2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/06909

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 18  191/ШШ2025/06909

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нийгмийн ******* шимтгэлийн өрөнд нийт 23,434,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* айлтай" ХХК (*******) нь 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 15,623,000 (арван таван сая зургаан зуун хорин гурван мянга)-ний ******* ******* шимтгэлийн өр үүсгэж "Нийгмийн ******* ерөнхий хууль"-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан ******* ******* шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.

Бид ******* ******* шимтгэлийн өрөө төлөөгүй ажил олгогчийг 91-180 хоносон насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоохдоо манайхтай харилцдаг тус бүрд тухайн ажил олгогчийн регистрийн дугаараар бүртгэлтэй бүх дансыг хаалгах хүсэлтийг жагсаалтаар явуулдаг. Хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 243 дугаартай албан хүсэлтээр , , , , , , , , , , тус бүрд хариуцагчийн бүртгэлтэй дансыг хаах хүсэлт өгсөн.

Бид хууль журамд заасан эрхийн дагуу ны харилцах дансыг хаах, албан шаардлага, өр барагдуулах гэрээ байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч "******* *******" ХХК (*******)-ны захирал Н. нь ******* ******* тайлан өгөхөө зогсоож, үүссэн шимтгэлийг төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өнөөдрийг хүрлээ.

Иймд Нийгмийн ******* тухай ерөнхий хууль-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т "төлбөл зохих ******* ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн ******* ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна" гэх заалтыг баримтлан 15,623,000 (арван таван сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөгийн шимтгэл, 7,811,500 (долоон сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин гурав) төгрөгийн алданги, нийт 23,434,500 (хорин гурван сая дөрвөн зуун гучин дөрөв таван зуу) төгрөгийн ******* ******* шимтгэлийн өрийг нэхэмжлэн шүүхэд шилжүүлж байна.

өн "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль"-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээ, тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 23,434,500 төгрөгийн алданги 7,811,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 15,623,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,604,000 төгрөг төлөхөөр талууд эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамаар*******, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Нийгмийн ******* шимтгэлийн өрөнд нийт 23,434,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 23,434,500 төгрөгийн алданги 7,811,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 15,623,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,604,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.

 

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 23,434,500 төгрөгийн алданги 7,811,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК/түүний төлөөлөгч Н./ нь үлдэх 15,623,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,604,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,032 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА