2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06907

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 18 191/ШШ2025/06907

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд оршин байх, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,290,157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 06 сарын 15-ны өдөр тус *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 (Арван найман сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь, үндсэн зээл 1,800,000 төгрөг, зээлийн хүү 1,055,287.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,012.05 төгрөг төлсөн. Э.******* нь ******* дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 05 сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 205 Зээлийн үлдэгдэл: 16,200,000 төгрөг, Χγγ: 2,035,228 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 54,929 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 18,290,157 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18,290,157 /Арван найман сая хоёр зуун ерэн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******наас авсан 18,290,157 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******эд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 18,290,157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 18,290,157 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 18,290,157 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ************** ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,700.5 төгрөгийг, хариуцагч Э.*******ээс 124,700.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА