Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

2024    10        18                                                    2024/ДШМ/16            

Г.О-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор Б.Жамъяндорж

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

хохирогч , түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг

нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч******* холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

2. Монгол Улсын иргэн, 2004 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг "....." гэх газар оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......овогт ..........РД: 

3. Шүүгдэгч .......нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед .......аймгийн .......сумын .... дүгээр багийн нутаг "..... дугаар ....."-ийн баруун талын 4-н замын уулзвар дээр “....” маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4б, 1.*******, .3 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, .....улсын дугаартай “......” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд зүүн өвдөгний тойгны бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн талын 11 дүгээр хавирга, баруун -******* дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, баруун эгэмний хугарал, баруун далны цууралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

4. Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч ........ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатиган овогт Ганхуяг Отгонбаярыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Отгонбаяр түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдэж, шүүгдэгч*******  шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч №1480670 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогч , нарын эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 3*******,638,028   төгрөгөөс  түүний төлсөн 13,, төгрөгийг хасаж, өмгөөлөгчийн зардал 3,, төгрөг, автомашины төлбөр 22,700, төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл *******38,028 (есөн зуун гучин найм  мянга хорин найман)төгрөгийг, хохирогч  , нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,80,х2=17,160, (арван долоон сая нэг зуун жаран мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч , нарт  олгож, Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 10 дугаар зүлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол ,1*******0, (арван хоёр сая нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж  аймгийн сумын дугаар баг 28-0 тоотод оршин суух,   /РД:ЛЖ*******0/-д олгож,  Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн .1 дүгээр зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   ,783,400 (таван сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуу ) төгрөгийг гаргуулж, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол ,1*******0, төгрөгийг гаргуулж  аймгийн сумын дугаар баг 28-0 тоотод оршин суух, , хохирогч  , нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17,160, төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Г.Отгонбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч нарын хохирлыг нөхөн төлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, шүүхээс хуралдааны явцад шүүхээс тогтоосон хохирогчийн хохирлыг нөхөн төлж, төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирлыг багасгаж өгнө үү гэжээ.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирлыг багасгаж өгнө үү гэжээ.

8. Хяналтын прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

*******. Хохирогч , түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч******* холбогдох эрүүгийн хэргийг  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчиж хууль бусаар хязгаарлаагүй байх тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

. Шүүгдэгч Г.Отгонбаяр нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг,  Зэвсэгт хүчний 168 дугаар цэргийн ангийн баруун талын дөрвөн замын уулзвар дээр “Toyota prius-20” загварын 46-43 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх, .3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 1.*******-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Э.Дэжидсүрэнгийн жолоодож явсан ““Toyota prius-41” загварын 08-81 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн түүнд зорчиж явсан эрүүл мэндэд буюу  зүүн өвдөгний тойг ясны дунд хэсгээр  бяцарч салсан зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, эрүүл мэндэд буюу  тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, зүүн талын 11 дүгээр хавирга, баруун талын  2-10 дугаар хавирганы хугарал,  баруун эгэмний хугарал, баруун далны цууралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

- Хохирогч : “... 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байх үед ******* сумын ******* дүгээр баг Хайлаастад хүүгийнхээрээ ороод охин Дэжидсүрэн, эхнэр Хүрэлсүх нарын хамт Боловсрол хороолол руу очих гээд би жолоочийн хажуу талын суудалд, эхнэр арын суудалд сууж явсан. Тэгтэл зүүн цэргийн ангийн баруун урд талын уулзвар луу хойноосоо урагш чиглэлтэй төв замаар орсон. Гэнэт баруун талын уулзвараас цагаан өнгийн “приус” машин  хурдтай орж ирээд хүчтэй мөргөсөн. Манай машиныг замаас гаргаад тэр машин бас замаас гараад зогссон. Тэгээд машинаас буух гэсэн чинь хөл хөдөлж болохгүй болсон байсан” гэх /1хх- 34-36х/,

- хохирогч “... Боловсрол хороолол руу охин Дэжидсүрэн машинаа жолоодоод манай нөхөр Энхбат урд талын суудалд суугаад би арын суудалд суугаад явж байсан. Тэгтэл гэнэт л зам тээврийн осол болох шиг болсон Нэг ухаан ороход урд хойд суудлын голд хавчуулагдсан, нүүр сэрүүн оргиод байхаар нь гараараа нүүрээ арчаад хартал гар цус болчихсон, биеийн баруун хэсэг хөдлөхгүй хөндүүр байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан” гэх /1хх-3*******-41х/,

- хохирогч Э.Дэжидсүрэнгийн “...  2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байхад би аав Энхбат, ээж Хүрэлсүх нарын хамт ******* сумын ******* дүгээр баг, “Хайлааст”-ын *******-30 тоотод байх ах Доржбатынхаар ороод “Боловсрол” хорооллоос юм авах гээд “Приус-41” маркийн 08-81 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хойноос урагш чиглэлтэй явж байтал төв замын тэмдэгтэй уулзвар хэсэгт зөөлөн ортол баруун гар талын туслах замаас цагаан машин маш хурдтай яг мөргөх гээд ойртоод ирэхээр нь би тоормос гишгээд зүүн гар тал руугаа дартал тэр машин баруун гар талаас ирээд мөргөхөд толгой, баруун гар хоёр янгинаад дүнгэнээд явчихсан. Дахиад түс гээд юм мөргөх шиг болоход би хэсэг ухаан алдсан. Тэгтэл аав намайг миний охин сэрээрэй  гэхэд нь хартал машины ослын дэр нь гарчихсан, машин дотор утаа болсон байдалтай байсан.Тэгэхэд аав бас машинаасаа бууж хойшоо хэд алхаад ойчоод өгсөн. Би аав руу очтол гишгэж чадахгүй байна гэсэн. Тэгээд арын хаалгыг нээтэл ээж суудлын гол хэсэгт ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд түргэн рүү дуудлага өгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд мөргөлдсөн машинаас 4- залуучууд гарч ирээд туслахгүй зогсоцгоогоод байсан. Жолооч нь гэх шар үстэй залуу та хараагүй юм уу, бид нар төв замаар явж байсан гээд байсан. Би тэр залуугаас чи архи уусан юм уу гэсэн чинь үгүй гэж байсан өөр зүйл бол яриагүй” гэх мэдүүлгүүд /хх- 4-47х/

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 1*******, 04 дүгээр сарын 04-ний өдрийн 76 дугаартай “... биед, баруун талын  2-8 дугаар хавирга зөрөөгүй, *******-10 дугаар хавирга зөрөөтэй хугарал, зүүн талын 11 дүгээр хавирга зөрөөгүй хугарал,  тархи доргилт, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун эгэмний хугарал, баруун далны цууралт зэрэг гэмтлүүд тогтоогдон гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана “ гэх дүгнэлт, /хх-22-23,104-10х/

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай “... биед зүүн тойгны ясны дунд хэсгээр бяцарсан, салсан зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдон эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /1хх- 83-84х/

- ******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын            2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан магадлагаа /хх-148-11х/

- Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-2-8х/ зэрэг болно.

 

13. Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 1*******, 04 дүгээр сарын 04-ний өдөр 7, 76 дугаар дүгнэлтэд дурдсан хохирогч , нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын  хамтарсан 2014 оны дугаар сарын 0-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д заасанд нийцүүлэн гэмтлийн зэргийг зөв тогтоосон байна.

14. Хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 1*******, 04 дүгээр сарын 04-ны өдрийн 76 дугаар дүгнэлт гарсан бөгөөд  прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хохирогчийн баруун талын  2-4,10 дугаар хавирганы хугарлыг орхигдуулсан боловч, энэ зөрчил нь шинжээчийн 76 дугаар дүгнэлтээр гарсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй юм.

1. Автотээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоромхон зуурт хүний амь нас хохирох, эрүүл мэндэд хохирол учрах,  эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол, хор уршиг учруулж төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

16. Прокуророос тээврийн хэрэгслийн жолооч Г.Отгонбаярыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөв зүйлчилж шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

17. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн   дүгээр зүйлийн .1.1-д зааснаар шүүгдэгч эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 3*******,638,028 төгрөгөөс түүний төлсөн 13,, төгрөгийг хасаж, өмгөөлөгчийн зардал 3,, төгрөг, автомашины төлбөр 22,700, төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл *******38,028 төгрөгийг гаргуулж  хохирогч , нарт,  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол ,1*******0, төгрөгийг гаргуулж Э.Дэжидсүрэнд олгохоор, ,783,400 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор тус тус шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилго хангагдсан байна.

18. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/27 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасныг үндэслэн  хохирогч  , нарын сэтгэцэд учирсан хор уршиг “гуравдугаар” зэрэглэлд хамаарагдаж байх бөгөөд оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.  Иймээс  Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу  энэ зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.************** дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтооно” гэснийг үндэслэн одоо мөрдөгдөж байгаа  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660, төгрөгийг 13 дахин нэмэгдүүлэн тооцож, 8,80, төгрөгийг шүүгдэгчээс  хохирогч тус бүрт гаргуулан шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй юм.

1*******. Өмгөөлөгч Т.Хүдэрийн “шүүгдэгчээс гаргуулах гэм хор хохирлын хэмжээг багасгаж өгөх тухай” давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                  Г.УРТНАСАН