүлсэн эцэг А , төрүүлсэн эх А нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ