Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2025/00271

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                          

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

     Нэхэмжлэгч: С**** аймгийн С**** сумын **-р баг, **** тоотод оршин суух, Б**** овогт Ц.Ө*** (РД:**********) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С***** аймгийн С**** сумын ***-р баг, **** тоотод оршин суух, Б**** овогт Б.Л**** (РД:*********) холбогдох,

13,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Ц.Ө******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Ц.Ө****** нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, 2 хоногийн хугацаатай банкны зээл хаагаад өгье эгчээ нөхрөөс асуусан чинь байхгүй гээд байна. Та надад аваад өгөөч гэж хэлээд 2 хоног гэхээр нь би нөхрөөсөө авч өгсөн. ***** хүн арай ч худлаа ярихгүй байх гэж бодоод өгсөн. Эхний 3 сарын хүү өгсөн. Миний нөхөр гэрээ байгуул гэж хэлэхээр нь гэрээ байгуулсан гэж худлаа яриад 6,000,000 төгрөг өгүүлсэн. Гэвч одоо болтол өгсөнгүй. Би цагдаад залилан хийсэн гэж өргөдөл өгсөн боловч та хоёрын дунд гэрээ байгуулсан байгаа. Энэ залилан биш гэж Прокуророос бичиг ирсэн. Шүүхээрээ яв гэж хэлсэн. Л****** 5, 6 сард хуваагаад өгье та битгий шүүхэд өг гэж  хэлсэн боловч бас л 2 сар харлаа. 06 дугаар сард 300,000 төгрөг л өгсөн. Иймд Б.Л***** 13,670,000 төгрөгийг үндсэн мөнгө хүүгийн хамт гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ө***** нь хариуцагч Б.Л***** холбогдуулан 13,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ө******, хариуцагч Б.Л********* нар нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Миний бие Ц**** овогтой Ө******** нь Б****** овогтой Л***** 13,670,000 төгрөг шүүхээр нэхэмжлэх явцад хоорондоо тохиролцож эвлэрсэн бөгөөд 11,670,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь үнэн болно…” гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн” гэж заасан.

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ө******** нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага 13,670,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Л******** нь 11,670,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ө**** нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л******* холбогдох 13,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 113,150 төгрөгийг хариуцагч Б.Л********, улсын орлогоос 113,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө******* олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ө****** нь нэхэмжлэлийн шаардлага 13,670,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Л****** нь 11,670,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 113,150 төгрөгийг хариуцагч Б.Л******, улсын орлогоос 113,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА