| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03410/И |
| Дугаар | 191/ШШ2025/06867 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/06867
2025 08 14 191/ШШ2025/06867
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсан татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч 1: Тоот хаягт оршин байх, ******* ХХК /РД:******* /,
Хариуцагч 2: тоот хаягт оршин суух, ******* овогт*******гийн ******* /РД:*******/ нарт холбогдох,
******* ХХК-иас гэрээний үүрэгт 45,398,900 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* *******" ХХК-нь 2024-оны 10-р сарын 04-ны өдөр "*******" ХХК-тай "Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 3258 тоот гэрээ байгуулан 30,398.900 төгрөгний үнэ бүхий "Цахилгааны кабель утас материал" зээлээр худалдан нийлүүлсэн. "Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай" үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч "*******" ХХК-ийн ажилтан Н.******* нь өөрийн өмчлөллийн дугаар бүхий гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалж 3257 тоот "Барьцааний гэрээ хийсэн. Ингээд эхний ээлжинд 20 сая төгрөгний бараа авч төлбөрийг 2024.11.05-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч "Барилгын ажил дуусаагүй байна, мөнгө орж ирээгүй байна, мөнгө орж ирвэл төлбөрөө нэгмөсөн хийчихнэ гээд нэмж 10 сая, нийт 30.398.900 төгрөгний бараа материал авсан боловч одоо хүртэл нэгч төгрөгний төлбөр төлөөгүй байна. "Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай" гэрээний 3.5-д "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" гэж заасан. Ингээд хоногийн 100.000 төгрөгийн алдангийг 150 хоногоор тооцоход алданги 15.000.000 төгрөг, нийт 45.398.900 болж байна. Иймд Хариуцагч "*******" ХХК-аас гэрээний үүрэгт 45.398.900 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, Н.******* нарт холбогдох хэрэгт хариуцагч талаас төлбөрийг бүрэн төлж багагдуулсан. Одоо ямар нэгэн өглөг, авлага байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, Н.******* нарт холбогдуулан ******* ХХК-иас гэрээний үүрэгт 45,398,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлага 45,398,900 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хуулиар олгосон бүрэн эрх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ХХК, Н.******* нарт холбогдуулан гаргасан ******* ХХК-иас гэрээний үүрэгт 45,398,900 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 192,472.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА