Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00493

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н газар /дарга А /, Хаяг:Б аймаг, Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, 

Хариуцагч: Ж хоршоо-д /захирал Ж /, Хаяг: Б аймаг, А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

Нэхэмжлэлийн шаардлага: дутуу төлсөн шимтгэл болох 633,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч Ж хоршоо-д холбогдуулан дутуу төлсөн шимтгэл болох 633,600 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Ж хоршоо нь 2012 оны 05 дугаар сараас эхлэн аймгийн Н газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарыг дуустал Н шимтгэлийг дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Н тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих Н шимтгэлийг Н төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан Н сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 633,600 (зургаан зуун гучин гурван мянга зургаан зуу) төгрөгийн шимтгэлийг дутуу төлж Н санг хохироосон. Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй болно.

1.2 Иймд Ж хоршооны дутуу төлсөн шимтгэл болох 633,600 (зургаан зуун гучин гурван мянга зургаан зуу) төгрөгийг төлүүлж Н санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Б аймгийн Н газрын шүүхэд ирүүлсэн албан бичигт: Ж хоршоо нь Н шимтгэлийн өр 633,600 төгрөгийн төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж хоршоо-д холбогдох дутуу төлсөн шимтгэл болох 633,600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж хоршоо нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, уг 633,600 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж өгсөн болох нь Б аймгийн Н газрын дарга А гийн шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19,658 төгрөгийн тал нь болох 9,829 төгрөгийг хариуцагч Ж хоршоо-с гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ж хоршоо нь нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжилсэн дутуу төлсөн шимтгэл болох 633,600 төгрөгийг төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19,658 төгрөгийн тал нь болох 9,829 төгрөгийг хариуцагч Ж хоршоо-с гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ