Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00550

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Чин ван Х******* **** дүгээр гудамж, **** тоотод байрлах Х******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****-/ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, ** дүгээр баг, Б*******д оршин суух Б******* овогт У*******ын Г******* /ИБД:****/-д холбогдох

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Иргэн У******* овогтой Г******* нь Х*******Б*******тай 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 714,867.87 /долоон зуун арван дөрвөн мянга найман зуун жаран долоон төгрөг наян дөлөөн мөнгө/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, онлайн шилжүүлсэн овердрафтын зээл зориулалтаар авсан. Б******* нь *** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч У.Г*******ийн Х*******Б******* дахь **** дансанд **** төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд *** төгрөг, зээлийн хүүд 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь б*******тай байгуулсан **** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 119 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х*******Б******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310093531 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 660,019.42 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 53,842.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,674.44 нийт 724,536.09 төгрөгийг У.Г*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Г******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн 724,536.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч У.Г*******т холбогдуулан нийт 724,536.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Г******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 724,536.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч У.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн * төг**рөгөөс 10,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Г*******ээс 10,970 төгрөгийг, улсын орлогоос **** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 724,536.09 /долоон зуун хорин дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Г******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,939 төгрөгөөс 10,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Г*******ээс 10,970 төгрөгийг, улсын орлогоос 10,970 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч У.Г******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА