2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06930

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 20 191/ШШ2025/06930

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Я.*******,

Гэрч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Я.******* миний бие 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Аж үйлдвэрийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч архиваас гарч ирэхгүй байгаа тул Аж үйлдвэрийн бараа худалдааны харьяа дэлгүүрт ажиллаж байсан талаар баримт шүүгээд гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт гарах гэхээр ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1987 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 284 Үндэсний төв архивын тодорхойлолт, Я.*******ын Хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт, Т.*******, Д.******* нарын Нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар Ардын Баянхошуу банкны захирлын тушаалын хуулбар, Я.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Я.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн тооцооны картны хуулбар, 20 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 11 Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын Архивын лавлагааны хуулбар,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын ******* тоот албан бичиг, Архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын 1987.07.04-ний өдрийн Ажилд томилох тухай тушаал, 1-р хавсралт, 1988 оны 04 сар, 1989 оны 03 дугаар саруудын Цалин тавьж олгох тухай хүснэгт, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын 1990.07.10-ны өдрийн 154 Ажилд шилжүүлэх тухай тушаал, түүний 1-р хавсралт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Хүсэлт гаргагч Я.******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

5. Я.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

 

6. Нэхэмжлэгч нь Я.******* нь Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ХААТР-1 маягтад бичсэн ажлын газар, албан тушаал, ажилд орсон огноо зэрэг мэдээлэл, Архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын 1987.07.04-ний өдрийн Ажилд томилох тухай 190 тушаал, 1-р хавсралт, 1988 оны 04 сар, 1989 оны 03 дугаар саруудын Цалин тавьж олгох тухай хүснэгт, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын 1990.07.10-ны өдрийн 154 Ажилд шилжүүлэх тухай тушаал, түүний 1-р хавсралт, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Т.*******ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч мөн өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА